Хөгшний хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Хөгшний хүрээ,Ялгуулсны доод хийд,
Төвд нэр Уайли:
bying dud gral pad+ma min 'grol gling
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
558
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Хөгшний хүрээ
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Дорнод
Сум :
Чойбалсан хот
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Хуучин хошууны нэр :
Сан бэйсийн хошуу
Товч түүх :
Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөгшний хүрээ буюу Ялгуулсан хутагтын доод хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Сан бэйсийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт, тал хээрийн бүсэд, Хэрлэн голын хойд биед, Мөнхөд хэмээх газарт Хөгшний хүрээ буюу Ялгуулсны доод хийд оршиж байжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд: 1641 онд Анх Шолой сэцэн хаан удирдан байгуулж, бадаргуулт төрийн 32-р онд эзэнд мэдэгдэж нэрийг олсон. Их бага дуган 8, Чойр, Жүд, Мамба, Баруун аймаг, Зүүн аймаг гэсэн таван дацан, нийт 254 ламтай, үүнээс аграмба 51, гавж 51, маарамба 3, сан хөмрөгийн хувьд тэмээ 14, адуу 348, үхэр 61, хашаа 56, байшин 135, эсгий гэр 126 гэж тэмдэглэгдсэн байна. Аман эх сурвалжид: Хөгшний хүрээ буюу Ялгуулсан хутагтын доод хийд нь гурван удаа нүүдэллэсэн ажээ. Анхных нь Чойбалсан сумаас хойш Жононгийн овооны тэнд, дараа нь урагшаа Хөгшин хүрээний бунхан хэмээх газарт, хамгийн сүүлд Мөнхдөд суурьшсан байна. Хойд хийд нь шарын шашны улааны урсгалын хийд байсан бөгөөд хоёр дугантай байжээ. Холбогдох эх сурвалж: -Дорнод аймгийн хураангуй түүх, А.Дамдинсүрэн, Чойбалсан 2001 -Гонсын Гэндэндоржийн ярилцлага (Дорнод аймгийн Чойбалсан сумын өндөр настан, 1921 онд төрсөн) -Далхаа овогтой Намхайн ярилцлага (Дорнод аймгийн Чойбалсан хотын өндөр настан, 1928 онд төрсөн) -Чойжмаагийн Лам –Аварын ярилцлага (Дорнод аймгийн Хэрлэн сум (Чойбалсан хот ) өндөр настан, 1926 онд төрсөн)
Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд оршино. Хэрлэн голын хойд хөвөөнд Мөнхөд хэмээх газарт байрлана. Чойбалсан сумын төвөөс баруун урд зүгт байна.
GPS хаяг :
North 48° 16’ East 114° 55’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Дөрвөлжин дуганын тууринууд үлдсэн бөгөөд заримын хэмжээ тодорхойгүй байна. Уг хийдийн туурийг ухан төнхжээ.
Сүм хийд байгуулагдсан он :
1876 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
Дээд хийдээс цөөн ламтай 100-
40-д лам
Хүснэгтийн дугаар :
ДОЧБ 012
судалгааны баг :
Team: Ж
Чойжмаагийн Лам –Авар

Аман түүх
Далхаагийн Намхай

Аман түүх
