Загал Олон түрүүний хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Загал Олон түрүүний хурал,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
173

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Олон турууны хурал

Сүм хийдийн төрөл :
бусад

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Өндөр Улаан

Баг :
Хануй гол /Хуучин Хануй бригад

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Хуучин хошууны нэр :
Сэцэн чин вангийн хошуу

Товч түүх :


Архангай аймаг Өндөр улаан сум. Загал олон турууны хурал Сумын төвөс зүүн урагш 90 гаруй км-т одоогийн 2-р багийн нутаг хуучин Хануу бригадын төвөөс урагш Олон түрүүний хонхор хэмээх газар нэг дуган бүхий цагийн хурал байжээ.Хэзээ хэн үүсгэн байгуулсан нь тодорхойгүй энэ дуганд 1930-аад оноос өмнө буюу хаагдахын өмнө Дэндэв гэдэг тахилч ламтай Лхам сахиустай жалгын хурал байсан байна.

Байршлын тайлбар :
Сумын төвөөс 100 орчим км газарт 2-р багийн нутаг Хануй бригадаас урагш 17 км-т Загал улаан чулуу гэдэг газарт Олон түрүүний хонхор хэмээх газар нэг дуганы туурь бий. (Өндөр уулын бүсэд)

GPS хаяг :
North 48° 94’  East 101°  71’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Дуганы туурь газрын хөрснөөс 15-20 см өргөгдсөн шороон далангаар баримжаалагдана.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
Мэдэгдэхгүй

Хүснэгтийн дугаар :
АРӨУ 018

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :