Ангиртын хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Ангиртын хурал,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
532

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Ангиртын хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Хэнтий

Сум :
Норовлин сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Хуучин хошууны нэр :
Дайчин вангийн хошуу

Товч түүх :


Хэнтий аймгийн Норовлин сумын Ангиртын хурал Ангиртын хурал нь хуучнаар Сэцэн хан аймгийн Эрдэнэ далай вангийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт, тал хээрийн бүсэд, сумын төвөөс урд зүгт 70 км-т, баруун талдаа Хавтгай уул, хойноо Жонон, Салтан уулс, зүүн талдаа Эргэнтэй уул, урдаа Ангирт нуур, Хар овоот уулаар хүрээлүүлэн оршиж байжээ 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Норовлин Ангиртын хурал буюу Чойжиддашдаржаалин хийд нь 13 сүм дуган, хоёр дацан, дөрвөн гавж нийлсэн 153 ламтай , хоёр жастай байсан хэмээн тэмдэглэгджээ.

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд: баруун талдаа Хавтгай гэдэг уултай,хойд талдаа Жонон Састан толгой гэдэг уулс ,зүүн талдаа Эргэнтэй гэдэг уултай,урд талдаа Ангирт нуур, Хар овоот гэдэг уул бий.Урд талд Ангирт нуур, Ангирт овоог тахидаг.Сумын төвөөс урд зүгт 70 км-т оршино.

GPS хаяг :
North 48° 12’  East 112°  09’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Суурь туурь үлдээгүй довжоо бололтой багахан тарсан чулуу үлдсэн.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хүснэгтийн дугаар :
ХЭНЛ 104

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :