Zuiliin khuree

Read in Mongolian

Name(s) of Temple :
Zuiliin khuree,

Rinchen Number :
886

Rinchen Name :
Zuiliin khuree, Usan zuiliin khuree, Jalchin beisiin khuree, Daichin vangiin khuree, Gandanravjaachoinkhorlin

Type of Temple :
Monastic School

Aimag Temple located in :
Govi-Altai

Sum Temple located in :
Tonkhil sum

Old Aimag Name :
Zasagt Khan

Old Sum Name :
Daichin van Jalchin Gombodorj Beisiin khoshuu

Precis History(In Mongolian only):


Говьалтай аймаг Тонхил сум. Зүйлийн хүрээ / Усан зүйлийн хүрээ/ Хуучин Засагт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны нутаг буюу одоогийн Говь алтай аймгийн Тонхил сумын нутагт Усан зүйл хэмээх газар Дайчин бэйсийн хошуу хүрээ болох Зүйлийн хүрээ төвхнөж байжээ. Анх хошууны засаг Тономоогийн үед буюу 1721 онд Манжийн хааны зарлигаар 40 ламаар хурал хуруулж 40 дуут хэмээн алдаршин цогчин хурлын сургуулийг үүсгэн тогтоожээ. Хожим нь үүнээс бараг 100-аад жилийн дараа 1821 онд засаг гүн Сономцэрэнгийн үед маань мэгзмийн бүтээл бүтээх хурлыг эхлэн 1823 онд майдар бурхныг эхлэн эргүүлэн тахиж залж шүтжээ. 1832 онд яр хайлан тогтоож эдгээр хурлуудын дацанг” Ганданравжаачойнхорлин” хэмээн нэрлэжээ. 1838 онд цанид номын сургуулийг үүсгэн тогтоож уг дацанг Дашдүйслин хэмээн нэрлэсэн байна. 1844 онд жүдийн дацан байгуулж “Балданшангатэгчилин” хэмээн нэрийджээ. 1894 онд засаг гүн Дашравдангийн үед дүйнхорын хурал хуруулж энэ дацанг Дэчинравжаалин хэмээн нэрлэж 1901 онд мамба номын хурал сургуулийг тогтоож мөн дацаг Сойриггүмэйлин гэж нэрлэсэн байна. Хамгийн сүүлд 1914 онд хошууны засаг ван Жалцангомбодоржийн хувийн хүч хөрөнгөөр нүннээн хурал дацанг үүсгэж Дондолхан гэж нэрлэжээ. Зүйлийн хүрээний лам нарын тоо 20-р зууны эхэн үеэр 1000 орчим хүрж байсан ба дээрх дуган дацангуудыг дандаа түүхий тоосгоор барьсан байжээ. Сэнжтэй, Сэнжтийн дух, Сутай хайрхныг тахидаг , нуурын хойд талын Тахидаг толгой хэмээх жижигхэн толгойг мөн тахидаг байв. Сэнжтийн өвөрт жижигхэн дугуй газар арц ургадаг ба зөвхөн тэр арцаар нь сан тавьж овоог нь тахидаг байсан байна. Зүйлийн хүрээнд зуны эхэн сард майдар эргэн, дараа нь цам гардаг. Мөн намар зулын 25 гэж томоохон хурал хурдаг байсан. Цагаан сараар бүтэн 15 хоногийн турш ерөөл магтаал уншдаг байжээ. Шинийн нэгний өглөө хүрэний хамбад хошуу ноён Жалцангомбодорж ирж золгоно. Хүрээний дэргэд урд усны урд Хятадын 2-3 пүүс, мөн түүхий эд авдаг Оросын нэг пүүс байсан гэдэг. Нэлээд баян жастай байсан ба хонь нь түм хүрч Ган тулгаар шагнуулж байсан байна. Хүрээний гол шүтээн майдар бурхан, жанрайсиг бурхан байсан бөгөөд майдрын дуганд майдар шүтээн нь , сахиусын дуганд жанрайсиг бурхан нь заларч байсан. 1936 оны үед Зүйлийн хүрээ хаагдсан бөгөөд 1937, 1938 онуудад сүм дуганыг нь нурааж зөөвөрлөжээ. Тонхил сумын нутагт өөр томоохон хүрээ байгаагүй бөгөөд жижиг дугантай 100 хүрэхгүй лам хурдаг хуйтан нэртэй жижиг хурлууд байсан байна. Холбогдох эх сурвалж: 1. Тонхил сумын Алтансоёмбо багийн иргэн өндөр настан Норов гуайтай хийсэн Ярилцлагаас 2007.08.28/ 2. Ч. Банзрагч, Б. Сайнхүү “ Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004

Description of location :
The site is in the Tonkhil sum centre in the steppe area.

GPS readings :
North 46° 18’  East 093°  54’

Estimated site dimensions (metres) :
Side1: 15 Side2: 20 Side3: 15 Side4: 20 Side5: Side6:

Revived temple on site :
No

Status of site at time of survey :
An earth foundation is all that remains of the temple on this site.

Old monastery/temple revived:
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Monks in Old Temple :
not clear
not clear

Form Number :
ГАТХ 108

Survey Team :
Team B

Гомбын Галсан


Oral History :

Норов


Oral History :

Газрын зураг / Map