Яргайтын сүм

Read in English

Сүм хийдийн нэр :
Яргайтын сүм,Баруун хурал,Яргайтын сүм,

Ринчений зураг дах дугаар :
852

Ринчений жагсаалт дах нэр :
Баруун хурал

Сүм хийдийн төрөл :
мэдэгдэхгүй

Байрлах аймаг :
Өвөрхангай

Сум :
Өлзийт сум 3-р баг

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Сумын хуучин нэр :
Илдэн бэйлийн хошуу

Товч түүх :


Өвөрхангай аймаг Өлзийт сум Баруун хурал Хуучин Сайн ноён хан аймгийн Илдэн гүний хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт сумын төвөөс зүүн урагш Баруун хурал буюу Яргайтын сүм оршиж байжээ.Яргайтын хурлын 4 талд Баруун хайрхан уул, Яргайтын уул Яргайтын ам Хайлангийн худаг хэмээх газрууд бий.Энэ хурал нь сүм нэртэй нэг тоосгон байшин, нэг модон дуган, Дарь эхийн дуган гэсэн 3 дугантай байнга суудаг 20-оод ламтай байжээ.3 дуган нь гадуураа тоосгон хэрэмтэй баруун хойноо нэг суваргатай байжээ.Улаан сахиустай байсан ба модон дуган нь сахиусын дуганы үүрэг гүйцэтгэдэг.Сүм нэртэй тоосгон байшинг нь Богд ламын дуган гэж нэрлэж байв.Баруун хурал буюу Яргайтын хурал нь дэргэдээ бааюутай хажуудаа жастай байсан байна.Баруун хайрхан ууланд нэгэн овоог тус хурлынхан тахидаг байжээ.Байнгын хуралтай байсан ба өвлийн хурал зуны хурал гэж ялгадаг байсан байна.2000 гүрэмтэй 2000 гандантай хурал хурна.1 маарамба нэг гавьжтай, гэлэн сахилтай лам 4-5 байдаг байсан ба зоч лүүжинч лам хандмаа нар байгаагүй. Цам гардаггүй Нүгнээ сахиж байгаагүй, Майдар эргэж Хайлан хурж байжээ.Тус хурлыг 18-р зууны сүүлчээр Ишданзан хувилгаан үүсгэн байгуулсан гэж үздэг ба 1930-аад оны эхээр хаагдаж 1938 онд дуганууд нь бүрэн нураагджээ.Хаагдахын өмнө нь энэ хурлын тэргүүн лам нь хувилгаан Чимэддорж гэж хүн байжээ.Одоо голын дуганы тууриас өмнө зүгт 100 орчим метр зайд шинээр овоо босгожээ. Мөн 1991 онд Яргайтын сүмийн туурин дээр энэ хуралд сууж явсан өндөр настан лам Магалжав агсан санаачлан Яргайтын сумыг сэргээж Ганданлэгшиддашчойлин хийдийг сэргээн байгуулжээ. Хуучин Баруун хурлын гол шүтээн байсан Улаан сахиусыг дээрхи шинээр байгуулагдсан хийдэд өв залгамжлуулан тахижээ. / Өлзийт сумын иргэн 90 настай Түвдэн гуайтай хийсэн ярилцлагаас . 2007.07.25/

Байршлын тайлбар :
Баруун сүмийн уул, Баруун хайрхан, Яргайтын уул, Яргайтын ам, Хайлэнгийн худаг /рашаан/ сумын төвөөс зүүн урагшаа оршино. Хайлэнгийн дуганаас урагшаа 100м-т байсан одоо овоо босгосон. Өвөрхангай аймгийн толь:Дунд яргайтын уул

GPS хаяг :
North 46° 30’  East 103°  26’

Нийт газрын хэмжээ :
Side1: У150 Side2: Ө100 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
The foundation of the main temple is visible in front of the newly built temple as well as the foundation of two other temples on the left and on the right side of the new temple. A new stupa was erected on the foundation of the old destroyed one. Old stonewalls and fences and ruins of buildings are visible as well.

Өөр зорилгоор ашиглагдах болсон :
The foundation of the main temple is visible in front of the newly built temple as well as the foundation of two other temples on the left and on the right side of the new temple. A new stupa was erected on the foundation of the old destroyed one. Old stonewalls and fences and ruins of buildings are visible as well.

Сүм хийд байгуулагдсан он :
XVII зууны сүүл
XVII зуун

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 - Ярилцлагын дугаар:А 04
Огноо хаагдсан: 1920-иод онд - Ярилцлагын дугаар:А 03
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:

Өөр зорилгоор ашиглагдах болсон :
The foundation of the main temple is visible in front of the newly built temple as well as the foundation of two other temples on the left and on the right side of the new temple. A new stupa was erected on the foundation of the old destroyed one. Old stonewalls and fences and ruins of buildings are visible as well.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ӨХӨТ 007

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Ишданзан - Ярилцлагын дугаар: А 04
Нэр, цол хэргэм : Маналжав хамба - Ярилцлагын дугаар: А 04

Date of Reviving:
Year : 1991 - Number of recorded interview: А 04

хуучин хийдийн лам нар
70
20

Тэмдэглэл :
Илдэн бэйлийн хошууны Яргайтын сүм Илдэн бэйлийн хошууны Яргайтын сүм нь XVII зууны сүүлээр Өндөр гэгээнийг сэрүүн тунгалаг ахуйд Дунд яргайтын аманд үүсэн байгуулагджээ. Энэ сүм нь зүүн баруун гэсэн хоёр хэсэгтэй байсан ба том жижиг нийлсэн зургаан дуганатай байжээ. Тэр үед хошууны ноёны тушаалаар мал бүхий бүх ардууд өвлийн цагт хошууны өмнөд хэсэг говийн бүсэд, зун нь хошууны хойт хэсэг хангайн бүсэд нүүдэллэн очиж мал сүргээ хариулан амьдарч байжээ. Энэ үед Яргайтын сүм орчмын олон айлууд сүмийн мал хариулж байгаа гэсэн шалтгаар дээрх их нүүдэлд явалгүй төвөгшөөн хоцрох болсон нь хошууны эрх баригчдын бодлогод харшилсан тул XIX зууны сүүлээр хошууны ноён зарлиг буулгаж дээрх сүмийг нүүлгэж Илдэн бэйлийн хошууны гол хүрээнд нийлүүлжээ. Энэ сүм нь гол хүрээнд нийлсэний дараа тусгай дуганд хурлаа хурж байжээ. Яргайтын сүмийг нүүлгэсэний дараа Баруун цэгээн ширгэсэн тул зурхайчид нягтлан үзээд зүүн сүмийн нэг дуганыг дахин сэргээжээ. The monastery was founded in the end of the 17th century on a place called Dund Yargaitiin am. The monastery consisted of two parts: Züün and Baruun süm (east and west) and had 6 temples in all. There were many nomads living near and looking after herds and flocks. According to the informant the monastery was unified with Ilden Beiliin khoshuunii khüree in the end of the 19th century, where they had held their ceremonies in a separated temple. However, according to Namjil monk, who was a monk of this monastery, about 20 monks resided in Baruun Süm until the 1920s. Interview with Namjil Jagdzüsem, born 1917. The monastery was situated in the Yargaitiin am. There were 3 temples, the Temple of the Protectors was made of bricks. There was a wooden temple the main protector of which was Jamsran, the red protector. There was a small temple dedicated to Tara. Only one stupa belonged to the complex and a financial unit (jas) as well. The stupa was situated on the north-west. The monastery was surrounded by brick and stone wall. Baruun Khairkhan ovoo was worshipped, situated north of the monastery. The head of the monastery (khamba) was Khuvilgaan Chimeddorj, who was arrested during the purges. In the monastery only monthly and annual ceremonies were held. The monastery possessed the volumes of the Kanjur, which were burnt during the purges. In the monastery a ceremony in honour of Lkham was held in the winter and a ceremony in honour of Gombo was held in the summer. There was a monk with gavj degree. About 4-5 fully ordained lamas (gelen) belonged to the temple and the khailen retreat was held annually. There were no Tibetan monks residing there. Neither zoch, nor women monks belonged to the monastery. The monk’s dwellings were situated around the complex. It was closed in the 1920s. Khailengiin rashaan’s well was situated about 100m south of the complex. The monastery was revived in 1991 by one of its old monks Manaljav/Mangaljav, who was a doctor monk of the old monastery. He died in 2006. There are no other old monks apart from Namjil living now.

Хүснэгтийн дугаар :
ӨХӨТ 006

судалгааны баг :
Team: Д

Жагдсүмийн Намжил


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors