Ламхай тэргүүний хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Ламхай тэргүүний хурал,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
201

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Ламхай тэргүүний хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Чулуут

Баг :
Зуун мод баг

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Хуучин хошууны нэр :
Цэцэн Чин Вангийн хошуу

Товч түүх :


Архангай аймаг Чулуут сум. Ламхай тэргүүний хурал Бас урьд тушаалын засаг чин ван Лхаваандоржийн үед тус хошуунд хавсарсан Ванжуурсүндэв нар Сайшаалтай Ерөөлтийн гуравдугаар /1798/ онд тарнийн хурал тогтоож сүм байгуулжээ.Бас засаг ван Цэндбазарын үед тус хошуунд хавсарсан бэйс Балдорж Төр Гэрэлтийн хориндөрөвдүгээр /1844/ онд судар тарнийн хосолсон хурал тогтоож сүм байгуулжээ.Чин улсын Богд хаанаас “Цэнгэлээр амар болгогч” сүм хэмээх нэр шагнажээ.Энэ сүм дуганууд тус хошууны нутаг урьд Тамир голын хойт этгээд Мандалын тал хэмээх газар нутаглана.Үүнээс дээш нэр шагнагдсан хийд гурав, нэр олгоогүй хийд хүрээ арванес болой хэмээжээ.

Байршлын тайлбар :
Сумын төвөөс зүүн урагш 8 орчим км–т Зуун мод багийн нутагт, Тооролт гэдэг газар нэгэн туурь бий. Туурийн өмнөд талд Тооролтын хойд эх гэдэг газар, хойд талд нь Нарийн хотол, баруун талд нь Таван цохио, зүүн талд нь Тооролт уул байна. Тууриас зүүн урагш 4 км орчимд Тооролтын овоо хэмээх тахилгат овоо бий.

GPS хаяг :
North 47° 32’  East 100°  14’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Өндөр уулын энэ бүсэд байх энэ дуганы туурь бүрэн арилсан ба одоо зөвхөн өвс ургасан шороон далан /газраас 5-10 см өндөрт өргөгдсөн/ байна. Довжооны бололтой наймаас арван хавтгай чулуу газраас суларсан байна.

Сүм хийд байгуулагдсан он :
Сайшаалтай Ерөөлтийн гуравдугаар он (1798) онд тарнийн хурал байгуулж, сүм босгожээ.
Төр Гэрэлтийн хорин дөрөвдүгээр (1844) онд судар, тарнийн хосолсон хурал байгуулж, сүмийг байгуулав

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хүснэгтийн дугаар :
АРЧУ 041

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :