Хорчингийн хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Хорчингийн хийд,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
224

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Хорчиг гүнгийн хурал

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Өгийнуур

Баг :
Орхон баг

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Түшээт ханы хошуу

Товч түүх :


Архангай аймаг Өгийнуур сум, Хорчингийн хурал / Хорчин гүний хурал/ Өгийнуур сумын Орхон багийн нутаг Улаанхудаг гэдэг газар 19-р зууны эхэн үед байгуулагдаж 1937 оны үеийг хүртэл 100 гаруй жил оршин тогтнож байсан Хорчингийн хурал нь 20-р зууны эхэн үеэр 4-5 дугантай, 150 гаруй ламтай, 3 жастай хурлын газар байжээ. Үүсгэн байгуулагч нь Дамдинжав гэлэн гэж одоогийн Хашаат орчмын хүн байсан хэмээн хуучуул ярьдаг ажээ. Уг хурлын гол шүтээн нь Махгал байсан бөгөөд байнгын хуралтай, гавж аграмба цолтой хүмүүс цөөнгүй байсан байна. 75 баг бүхий цам гарах , майдар эргэх, нүгнээ сахих, хайлан хурах, ганжуур эргэх зэрэг хурал номын зан үйлийг тогтмол хийдэг байв. Жасын мал хөрөнгө нэлээд байсан ба зөвхөн хонь нь гэхэд түм хүрч Богд хаанаас Ган тулга шагнагдаж байсан гэдэг. 1937 оны эхээр эрдэм чадалтай томоохон лам нарыг баривчлан лам нарыг арав, арваар нь хэсэг хэсэг болгон тууж хуучин Лүн сум, Архангай аймгийн төв Цэцэрлэгт аваачин хэлмэгдүүлжээ. Энэ хурлаас 40 гаруй лам баривчлагдан явснаас 20 гаруй нь дээд хэмжээ авсан байна. Ийнхүү Хорчингийн хурал хаагдан эзгүйрч хоцорсон 3-4 дуганыг 1940-өөд оны дундуур буулган нураажээ. Эдүгээ тус Хорчингийн хурлыг сэргээн байгуулж хуучин хурлын тууриас баруун өмнө 6 км орчим зайд шинэ цагийн Хорчингийн хурлын дуганыг босгон буян номын үйл ажиллагаа явуулж байна. / Өгийнуур сумын Орхон багийн иргэн өндөр настан С. Сануйдагватай хийсэн ярицлагаас 2007.07.22/

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд: Өгийнуур сумын төвөөс зүүн тийш 30 орчим км Орхон багийн нутаг Улаан худаг гэдэг газар. Түрэгийн хөшөө дурсгалын цогцолбороос хойш 16 км-т байрладаг. Тууриас зүүн хойш 3-4 км-т Норжинжалбаа хэмээх тахилгат уул бий. Зүүн урд талд 2 км-т Холбоо хэмээх тахилгат уул бий.

GPS хаяг :
North 47° 51’  East 102°  50’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Гурваас дөрвөн дуганы туурь мэдрэгдэх бөгөөд суурийн чулуу /хавтгай хэлбэртэй засмал/ газрын хөрсөнд зоогдсон байрлалтай мэдрэгдэнэ.

Сүм хийд байгуулагдсан он :
XVIII зууны сүүл
1640-54

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes

Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
АРДЧ 016

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Бүүдэн Дамдинжав | Ярилцлагын дугаар: 001
Нэр, цол хэргэм : Д. Нанжид С. Сануйдагва С. Ёндонжамц | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
200 гаруй лам

Хүснэгтийн дугаар :
АРДЧ 069

судалгааны баг :
Team: Г

Сандуйдагва


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors