Булгийн Хуйтан

Read in English

Сүм хийдийн нэр :
Булгийн Хуйтан,Дашсамданлин дацан, Хуйтангийн хурал,Хүйтэнгийн сүм,Хүйтэнгийн хурал,Хүйтэн хийд,Тэмээчийн булгын хуйтан,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Дашсамданлин дацан

Төвд нэр Уайли:
*bkra shis bsam gtan gling grwa tshang

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
837

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Хүйтэн хурал

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Өвөрхангай

Сум :
Зүүн Баян-Улаан сум

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Хуучин хошууны нэр :
Үйзэн Вангийн хошуу / Үйзэн засгийн хошуу

Товч түүх :


Өвөрхангай аймгийн ЗүүнБаян Улаан сум Хүйтний хурал Хуучин Сайн Ноён хан ван аймгийн Үйзэн вангийн хошууны нутгийн нэг хэсэг одоогийн Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан сумын нутаг Ёл хайрхан уулын өвөрт Тэмээчин булаг, Хүйтний рашааны зүүн талд энэ хурал төвхнөж байжээ.Энэ хурал нь 50-60 лам хурдаг, 4 модон дугантай мөн гэр хэлбэрийн нэг дугантай дугануудынхаа баруун хойд талд 3 суврагтай бэсрэгхэн хийд байжээ.Хүйтний хурлыг анх үүссэн тухай “… Төр гэрэлтийн 18-р /1838/ онд Засаг Жүрмэдванжилийн үед Дашсамидлин хэмээх дацан байгуулж өдөр бүр 10 хангал зэрэг олон ном цаг бүр хурна.Шавь нар нь агь номын сургууль үйлдэнэ.Энэ дацан Тэмээчин булаг хэмээх газар нутаглана…” гэсэн түүхийн баримт архивийн материалд байна. Тус хурал бага хэмжээний цамтай, майдар эргэдэг, мөн намрын дунд сард Ганжуур эргэдэг байжээ.Туурийн орчмын газар нутгийг нутгийн олон Убтайн гол гэсэн газар орны ерөнхий нэрээр нэрлэнэ.Хүйтний хурал нь 1937 оны үед бүрэн хаагдаад дахин сэргээгдээгүй байна. Холбогдох эх сурвалж: 1.Үндэсний төв архив.ФА-170, д-1, хн-5 2.Зүүнбаян улаан сумын иргэн 82 настай Нацаг гуайтай хийсэн ярилцлагаас /2007.06.04/

Байршлын тайлбар :
Убтайн гол, Ёл хайрхан, Тэмээчин булаг, Ёл хайрханы өвөрт. Хүйтэнгийн рашаан зүүн зүгт бий.

GPS хаяг :
North 46° 32’  East 102°  30’

Нийт талбайн хэмжээ:
Side1: У100 Side2: Ө100 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
As the temples were made of wood, almost nothing is left. There is the foundation of a stupa in the North and some heaps where temple buildings could once have stood are visible. Khüiten rashaan is coming from the ground, in the East of the area. There is an ovoo and some traces on the South-East, where monks piled the monastery’s litter. There are holes from where monks got mud for the temple walls. Some fragments of a pot were found.

Сүм хийд байгуулагдсан он :
1860 он
1883 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
50-60 лам

Хүснэгтийн дугаар :
ӨХЗУ 036

судалгааны баг :
Team: Д

Дэмбэрэлийн Лэгцэг


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors