Мааний хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Мааний хурал,

Ринчений зураг дах дугаар :
180

Ринчений жагсаалт дах нэр :
Маанийн хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Өндөр Улаан сум 1-р баг Шаргачингийн голд

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Сумын хуучин нэр :
Сайд Вангийн хошуу

Товч түүх :


Архангай аймаг Өндөр улаан сум. Маанийн хурал Тус сумын 1-р багийн нутаг Жаргалантын голын баруун тал Хатавчын аманд Дуут толгойн урд талд нэгэн дуган бүхий цагийн хурал байжээ.19-р зууны сүүлч үеэр байгуулагдсан гэх энэ дуганд хаврын тэргүүн сараас намрын дунд сар хүртэл 10 гаруй лам байнга сууж хурдаг байсан байна.Дүйцэн өдрүүдэд оточ манал, дарь эхийн Мандал шиваа, Сандуйнжүд, Найдан чого зэрэг номуудыг голлон хурхаас гадна ердийн өдрүүдэд Ерөөл Магтаал тогтмол хурж байв.Мөн зуны эхэн сард бурхан багшийн дүйцэн өдрөөр маанийн бүтээл хийж намрын эхэн сард Ганжуур эргэж байжээ.Энэ хурал 1933 оны намар буугааад дахиж сэргээгүй гэдэг. /Өндөр улаан сумын нутагт байсан цагийн хурал, жасаа хурал, жалгын дугануудын тухай тус сумын Ёндонпунцаглин хийдийн ловон лам Чагдарсүмбэрэл гуайтай хийсэн ярилцлагаас 2007.06.28/

Байршлын тайлбар :
Шарагчингын голын баруун талд Хатавчийн аманд Гуут толгойн урд талд оршино. Сумын төвөөс 55 орчим км зайд байх 1-р багийн нутагт нэг дуганы туурь байна.

GPS хаяг :
North 49° 71’  East 100°  37’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Нэг л дуганы туурь байна. Уг дуганы туурь газрын хөрсөндөө бүрэн арилсан бөгөөд үл ялиг хотгорыг баримжаалан дуганы тиг суурийг баримжаалж болно.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1938 он - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
Мэдэгдэхгүй

Хүснэгтийн дугаар :
АРӨУ 022

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :