Хүйтэн хурал
Read in English
Сүм хийдийн нэр :
Хүйтэн хурал,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
887
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Хүйтэн хурал
Сүм хийдийн төрөл :
бусад
Байрлах аймаг :
Говь-Алтай
Сум :
Тонхил сум
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Хуучин хошууны нэр :
Дайчин бэйсийн хошуу
Товч түүх :
Говьалтай аймаг Тонхил сум. Хуйтан хурал Тонхил сумын төвөөс 40-өөд км Зүйл багийн нутагт Хуйтангийн байшин гэж нэгэн хурлын байшин байжээ. Уг байшинд мөнх зултай, байнгын тахилч нэг лам суудаг байсан байна. Уг байшинд улиралд нэг удаа Зүйлийн хүрээнээс лам нар очиж хурал ном уншлага хийдэг байжээ. Яг тэр байшин байсан газрын нэр бол Зүйл багийн Цахитогоо гэдэг газар . Уг байшингаас зүүн тийшээ Тонхил сум даяараа тахисаар ирсэн Их овоо хэмээх том овоо бий. Уг хурлын байшин нь чулуугаар барьсан байшин бөгөөд ямар нэгэн сүм дуганы хэв загвар байхгүй ердийн нэг шувуун нуруун оройто байшин байжээ. Харин бүр дээр үед энэ чулуун байшингийн дэргэд нэгэн жижиг байшин байж байгаад өөрөө аясаараа элэгдэлд орж нурсан гэж настайчууд ярьдаг нь үнэн бололтой. Учир нь уг чулуун байшингийн туурийн хажууд арай жижиг нэгэн байшингийн туурь одоо болтол байдаг ажээ. Дээрх мэдээллүүдээс үзвэл уг байшин буюу Хуйтангийн хурал нь Зүйлийн хүрээний салбар цагийн хурал байсан бололтой. Энэхүү Хуйтаны хурлын нэрийг Б.Ренчиний 1979 онд эрхлэн хэвлүүлсэн “ БНМАУ-ын угсаатны зүй хэл шинжлэлийн атлас” –ын сүм хийдийн жагсаалтын 887 дугаарт Хүйтэн хурал гэж ташаарч тэмдэглэсэн бололтой. / Тонхил сумын Зүйл багийн иргэн өндөр настан Билгээ гуайтай хийсэн ярилцлагаас 2007.08.28/
Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд Хүйтэн хэмээх газарт сумын төвөөс зүүн урагш 12 км-т оршино.
GPS хаяг :
North 46° 31’ East 093° 39’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 15 Side2: 15 Side3: 15 Side4: 15 Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Чулуун суурь үл мэдэг үлдсэн байна.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хүснэгтийн дугаар :
ГАТХ 109
судалгааны баг :
Team: Б
