Уулын мамба

Read in English

Сүм хийдийн нэр :
Уулын мамба,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
мамба

Төвд нэр Уайли:
*sman pa

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
749

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Уулын мамбын хийд/уулын хурал

Сүм хийдийн төрөл :
мэдэгдэхгүй

Байрлах аймаг :
Дундговь

Сум :
Гурван сайхан сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Дайчин бэйсийн хошуу

Товч түүх :


Дундговь аймагГурвансайхан сум. Уулын мамбын хурал. Сумын төвөөс зүүн хойш 35 км Их газрын чулуунд Тавин жасын тууриас баруун урагш 8-10 км зайд Хунгарын усны дэргэдэх хадан дотор нэгэн дуган байсан нь Уулын мамбын хурал байжээ. Анх хэзээ үүсгэн байгуулсан нь тодорхойгүй ээ дуганд 1937 оноос өмнө хүрээ хийд хаагдаж эхлэх үеэр Долгорын Наваан гэж энэ нутгийн нэртэй маарамба хүн өөрийн цөөхөн шавь нартайгаа суж байсан гэх мэдээлэл байна. Хожим энэ дуган 1940-өөд оны сүүлч үеийг хүртэл бүтнээрээ байж байгаад нураагдсан байна. Гурвансайхан сум. Тус суманд сумын төвөөс зүүн хойш 32 кмт Их газрын чулууны Тогоо тахилт гэдэг газарт Үйзэн ахайн хурал, мөн сумын төвөөс хойш 30кмт Хөх овоо хэмээх газар Их жас / Хошуу жас / , мөн сумын төвөөс зүүн хойш 35 км орчимд Их газрын чулуунд Тавин жас хэмээх жасаа хурлууд байжээ. Эдгээр хурлууд нь нэгээс хоёр дугантай, ердийн үед тахилч лам л суудаг дүйцэн өдрүүдээр ойр хавийн хүрээ хийдээс лам нар ирж хурал хурдаг цагийн хурлууд байсан бололтой. Дээрхи гурван хурал нь Б.Ренчиний 1979 онд эхлэн хэвлүүлсэн “БНМАУ-ын угсаатны зүйн атлас” –ын сүм хийдийн жагсаалтанд бүртгэгдсэн бөгөөд Үндэсний Төв Архивын фондод хадгалагдаж буй холбогдох материалуудад болон Ч.Банзрагч, Б.Сайнхүү “ Монголын хүрээ хийдийн түүх” / УБ.2004/ эмхтгэлд холбогдох мэдээ баримт байхгүй байна. Харин Үйзэн, Тавин нэртэй хурлууд тус аймгийн Адаацаг , Сайнцагаан сумдын нутагт байсан нь түүх архивын мэдээ сурвалж, одоо үлдсэн туурь, нутгийн ахмад настнуудын яриа зэргээр нотлогдож байна. / Ганданчойнхорлин хийдийн хамба 81 настай Х.Равжаа, дэд хамба Ц.Хүдэрчулуун нартай хийсэн ярилцлагаас. 2007.07.23/

Байршлын тайлбар :
Их газрын чулуунд сумын төвөөс зүүн хойш 35 км-т Тавийн жас хийдээс баруун урагш 4-5 км-т бий. Хулгарын усны дэргэдэх хаданд бий.

GPS хаяг :
North 45° 42’  East 107°  14’

Нийт талбайн хэмжээ:
Side1: Ө40 Side2: У40 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Долгорын Наваан дэд хамба /маарамба/ | Ярилцлагын дугаар: Гурван цагийн түүхтэй Гурв

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
Маарамба лам хэдхэн шавь на

Хүснэгтийн дугаар :
ДУГС 055

судалгааны баг :
Team: Д

Маньбадар


Аман түүх

Чимэддовдон


Аман түүх

Долдон


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors

Цуглуулсан баримтууд :

ДУГС 055  ATSF  Ж.Содном  Гурван цагийн түүхтэй Гурван сайхан нутаг минь  Ном Хуудас : 150-153  0000-00-00  Улаанбаатар    Д