Lamyn gegeeny khuree

Read in Mongolian

Name(s) of Temple :
Lamyn gegeeny khuree,

Rinchen Number :
882

Rinchen Name :
Lamyn gegeenii khiid

Type of Temple :
Monastic School

Aimag Temple located in :
Bayankhongor

Sum Temple located in :
Erdenetsogt

Old Aimag Name :
Tusheet Khan

Precis History(In Mongolian only):


Баянхонгор аймаг Эрдэнэцогт сум. Ламын гэгээний хийд Анх Эрдэнэ бандид хутагт Ламын гэгээн Лувсанданзанжацан 1680-аад оны үед өөрийн хийдийг Баян зүрхийн хотгор хэмээх газар 60-аад лам хуврагтай байсан байна.Энд ламын гэгээний хийд нь 4 жарныг өнгөрөөж гэгээний 7 дүр ээлжлимн тодорч 2000 гаруй лам хуврагтай 8 дацан 40-өөд дугантай Сайн ноён хан аймгийн төдийгүй Халх монголын шашны соёл боловсролын томоохон төв байжээ. Анх Халхын оронд арванхоёрдугаар төрлийн Лувсанданзанжанцан Арваннэгдүгээр жарны шаргачин туулай жил / 1639/ он Халхын Сайн ноён хан аймгийн нутаг Өлзийт –Овоо хэмээх газар Чингэс хааны төрлийн тайж Эрх Чойкурын гэрт хувилгаан гарч мөн арвандолоон насандаа Эеэр засагчийн арванхоёрдугаар / 1654/ он хөх морин жил Төвдийн оронд заларч Далай лам лам, Банчин ринбүүчийн гэгээнтнээ учирч олон багш нарыг шүтэж ном ихийг хүртээд Монголын оронд заларч ирээд мөн Эеэр засагчийн арванзургаадугаар / 1659/ онд шаргачин гахай жил хорин нэгэн насандаа Их хүрээнд заларсанд Богд Жибзүндамба гэгээнтнээс Эрдэнэ бандида хэмээх цол шагнажээ. Мөн дараа уул нутагт заларч ирж Энх амгалангийн тэргүүн / 1662/ онд хар барс жилийн зургаан сарын арван гуравны өдөр Далай лам Банчин ринбүүчийн гэгээнтний зарлигийн ёсоор Их дацан байгуулж Сандагжигсүм, Гүнрэг, Аюуш, гүйцэд догшид, дүгжив арван хангалын цам тэргүүтнийг Дашлхүмбэ хийдийн дэг жаяг ёсоор ёсчлон шинэ цүглэжээ. Мөн хорьдугаар /1681/ онд цагаагчин тахиа жил дөчин гурван насандаа бөөрөлжүүд хэмээх газар нэгэн хэсэг сүм хийд, гурван дацантай байгуулж, дөрвөн цагт Сандайжигсүм, Гүнрэг, Аюуш, Минтүг, Ман-Ла, Чойжид догшид эдгээр хурлыг зохиожээ. Мөн гучингуравдугаар /1694 / онд хөх нохой жил тавинзургаан насандаа Богд Жибзүдамбын гэгээнтнээс Ханбо ханчин номун хан цол шагнагджээ.Энх Амгалангийн дөчиннэгдүгээр / 1702/ он өвлийн сүүл сарын арван есөнд жанч халжээ. Арвангуравдугаар төрлийн Лувсанбанчинбалбар Энх Амгалангийн дөчиндөрөвдүгээр /1705/ он , арванхоёрдугаар жарны хөхөгчин тахиа жил Халхын Баниажав тавнангийн гэрээс хувилгаан гарч хорин нэгэн насандаа /1725/ он Төвдийн оронд заларч Далай лам, Банчин ринбүүчийн гэгээнтнээ учирч багш олныг шүтэж ном ихийг хүртэж уул орондоо буцаж ирээд Тэнгэрийн Тэтгэсэний хоёрдугаар / 1737/ он улаагчин могой жил гучингурван насандаа Их Жургаанаа уламжлан айлтгаж мөн оны намар цаг Эрдэнэ Бандида хутагт хэмээх цол ба мөн шавь нар бүгдийг захирагч тамга оруулжээ. Мөн аравдугаар / 1745/ он , хөхөгчин үхэр жил дөчиннэгэн насандаа Хангайн Баянзүрх уулын өвөрт Дидлин хэмээх хийд байгуулж урьд байгуулсан хурал номуудын дээр ДамдинЯнсангийн чога цүглэж мөн дөчингуравдугаар / 1778 / он шар нохой жил Чойр цүглэж мөн дөчиндолоодугаар / 1782/ он хар барс жил Чогчин, Лавринчимбу, Норболин, Шарлин, Гүшиг, Диваажин, Манба, Чойр эдгээр найман их дуган бариад бурхан судар тэргүүтнийг гүйцэд залж мөн тавингуравдугаар / 1788/ онд шар мичин жил наяндөрвөн насандаа урьд байгуулсан “Дидли” хэмээх сүмд Их Журганаар уламжлан айлтгаж “Соёлыг бараалхагч” сүм хэмээн нэр шагнуулжээ. Мөн он өвлийн дунд сарын арвангурванд жанч халжээ. Арвандөрөвдүгээр төрлийн Лувсанцэвээнжав Тэнгэрийн Тэтгэсэний тавиндөрөвдүгээр /1789/ он шаргачин тахиа жил мөн шавийн Итгэл тавнангийн гэрээс хувилгаан гарчээ. Дараагаар багш нарыг шүтэж Сайшаалтай Ерөөлтийн зургаадугаар /1801/ онд цагаагчин тахиа жил арвангурван насандаа Жахорын дөчин цам сэлтийг шинэ цүглэжээ. Арвангуравдугаар / 1808/ он шар луу жил хорин насандаа Төвд оронд заларч Сэра хийдэд сууж таван ботийн номд мэргэжиж гавжийн мяндаг зохиож , хорьдугаар /1815/ он хөхөгчин гахай жил өөрийн хийдэд заларч Чогчин, Чойрыг Сэра хийдийн дэгээр жүд дацанг Бандимиддүбийн дэгээр бусад дацангуудын ихэнхийг Дашлхүмбийн дэгээр тус тус урвуулан байгуулжээ. Мөн хориннэгдүгээр /1816/ он улаан хулгана жил хориннайман насандаа Сэра-гийн Чойрт мэт гавжийн мяндаг зохиов. Хориндөрөвдүгээр /1819/ он шаргачин туулай жил гучин нэгэн насандаа доромбын мяндаг ба Лхас молом адил Чойнпорол молом арван зургаа хоног, мөн арван тавны их балин, тахилгыг ёсчлон шинэ зохиожээ. Хоринтавдугаар /1820/ он цагаан луу жил гучинхоёр насандаа Бэгзийн дорчин хурж 100 илүү цам,, мөн зуны Чойгэлийн дорчин дөчин цам Занхан хийдийн дэгээр зохиов. Төр гэрэлтийн наймдугаар /1828/ он шарг хулгана жил дөчин насандаа аграмбын мяндаг зохиов. Аравдугаар /1830/ он цагаан барс жил дөчинхоёр насандаа Чойрын их дуган шинээр бариулав. Хорингуравдугаар /1843/ он харагчин туулай жил тавин таван насандаа дүйнхорын дуган , лойлон / хот мандал / хамт босгож аграмбын мяндаг тэргүүтнийг шинээр зохиов. Төр Гэрэлтийн хоринзургаадугаар /1846/ он зуны сүүл сарын хорингуравны өдөр жанч халжээ. Арвантавдугаар төрөл Лүвсан Дамбачүлтэм / жинхэнэ нэр Ширбазар/ Төр Гэрэлтийн хориндолоодугаар /1847/ он улаагчин хонь жил мөн шавийн хар Доржжавын гэрээс хувитлгаан гарч даруй харъяат сүмд залагдаж багш олныг шүтэж номд хэтэрхий мэргэжээд Түгээмэл элбэгтийн арваннэгдүгээр /1861/ он цагаагчин тахиа жил 15 насандаа Дорждэрэмийн тэргүүтнийг байгуулжээ. Мөн оны намрын сүүл сарын хоринд жанч халжээ. Арванзургаадугаар төрөл Лувсанданзанпэрэнлэйтогмид / жинхэнэ нэр Чулуун/ Бүрэнт засагчийн тэргүүн /1862/ он хар нохой жил Засагт хан аймгийн гол хошууны тайж Лувсанжавын гэрээс хувилгаан гарч даруй харъяат сүмд залагджээ. Бадаргуулт төрийн гучингуравдугаар /1907/ он улаагчин хонин жил зуны сүүл сарын арваннэгэнд жанч халжээ. Арвандолоодугаар төрлийн Лувсан Жамъяндорж Хэвт ёсны хоёрдугаар /1910/ он шаргачин тахиа жил тус аймгийн засаг Довчинжамцын хошууны тайж Лувсансономын гэрээс хувилгаан гарчээ. Мөн даруй харъяат сүмд залагджээ. Олноо өргөгдсөний хоёрдугаар /1912/ он хар хулгана жил дөрвөн настайд Богд хаанаас харъяат шавийг захирах шинэ тамга шагнажээ. Мөн оны өвлийн сүүл сарын дөрөвний өдөр жанч халжээ. Арваннаймдугаар төрөл Цэрэндорж Олноо өргөгдсөний гуравдугаар /1913/ он харагчин үхэр жил мөн шавийн хар ард Гэндэндандарын гэрээс хувилгаан гарчээ 1937 оноос өмнө Ламын гэгээний хийд нь ар Халхын Их хүрээ,Эрдэнэ зуу,Заяын хүрээ,Амарбаясгалант хийдийн дараа орох томоохон хүрээ хийдийн газар байжээ.Сайн ноёны хошуунаас тусгаарласан Эрдэнэ бандид хутагт буюу Ламын гэгээний шавийн засаг захиргааны анхан шатны нэгж нь дацан хурал байсан бөгөөд лам, хар шавь нарыг тэдгээрт хуваан захируулдаг байжээ.Үүнд Нүвлэн /баруун дацан/,Шарилан /зүүн дацан/,Мамба /эмчийн дацан/,Жадар /тарнийн ёсны бурхны дацан/,Гүшиг /Гэгээний дэргэдэх шадар дацан/,Диваажингийн /тусгай хурлын дацан/Жий /их цуглаан нийтийн хурлын/,Дуйнхор дацан зэрэг 8 дацан байжээ,Дацанг тамгын газраас томилсон зайсан лам тэргүүлж түүний доор бичээч,бошго, дэмч,зарлага ажиллаж байв.Тус хийдэд хамба Дүвжүү, ловон Жамбацэвээн, зурхайч Агваангомбо зэрэг эрдэм чадалтай алм нар олон байжээ. 20-р зууны эхээр Ламын гэгээний хүрээнд 8 дацан,18 дуган,гэгээний суудаг Лавирин орд,Дэдлин хийдийн 10 гаруй дуган,бархан зэрэг нийт 41 сүм дугантай дөрвөн талдаа их хаалгатай сүм дугунууд нь ороы дээрээ алтан шармал ганжир,хорол,бодь гөрөөсөн чимэглэлтэй байв.Хутагтын шавийн захирагч нь Шанзудба гэдэг тушаалтан байв.Тус хүрээ хийд нь халх Монголын аль нэг аймгийн харьяа бус Эрдэнэ бандид хутагтын шхвийн хүрээ хийд бөгөөд буддын шашны соел боловсролын томоохон төв байжээ.1937 оны их хэлмэгдүүлэлтээр Ламын гэгээний хүрээг хааж бурхан тахил,ном судрыг шатааж устган сүм дугануудыг ихээхэн гэмтээжээ.Одоо уг Дэдлэн хийдийн хурал номыг сэргээн Баянхонгор сумын төвд Дэдлэн нэртэй хийд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хуучин Ламын гэгээний хүрээний туурин дээр үлдсэн 3-4 дуганыг сэргээн засварлах туурин дээр хурлын шинэ сүм барих зэрэг идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Ламын гэгээний анхдугаар дүр Лувсанданзанжанцан./1639-1704/.Ламын гэгээний анхдугаар дүр Лувсанданзанжанцан нь Монгол орноо бурханы шашин гурав дахь удаагаа дэлгэрсэн үеийн түүхэнд оруулсан хувь нэмрээрээ Өндөр гэгээний дараа тоологдох хүмүүсийн нэг билээ.Тэрбээр 11-р жарны шороон эм туулай жил /1639/ онд Чингис хааны 27 дахь үе Батмөнх даян хааны удам Цөкүр хэмээх баатар эрийн хөвүүн болон мэндэлжээ.Түүнийг 5 настай байхад Дашлхүмбээс Гачэн Лувсан яринпил заларч “Энэ хүү нэгэн ламын хойт дүр мөн хэмээн” Банчин эрдэнэд айлтгалын бичиг илгээсний хариуд “...Тэр хөвгүүн нь Дашлхүмбэ хийдийн хамба Жигжид бурханы хувилгаан шидэт дүвчэн Лэгцоглхүндэв хэмээх ламын хойт дүр мөн...”хэмээн зарлигласан захидал ирүүлжээ.Удалгүй 7 насандаа гэнэн тойн сахилыг хүртэж Лувсанданзанжанцан алдрыг соёрхов.Ламын гэгээн 8 насандаа Төвд орноо сургуульд морилон 5-р Далай лам болон Банчин богдоос номын абшиг хүртэн Дашлхүмбэ хийдэд саатан сууж судар тарнийн номыг эцэст нь хүртэл судалжээ.Нутагтаа эргэн морилж Төвдийн Дашлхүмбэ хийдийн дэгээр Ламын гэгээний хийдийг байгуулжээ. Өндөр Богд түүнд “Ханбо номун хан”хэмээх цол хайрлан Богдын хүрээний анхны хамба болгосон байна.Тэрбээр арван ухааны номд тэгш боловсрон бурхан,бодьсадва нарын магтаал бүтээх арга,даган соёрхол,эмнэлэг,зурхай тэргүүтний чиглэлээр 4 боть ном гаргажээ.Түүний “Үрийн зурхай сайн номлол бүхний хураангуй”зохиол нь алдартай ба Л.Тэрбиш энэ зохиолыг 1991 онд орчуулж олны хүртээл болгожээ.Ламын гэгээн Лувсанданзанжанцаны монгол орны хуваарьт тохируулан зохиосон зурхайн дорвитой бүтээл нь “Зурхайн гол авч огоорохыг тодотгогч гэрэл”,”Бүтээлийн зурхай тэргүүтний гарын авлага”,”Зурхайн гол харанхуйг арилгагч зул” тэргүүтэн болно.Ламын гэгээн Монгол орныг дээдийн номоор гийгүүлэхүйд их хувь нэмэр оруулсан бөгөөд Манзушири хутагт Жамбалсамбуу,Жалханз хутагт Лувсанданзанжамц,Мэргэн номун хан хутагт Равдан,Чойжав дачнч хутагт,Зая бандид хутагт зэрэг олон мэргэд эрдэмтэд нь түүний шавь нар юм.

Description of location :
The site is located in the places known as Bayanzurkh and Khongor which are 35Km east of Bayankhongor aimag center.

GPS readings :
North 46° 18’  East 100°  59’

Estimated site dimensions (metres) :
Side1: 60 Side2: 80 Side3: 60 Side4: 80 Side5: Side6:

Revived temple on site :
No

Status of site at time of survey :
The site is clearly visible.

Date of founding the monastery/temple :
1650
See Precis

Date of closing and destroying the monastery :
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1937 - Ярилцлагын дугаар:

Old monastery/temple revived:
Yes

Revived temple register number:
БХБХ 013

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 1990 - Ярилцлагын дугаар:

Monks in Old Temple :
unknown
unknown

Form Number :
БХЭЦ 083

Survey Team :
Team B

Газрын зураг / Map

Архивын зургууд / Archive photographs