Дуйнхор тэргүүний дугана
Read in English
Сүм хийдийн нэр :
Дуйнхор тэргүүний дугана,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
175
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Дуйнхор тэргүүний хурал
Сүм хийдийн төрөл :
цагийн хурал
Байрлах аймаг :
Архангай
Сум :
Өндөр-Улаан
Баг :
3-р баг Донгой баг
Аймгийн хуучин нэр :
Сайн ноён
Хуучин хошууны нэр :
Сэцэн чин вангийн хошуу
Товч түүх :
Архангай аймаг Өндөр улаан сум. Дүйнхор тэргүүний хурал Өндөр улаан сумын 3-р баг буюу Донгой багийн нутаг сумын төвөөс баруун урагш 50-иад км-т Зуунмодны амны Тойрохын бүрд гэдэг газарт нэг дуган бүхий цагийн хурал байжээ.1870-аад оны үед Дүйнхор тайж гэдэг хүний үүсгэн байгуулсан энэ цагийн хурал 1930-аад оны эхэн үеэр хаагдсан байна.Дуганыг 1940 оны сүүлчээр нураасан ба Туурийн зүү хойд талд сүсэгтэн олон 1990-ээд оны үед нэгэн шинэ овоо босгосон.Уг хурлын лам нар зуны эхэн сард Тойрох нуурын хойд эрэг дахь Үлэмж Бадрах овоог тахидаг байжээ.
Байршлын тайлбар :
Сумын төвөөс зүүн урагш 50 орчим км-т зайд III-р багийн нутагт Зуун модны аманд Тойрохын бүрд хэмээх газарт бий. Зүүн талд 100 модны ам, хойд талд Намагт хэмээх газар, баруун талд нь Урт булаг хэмээх газар бий. Туурийн хойд талд 2 км-т Үлэмж бадрахын овоо гэж бий.(Тойрох нуурын хойд эрэгт бий.)
GPS хаяг :
North 48° 87’ East 101° 42’
Нийт талбайн хэмжээ:
Side1: У 9 Side2: Ө7,5 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Нэг дуганы туурийн орчмын газар өндөр уулын бүсэд оршдог ба өвс ургамлаар битүүрсэн, туурийн зүүн хойно нутгийн сүсэгтэн олон шинээр овоо босгосон байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1870-аад он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Дүйнхор тэргүүн | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
Мэдэгдэхгүй
Хүснэгтийн дугаар :
АРӨУ 017
судалгааны баг :
Team: Г
