Khonichiin khural
Read in Mongolian
Name(s) of Temple :
Khonichiin khural,
Rinchen Number :
654
Rinchen Name :
Khonichiin khural
Type of Monastery/Temple:
Temple
Aimag where the temple is located:
Dornogovi
Sum where the temple is located:
Mandakh
Old Aimag Name :
Tusheet Khan
Old Khoshuu Name :
Mergen vangiin khoshuu
Historical Summary (In Mongolian only):
Дорноговь аймаг Хатанбулаг сум. Хоньчийн хийд Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошуу одоогийн Хатанбулаг сумын нутаг Баянхайрхан уулын зүүн хойно Нарангийн буаг хэмээх газар энэ хийд төвхнөж байжээ.Хийдийн шашин номын нэр нь “Баясгаланг бадруулагч” хийд хэмээдэг байв.Цамба сахиустай, сахиусын сүм Дүйнхорийн дацан, Манба дацан, Чойрын дацан, Цогчин, Жүд гэсэн 6 дуган дацантай 5 жастай байжээ.Нийт 300 гаруй ламын данстай байсан ба Дашжанцан хувилгаань Лувсансамбуу Цорж, Жанц да лам, Дэндэв унзад зэрэг эрдэм чадалтай лам нар цөөнгүй байжээ.Мөн гавьж гэлэн сахилтай хүмүүс олон байсан байна.Зүүн хойноо 5 суваргатай жижиг хэмжээний бархантай байв.Хоньчийн хийдээс эргэн тйорон 50-60 км дотор Өлгийн хийд, Өлзийтийн хурал, Мандахын, Уул гэгээний хийдзэгрэг хурал номын газрууд байв.Цогчинд өдөр тутам Итгэл, Гандан, Дашзэвэг, Ламын чадав байнга уншина.Дүйцэн өдрүүдэд сарын шинийн 8, 15, 25, 29-нд өөр өөр хурал хурна.Жилийн хурлуудад зулын 25-ны хурал Цагаан сарын хурал зэрэг томоохон хурал болдог байв.Харин Цам гардаггүй, Майдар эргэдэггүй байсан бөгөөд Ганжуур эргэдэг байв лам нар нь хаврын дунд сард 5-6 хоног Нүгнээ сахих ба намрын эхэн сард 45 хоног Хайлан хурдаг байжээ.Олон хүрээг анх үүсэн байгуулагдсан тухайд “...Мэргэн вангийн хошууны засаг Дорж жавын үед 1781 оны Цагаагчин үхэр жил Тус хошууны нутаг Нарангийн булаг хэмээх газар лам Жанчивдорж “Баясгаланг бадруулагч хийдийг үүсгэн байгуулав...” хэмээн бичсэн баримт эдүгээ Үндэсний түүхийн төв архивт хадгалагдаж байна.Тус хүрээ 1937 оны эхээр хаагджээ. /Хатан булаг сумын өндөр настан Хоньчийн хийдэд шавилж асан Аюушийн Банзрагч гуайтай хийсэн ярилцлагаас 2007.06.24/
Description of location :
Khonichiin Ovoo and Delger mountain are next to the site. A range of mountains 10Km to the north-west of the site is called Khairkhan Bulgiin.
GPS coordinates :
North 43° 43’ East 108° 38’
Total site area:
Side1: 500 Side2: 500 Side3: 500 Side4: 500 Side5: Side6:
Revived temple on site :
No
Site status at the time of survey :
The remains of around 10 temples, 6-7 stupas, a jas and a kitchen houses are visible on the site.
Date of establishment of the monastery/temple :
1781, the year of Female White Ox, during the governance of Jasagh Dorjjav
Date of closing and destroying the monastery :
Revival of the old monastery/temple:
No
Founder's name and title (if known):
Date of Revival:
Monks in Old Temple :
Form Number :
ДГМН 094
Survey Team :
Team E
