Боонгийн хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Боонгийн хийд,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
599
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Боонгийн хийд
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Сүхбаатар
Сум :
Мөнххаан сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Хуучин хошууны нэр :
Далай вангийн хошуу
Товч түүх :
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Боонгийн хийд Хуучин Сэцэн хан аймгийн Далай вангийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт, говь хээрийн бүсэд, сумын төвөөс зүүн зүгт 52 км-т, , Боонгийн хоолой гэдэг газарт уг хийд суурьшиж байжээ. Баруун талд нь Хүрэн Чулуут, Могойт уул, хойно нь Голын бууц, Цагаан Чулуун булаг, зүүн талд нь Сайн Хашаат, Сэнжит хад, урд талд нь Боонгийн адаг зэрэг газар бий. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Хоолойн худгийн хурал нь хоёр дуган , нэг дацан, 49 ламтай хийд байсан бөгөөд 1938 онд тарсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалж: Боонгийн хоолой гэж Эрдэнэдалай вангийн хошууны бүх баялаг, буян хишиг энэ хоолойгоор гадагшаа гарч байна гэж үзээд Баянцагааны зүүнтэй Боонгийн шүтээн буюу Даржаалин шүтээн гэдгийг байгуулаад баялагаа гадагш нь гаргахгүй боож байх зорилготой хурал хурж байжээ. Холбогдох эх сурвалж: -Чойровын Дондовын ярилцлага (1928 онд төрсөн Сүхбаатар аймаг Мөнххаан сумын өндөр настан)
Байршлын тайлбар :
Говь хээрийн бүсэд :Баруун талд Хүрэн чулуут,хойд талдаа Голон бууц ,Цагаан чулуун булаг ,зүүн талдаа Сайн хашаат ,Урд талдаа Боонгийн адаг,Боонгийн хоолой гэдэг газарт Мөнх хаан сумын төвөөс зүүн зүгт 52 км-т оршино.
GPS хаяг :
North 47° 05’ East 112° 54’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Нэлээд том талбай эзэлж оршино.7 орчим дуганы болон байшингийн туурь үлдсэн. Мөн туурийн баруун хойд хэсэгт чулуугаар барьсан малын хашаа байдаг.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хүснэгтийн дугаар :
СБМХ 052
судалгааны баг :
Team: Ж
Дамдинсүрэн

Аман түүх
Чойровын Дондов

Аман түүх