Шилүүтийн хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Шилүүтийн хийд,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
790

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Шүлүүтийн хурал

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Өмнөговь

Сум :
Хүрмэн сум

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Хуучин хошууны нэр :
Балдан засгийн хошуу

Товч түүх :


Өмнөговь аймаг Хүрмэн сум Шилүүтийн хурал /Шилүүстэйн хурал/ Хуучин Балдан засгийн хошууны нутаг одоогийн Хүрмэн сумын Сайхны уул Аргалын уул хоёрын хоорондын ингэр дээр Нуурын хонхорын хойд бэлд энэ хийд байжээ.Б.Ренчиний 1979 онд эрхлэн хэвлүүлсэн “БНМАУын угсааатны зүйн атлас”ын сүм хийдийн жагсаалтанд Шилүүтийн хурал гэж тэмдэглэгдсэн боловч энэ нь нутгийн ахмад хүмүүсийн яриа холбогдох бусад эх сурвалжуудад Шилүүстэйн хийд гэж тэмдэглэгджээ.Уг хурлын нэрийг “Гэмпэлчойлин” гэж нэрлэдэг байсан ба анх 1691 онд Засаг Дэнзэнэрдэний үед Өлзийдэлгэр хэмээх газар үүсгэн байгуулж Дүйнхор, Манба, Хайлан, Ламрин зэрэг дацан хурал тогтоон байгуулж байсан тухай архивийн баримтанд бичиж үлдээжээ.Дараа нь Хүрмэн уулын өвөр болон хошууны үе залгамжилсан олон ноёдууд Зүүн сайхан ууланд голдуу нутагладаг болсон учир хошууны гол ёслолыг энэхүү Шилүүстэйн хийд дээр явуулдаг Ноён отгын хийд байжээ.Энэ хийд нь 4 дацантай тогтмол хурдаг 40 орчим ламтай байжээ.Шинийн 15-ны хурал шинийн 20-иос 29 хүртэл 10 хангал хурж 29-нд сор залаад битүүнд Цэдэр лам хурна.Шинийн 1-ээс 15-ныг хүртэл магтаал хурах бөгөөд мөн Майдар эргэдэг, Хайлан хурдаг, Ганжуур эргэдэг байсан байна. Энэ хийдийн түүх нь манай орны бусад сүм хийдүүдтэй харьцуулахад харьцангүй өвөрмөц түүхтэй ба 1931 онд монгол орны өмнөд хил хязгаарын байдал тогтворгүй болж нөгөө талаас сүм хийдийг хавчих бодлого хүчтэй эхэлж байсан тул 1931 оны эхээр Шилүүстэйн хийдийг тухайн үеийн нам засгаас хаах болмогц лам нарын нэг хэсэг нь баривчлагдан нэг хэсэг урагшаа хил даван оджээ.Энэ үеэр Санжмятав гэдэг хүн хийдийн сахиус Гомбо сахиусыг тэмээнд нуун авч гарч Өвөр монголын дунд гүний хошуунд байсан Очирдарь хувилгаан багшдаа өргөжээ.Ийнхүү Балдан засгийн хошууны Шилүүстэйн хийд Өвөр монголын дунд гүний хошууны Гашууны хонхор гэдэг газар нүүдэллэн очиж төвхөнжээ.Тэнд Цогчин дуган нэг дацан нэгтэй газар газрын /Ар Халхын/ олон эрдэм чадалтай лам нар 1000 гаруй хувраг цугалсан хурал байжээ.Цогчин дуган нь гэхэд Тэлүүр дуган гэж нэрлэдэг бөс даавуун материалаар хийсэн зөөврийн их том дуган байжээ.Лам нарын хувьд тухай үеийн цаг төрийн байдлаас болж Ар халхаас зугтаж ирсэн олон аймаг хошуу хүрээ хийдийн лам нар байлаа.Жишээ нь:Шаврон лам Очирдарь хувилгаан Дилав хутагт Ганжирва лам Дармаабазар зурхайч гээд Түшээ гүн, Балдан засгийн харьяаны төдийгүй бүр Их хүрээ Ламын гэгээнээс хүртэл лам нар цугласан байв.Ингээд тэнд Шилүүстэйн хийд нэрээрээ 15 жил хурал номоо таслалгүй хурж байгаад 1946 онд одоогийн Дорноговь аймгийн Айраг сумын нутгаар монголд орж ирэн Нүдэнгийн хурал хэмээх газар хэсэг зуур хурж байгаад таржээ.Ингээд хийд хурал тарсаны дараа 1950-иад оны сүүлчээр Гомбо сахиусаа Гандантэгчилэн хийдэд өргөж лам хуврагууд нь өөр өөрийн замаар тарж одсоноор энэ хурал төгсгөл болжээ. Холбогдох эх сурвалж: 1.Монгол улсын үндэсний төв архив. ФА – 63, д – 1, хн – 142 2.Л.Мажаа. Өмнөговь аймаг Бага толь-1 УБ. 2001 3.Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн өндөр настан Шилүүстэйн хийдийн шавь асан Санжмятавын Дамдинхүүтэй хийсэн ярилцлагаас /2007.06.09/

Байршлын тайлбар :
Туурь нь Хүрмэн сумаас баруун урагшаа 14 км газат оршино. Хоёр зэрэгцээ буурь байна. Зүүн талынх нь хуучин ор, баруун талынх нь шинэ ор ажээ. Газар ус уулны толгой: Сайхан уул, Аргалантын уул гэж хоёр уулын дунд жаахан хар овоо бий. Түүний энгэр дээр хийдийн туурь байна. Тахилгат газар нь баруун талдаа Хар овооны үзүүр дээр Рашаантай бас шороон будаг гардаг газар бий. Энэ рашааныг Хүрмэнгийн рашаан гэдэг.

GPS хаяг :
North 43° 11’  East 104°  01’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 350 Side2: 350 Side3: 350 Side4: 350 Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Туурин дээр голд нь нэг том дугана хоёр талд нь арай бага баруун талын дугана нь урдаа хэрэмтэй. Тэрний өмнө бас нэг сүм байна. Баруун хойд талд нь жас зүүн талд нэг суварга эргэн тойрон лам нарын хашаа байшин гэрийн буурь байна. Зүүн талдаа худагтай байна.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар: 019

Сэргээн байгуулагдсан огноо :

Хүснэгтийн дугаар :
ӨГХР 022

судалгааны баг :
Team: Е

Ганданчойнхорлин хийдийн гэсгүй


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors