Дарь Эхийн хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Дарь Эхийн хийд,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Дандарпандлин
Төвд нэр Уайли:
*bstan dar phan bde gling
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
526
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Дарь Эхийн хурал, Дэлгэр отогийн хурал, Дандарпандлин
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Хэнтий
Сум :
Батноров сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Хуучин хошууны нэр :
Сүжигт гүний хошуу
Товч түүх :
Хэнтий аймгийн Батноров сумын Дарь эхийн хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Сүжигт бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Батноров сумын нутаг, тал хээрийн бүсэд, Хүрдэтийн овооны энгэрт, урдуур нь Манбын булаг, зүүнээр нь Эхэн бүрд гол урсдаг, сумын төвөөс баруун хойд зүгт энэхүү хийд нь орш 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т уг хийдийн тухай ийнхүү тэмдэглэгджээ: Дайчин бэйс Дашцэрэнгийн хошуунд Энх-Амгалангийн гучиндөрөвдүгээр(1695) онд засаг Туулайн үед тамга шагнагдаж хошуу сүм зохиосноос нааш хошууны гол хийд байгуулан Цогчэн хурал бусад номууд уншиж сургууль үйлдэж иржээ. Бас урьд тушаалын засгуудын үед Хөдөө ус багийн газар өглөгийн эздийн байгуулсан бага сага хурлууд буй боловч заримуудын хөрөнгө мал хомсдож өөр өөрийн хурлыг гүйцэтгэж чадахгүй тул гол хийдийн газар нийлүүлэн хуруулжээ. Бэйл Дашцэрэнгийн үед Бадаргуулт Төрийн хориндолоодугаар (1901) онд Дүйнхор хурал, хориннаймдугаар (1902) онд Жүд дацан, Хэвт ёсны тэргүүн (1909) онд Цаннид дацан удаа дараа байгуулж, Олноо өргөгдсөний тэргүүн (1911) онд цам бүжиг бүжиглэх сургууль эхлүүлж, зургадугаар (1916) онд Бадма-Ёга дацан, наймдугаар (1918) онд Зурхай дацан сургууль байгуулж хуруулав. Эдгээр хурал сүмүүд хошуу нутгийн төв Хүрдэтийн дунд бүрдний зүүн этгээд Өлзийт Чандмань уулын өвөрт нутаглан сууна. /Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Төв гэрэлтийн 1-р он, 1819 онд Сэцэн хан аймгийн Мухур хэмээгч Ваанчиг хургатай хонь арваар буян үйлдүүлэхээр Гэлэн Пунцагт өргөснөөр анх байгуулагдсан. Манба, Ламрим гэсэн гурван дацантай, мөн гурван дугантай, 94 ламтай байсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалжид: Дарь эхийн хийд буюу Дамбажунай Дандарпандилин хийд нь Цогчин, ламрин, манба гэсэн 3 дугантай, 100 гаруй ламтай өдөр тутмын хуралтай, хайлантай хийд байжээ. Хийдийн хамба лам нь Санжаа , унзад нь Очирын Лувсаншарав, Наваанлувсан, Сэрээтэрийн Шарав, гэсгүй нь Лэгцэгийн Данзан, Лувсанжамц, Жамсран, Чой нар байсан. Зун гурван өдөр их хуралд Найдан чого, Хажидын чого, намар цогчэн, зулын хурал, өвөл хуучин хурал, Цэдэр, 15 хоногийн ерөөл хурдаг. Ламринд шаржин, Манбад зуны цагт Манла хурдаг байсан. Их жас, Манба жастай байсан. Холбогдох эх сурвалж -Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004 -Батноров сумын түүхэн товчоо, Н. Лувсандорж, Б. Өлзийсайхан, Улаанбаатар 2003 он - Загдын Лувсанжамцын ярилцлага(1921 онд төрсөн Хэнтий аймгийн Батноров сумын өндөр настан)
Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд: Хүрдэтийн овооны энгэрт урдуур нь Мамбын булаг урсдаг.Зүүн талаараа Эхэн Бүрд гэдэг гол урсдаг.Сумын төвөөс баруун хойд зүгт оршино.
GPS хаяг :
North 48° 01’ East 111° 08’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 14 Side2: 11 Side3: 13 Side4: 13 Side5: 14 Side6: 10
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Дарь Эхийн дуганын гол шүтээний хуучин туурин дээр суварга босгосон байна.
Ламрин дацангийн овгор шороон суурь үлдсэн дээр овоо босгожээ.
Сүм хийд байгуулагдсан он :
Энх-Амгалангийн гучиндөрөвдүгээр(1695) он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хүснэгтийн дугаар :
ХЭБВ 108
судалгааны баг :
Team: Ж

