Бухын хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Бухын хурал,

Ринчений зураг дах дугаар :
244

Ринчений жагсаалт дах нэр :
Бухын хурал

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Булган

Сум :
Сэлэнгэн сум, Бухын даваа, Баянцагааны голд

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Дайчин вангийн хошуу

Товч түүх :


Булган аймаг Сэлэнгэ сум. Бухын хурал /жасаа хурал/ Хуучин Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу одоогийн Сэлэнгэ сумын төвөөс урагш 47 орчим км газар Эрдэнэт хотоос хойш 14 км Бухын давааны зүүн тал Баян цагааны голын хойд эрэгт нэг дуган бүхий энэхүү жасаа хурал төвхнөж байжээ.Уг хурал нь байнгын 3-4 лам суудаг байсан бөгөөд Хангалын Хутагт ламын хийдийн харьяа жасаа хурал байжээ.Дуганы ойр орчимд Хутагт ламын хийдийн бод мал нутаглах бөгөөд сар жилийн дүйцэн өдрүүдийн хурлаар Хутагт ламын хийдээс лам нар ээлж ээлжээр гарч ирэн энэ хийдэд хурдаг байв.1937 онд Хутагт ламын хийдийг тарахад энэ хурал тарсан ба үлдсёэн модон дуганыг 1940-өөд оны дундуур Ламын хийдийн бааз руу нурааж зөөвөрлөжээ. /Хутагт ламын хийдэд шавилж асан 95 настай эдүгээ Улаан баатар хотын Дамбадаржаалин хийдэд хурж буй Очиржанцан гуайтай хийсэн ярилцлагаас 2007.08.08/

Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд Ингэт толгой буюу Сэлэнгэ сумын төвөөс урагш 47 км газарт.Бугат сумын төвөөс зүүн хойш 12 км-т Эрдэнэт хотоос хойш 14 км газар Бухын давааны зүүн талд Баян цагааны голын хойд эрэгт голоос 60 метр орчим газарт байна.Зүүн талд 150 метрт Баянцагааны гол урсана.

GPS хаяг :
North 49° 06’  East 104°  00’

Нийт газрын хэмжээ :
Side1: У8 Side2: Ө6 Side3: У 12 Side4: Ө 6 Side5: У 8 Side6: Ө 6

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Туурийн одоогийн байдал газрын гадаргаас дээш 20-30 см өндөрт өргөгдсөн шороон далан суурийн чулуу сайтар мэдэгдэнэ. Энд ийм суурь 3-4 байна. Мөн туурийн дээгүүр ой хээрийн өвс ургамал бүрхэн ургасан байна. Зурам хээрийн оготны нүх олонтаа гаржээ.

Сүм хийд байгуулагдсан он :
1890-д оны дунд үе

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1940-1941 - Ярилцлагын дугаар:001

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Дайчин вангийн хүрээний гавж Молом - Ярилцлагын дугаар: 001

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
20 гаруй

Тэмдэглэл :
Бухын хурал гэсэн нь энэ хурлын тууриас баруун тийш 200-300 метр яваад Бухат хэмээх модот даваа бий. Үүний нэрээр уг хурал номын газрыг Бухын хурал хэмээжээ. Дайчин вангийн хүрээний харъяа зэрэг зиндаагаараа нилээд томд орох жасаа хурал байсан гэж үзэж болно. Цагааны эртний тахилгатай овоо, зүүн тал ба хойд талд Баянцагааны салбар үргэжилсэн уул, өмнө зүгт Баянцагааны голын тэртээ Борт нэртэй модот уул бий. Туурийн орчимд буюу өмнөд талд 200 орчим метрт Бортын уулын арын модны хаяанд Эрдэнэтийн УБУ-н харьяа 10 ширхэг нэг стандартын зуслангийн байшин баригдсан. Мөн туурийн зүүн өмнө талд Ингэт толгой буюу Сэлэнгэ сумын малчдын зуслан байна./300-аад метрээс эхэлнэ/

Хүснэгтийн дугаар :
БУСЭ 030

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :