Заяын Доод Хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Заяын Доод Хүрээ ,Өлзийг бадруулагч хийд,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Норовлин

Төвд нэр Уайли:
*nor bu gling

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
214

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Заяын Доод Хүрээ (Өлзийг бадруулагч хийд, Норовлин, Доод Хүрээ)

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Эрдэнэбулганын

Баг :
төвд 5-р баг

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Хуучин хошууны нэр :
Заяын гэгээний хүрээ

Товч түүх :


Архангай аймаг Эрдэнэбулган сум. шинэ Өлзийг Бадруулагч хийд Эрдэнэбулган сумын төвийн хойд хэсэг Булган уулын өвөрт хуучин Заяын хүрээний Галданзуу сүмийн зүүн урд талд энэ хийд байдаг.Заяын дээд хүрээний хурал номыг сэргээж гэхдээ хуучин хүрээний байршилаас өөр газар байгуулагдсан энэ хийд 1998 оны 06 сарын 10-ны өдөр анх үүсгэн байгуулагджээ.Үүсгэн байгуулагч гол хүмүүс нь лам Чойдор лам Чинзориг, лам Сүрэн нар байжээ.1998 оны 11 сарын 11-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн ба улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар 118, регистрийн дугаар 1041754 ажээ.2001 онд Энэтхэгээс Ганжуур залж, 2002 онд маанийн том хүрд бүтээсэн.1999 онд Хасу компаний хөрөнгө оруулалтаар суварга бүтээсэн байна.Одоо тус хийд 3 ламтай бөгөөд сар жилийн онцгой өдрүүдэд хурдаг, үүнд: шинийн 8-н,15-н битүүнд их Цогчин, 12, 18-нд Цэгмидийн чого 14-нд Дарь эхийн мандал шиваа битүүнд 10 хангал тус тус хурна.Мөн Цагаан сарын дараа 15-н хүртэл Чоймпорол хурдаг.Одоогийн гэр дуган нь 2004 онд ашиглалтанд орсолн.Дуганын гадуур урт нь 45 метр өргөн нь 29 метр хашаатай бөгөөд хашааныхаа дээд талд 2 метр тутамд 1 суваргатай нийт57 суварга бүхий хашаатай. /Тус хийдийн аж ахуйн лам Ламжавын Ламсүрэнтэй хийсэн ярилцлагаас 2007.07.02/

Байршлын тайлбар :
Өндөр уулын бүсэд Булган Уулын өвөрт, Эрдэнэбулган сумын төвийн 5-р баг аймгийн Мэргэжил Сургалтын Үйлдвэрлэлийн төвийн хичээлийн байрны өмнөд болон хойд талд байна.

GPS хаяг :
North 47° 27’  East 101°  31’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
Шороон овгор далан (газрын хөрснөөс дээш 40-50см өндөрт өргөгдсөн) бүхий зарим дуганы чулуун суурь бий.

Сүм хийд байгуулагдсан он :
1631 он
Зая гэгээний Анхдугаар дүр

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes

Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
АРЭБ 011 and UB 10

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Зая гэгээн 1-р дүр for АРЭБ 011 | Ярилцлагын дугаар: 001
Нэр, цол хэргэм : UB 10 Khalkha Zaya bandid | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : АРЭБ 011 Ламсүрэн (лам) Чойдор (лам агсан) Чинзориг (лам) Гэндэнсүрэн (лам) | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
1000 гаруй

Хүснэгтийн дугаар :
АРЭБ 053

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :

Архивын зургууд :