Санжжанчивлин

Сүм хийдийн нэр : Санжжанчивлин

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Эрдэнэхайрхан сум

Товч түүх


Завхан аймаг Эрдэнэхайрхан сум.Санжжанчивлин хийд Эрдэнэхайрхан сумын төвд 1990 оны 6-р сарын 17-ний өдөр шинээр байгуулагдаж анхны хурлаа хийжээ.Гэлүгбагийн урсгалын тус хийдийг 1937 оноос өмнө хүрээ хийдэд шавилан сууж байсан настай лам нар болох Манга лам, Дорлигжав лам нар санаачилан сүсэгтэн олны дэмжлэгээр байгуулжээ.Хийдийн гол шүтээн нь Очирваань бурхан ажээ.Одоогоор тус хийд нь 5 ламтай бөгөөд сар бүрийн 8, 15_ 29-н битүүнд хурна.Мөн жил бүрийн намрын адаг сарын 15-нд Майдар эргэх бөгөөд Бурхан багшийн дүйцэн өдөр зулын 25-нд хурдаг.2004 онд шинэ Цогчин дуган барьсан бөгөөд уг дугантай залгаад хуучин дуган байдаг.Энэ хуучин дуган нь одоогоор ашиглагдаагүй байна.Хийдийн хашаа нь 40м:50м хэмжээний банзан хашаатай бөгөөд хашааны баруун хойд талд хийдийн скалад гал тогооны байр бий.Дуганын 2 талд 2 суварга босгосон ба 1 суваргыг 2000 онд хийдийн 10 жилийн ойд зориулж босгосон нөгөө суваргыг хийдийг үүсгэн байгуулагч Манга ламын гэгээн дурсгалд зориулж босгожээ.Зуны эхэн сард хийдийн лам нар сумын төвийн ойролцоох Алтан уул, Цагаанхйархан уул зэрэг тахилгат уулсыг тахидаг. /Хийдийн тэргүүн БШИС-ийн 3-р дамжааны оюутан Арвижихтай хийсэн ярилцлагаас 2007.07.02/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Эрдэнэхайрхан сумын төвийг Хайрхан баг гэнэ. Сумын төвийн баруун зүгт Алтан уул, зүүн урд зүгт Цагаанхайрхан уулыг тахиж ирсэн уламжлалтай байна. Биднийг очсон 7 сарын 2, 3-ны өдрүүдэд тус сумын иргэд сумынхаа төвд цугларан Алтан уулаа тахих баяр хийж байсан. Энэ тахилгыг сумын хийдийн лам нар зохион байгуулдаг гэнэ. Энэ жилийн тахилгад Улаанбаатар хотоос зурхайч Дорлигсүрэн гэдэг хүн ирж оролцжээ. 2, 3 хоногийн өмнө Отгонтэнгэр Очирвааны тахилга болсон тул энд ирсэн Эрдэнэхайрхан сумын олон иргэд сумандаа ирж овоогоо тахихад оролцож байна. Сумын төвийн ойролцоо гол горхи нуур цөөрөм байхгүй иргэд ундны усаа худгаас авна. Худаг дээрээ хүн малгүй дугаарлаж байх юм.

Шинээр байгуулагдсан : New Foundation

Байгуулагдсан огноо: 1990 рн 11 сарын 17

Founders/Refounders :
2.Дорлигжав лам
1. Манга (лам)

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
5

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Зөвхөн онцгой өдрүүдэд хурал хурдаг

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал: Шинийн 8.15. 29-ны болон битүүний өдөр хурна.

Жилийн хурал: Цагаан сарын битүүн, Намрын адаг сарын шинийн 15- нд Майдар эргэнэ, Дүйцсэн өдрүүдэд хурна.

GPS хаяг :
North 48° 07’  East 095°  42’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
-Гол дуганатай, шашны зан үйлийг тэндээ эрхлэн явуулна. Гол дуганын залгаа хуучин дугана бий одоо ашиглахгүй байгаа. Хийдийн гал тогоо, склад, хийдийн хашааны баруун хойд байрлана. Хоёр ширхэг суврагатай, нэгийг нь хийдийн арван жилийн ойд зориулан босгосон, нөгөөг нь Манга багшийн дурсгалд зориулжээ. Хийдийн хашаа нь 40 х 50 метр хэмжээтэй. Энэ нь хийдийн барилгыг элсний нүүдлээс хамгаалдаг байна.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Арвижих /Завхан аймаг Эрдэнэ хайрхан сумын тус хийдийн тэргүүн лам алба хашдаг.

Хэдэн фото зураг авсан :
14

Зураг авсан огноо: он :
2007-07-02 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ЗАЭХ 071 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-07-02

Тэмдэглэл :
1.Санжжанчивлан хийдийн хамба лам эдүгээ Улаанбаатар хотод биеэ эмчлүүлэхээр сууж буй. Дорлигжав хэмээх энэ өвгөн лам хийдийн улсын бүртгэлийг үзэж авч хямгадсан учир бид олж чадаагүй. 4.б. Хийдэд таван залуу ламтай хамба лам Улаанбаатар хотод суугаа, эзгүй тул шашны дээд сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан Аривжих хийддээ сууж хурал номын үйл ажиллагааг цэгцэлж байна. Энэ хийдийг Галуутайн хүрээнд сууж байсан өвгөн лам нар санаачилжээ. 1.г. Хийдийг санаачлан байгуулсан Манга лам залуудаа Галуутайн хүрээнд шавилан сууж байсан учир тэр хүрээний хурал номын дэг уншлагын арга барилыг шавь нартаа өвлүүлсэн. Эрдэнэхайрхан сумын лам нарын онцлог нь: -Аливаа номыг хураангуйлан уншахыг цээрлэж аль болох бүрэн бүтнээр нь уншина -Уншлагын ая дан нь Завхан аймгийн бусад хийдээс онцлогтой . Өөрөөр хэлбэл хурлын ном судрыг өөр өвөрмөц аялгаар уншдаг байна. Үүнийг Галуутайн аялага гэнэ . Энэ хоёр зүйлээр бусад хийдүүдээс ялгарна. Зэргэлдээх Завханмандал, Ургамал сумууд лам хуврага сүм дацан үгүй тул энэ сүмийн лам нарыг жилд 1-2 удаа урин залдаг байна.

Хүснэгтийн дугаар :
ЗАЭХ 071

судалгааны баг :
Team А

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map