Bugsiin khuree

Read in Mongolian

Name(s) of Temple :
Bugsiin khuree ,Dashgendenjambalin,

Tibetan name(s) Cyrillic (DOMM 2007):
Дашгэндэнжамбалин

Tibetan name Wylie:
*bkra shis dge 'dun byams pa gling?

Rinchen Number :
117

Rinchen Name :
Bugsein khuree /Teeliin khural/

Type of Monastery/Temple:
Monastic School

Aimag where the temple is located:
Khövsgöl

Sum where the temple is located:
Tömörbulag sum

Sub-district where the temple is located :
1 km below the center of the 4th bag on the north bank of the Bugsiin river

Old Aimag Name :
Sain Noyon

Old Khoshuu Name :
Dalai günii khoshuu

Historical Summary (In Mongolian only):


Хөвсгөл аймаг.Төмөр булаг сум. Бүгсийн хүрээ.Дашгэндунжамбалин хийд . Засагт хан аймгийн Далай гүний хошуунд 17-р зууны дунд үеэс тус хошууны өвөр зүүн багийн Дэмчигжав тэргүүнтэй хэдэн лам гомнамжин гэдэг хурлыг үе үе хурж байсан гэдэг.Энэ бүхэн нь хошууны хүрээ хийд байгуулагдах бэлтгэл урьдчилсан нөхцөл бүрдэж байсан хэрэг юм.Энэ үед олон газраар явж юм үзэж ном эрдэм сурсан шагжбаатар гэдэг нутгийн хүн Баруунзуу /Төвд/ -аас зурмал цутгамал олон Rбурхан, ном судрууд залж ирж Дэмчигжав тэргүүтэй лам нарын хурал хурж байсан гэрт байрлуулан залжээ. Шагжбаатар бол нутаг усандаа шарын шашин дэлгэрүүлэхэд буянтай үйлс бүтээсэн төдийгүй Засагт хан аймгийн Далай гүний анхны ноён болж байсан түүхэн хүн билээ.Төдөлгүй Бүгсийн голын сав газар Жаргалантын амнаа /Хожим жасаа толгой гэж нэрлэх болсон газар/ цогчин дацан байгуулж цогчин хурал хурж эхэлсэн байна.Энэ нь Х11 жарны гал луу жил буюу 1736 он байсан ба ийнхүү Бүгсийн хүрээ гэж алдаршсан Дашгэндунжамбалин хийд үүсжээ. Одоогийн Төмөр булаг сумын төвийн хойд талд дээрх жасаа толгой гэдэг газар байдаг нь ном жасаа хурж эхэлсэн хүрээний түүхтэй холбоотой бөгөөд мөн энэ орчинд хошуу тамгын газар байдаг байсны учир тамгын жалга тамгын дэнж ч хэмээн нэрийдэж байв.Шинэ үүссэн цогчин хийд тэргүүн хамбаараа Дэмчигжав ламыг өргөмжилжээ.Энэ бүс нутагт шарын шашин дэлгэрэхэд бурхан хамба хэмээн алдаршсан энэхүү тойн Дэмчигжав лам томоохон үүрэг гүйцэтгэжээ.Цогчин дацан нь сүсэгтний дэмэнд гэр дуганаа модон дуганаар сольж бурхан тахил лам нарын тоо аажимаар нэмэгдэж байв.Түүхэн хөгжлийн явцдаа Дашгэндунжамбалин хийд хошуу нутгийн хил дээс дотроо хоёр удаа буйр сэлгэн нүүж Хаахайн сайраас чандамань Цогбадрах уулын өвөр бие Тал булгийн аманд Бүгсийн голын дэнж дээр суурьших болсноор Бүгсийн хүрээ хэмээн алдаршжээ.Энд хүрээ суурьшаад хүрээний дунд цргчин дуганыг голлуулан түүний зүүн талд чойрын, баруун талд жүдийн дуганууд тэдгээрийн ар эгнээнд баруун талаасаа мамбын сахиусны, майдарын, диваажингийн, дуйнхорын дугануудыг байрлуулан анхны найман дуганыг босгожээ. Хүрээний төв дунд байрласан дээрх сүмүүдийн тэр орчныг “Дотуур хүрээ” гэж нэрлэж байв. Энэ дотуур хүрээнээс дөрвөн зүг рүү хүрээний гаднах гороо хүртэл өргөн гудамж гаргаж хүрээг дөрвөн хэсэгт хуваан хэсэг тус бүрт жасуудын болон лам нарын байрлах хашаа байшингууд байжээ.Хүрээний эргэн тойрны дэвсгэр газрыг гадуур хүрээ гэж нэрлэнэ.Хүрээг ноёны, ламын, хамбын, дуйнхорын гэж дөрвөн аймаг болгон хувааж аймгийн дугнуудыг аймаг тус бүрийн дэвсгэрт босгожээ.Ноёны аймагт хошууны өвөр зүүн багийн, ламын аймагт ар баруун багийн, хамбын аймагт өвөр баруун багийн, дуйнхрын аймагт ар зүүн багийн лам нар тус тус сууж байв.Хүрээний сүм дуган дацан хурал жилээс жилд нэмэгдэн зохион байгуулалтын хувьд өргөжиж 1930-аад оны үед 15-н сүм дуган, 3 суварга, маанийн 20 гаруй том хүрд,16 жасын байшингууд, ном барлах бархан, лам хуваргуудын суух 200 гаруй хашаа байшин бүхий томхон хүрээ болсон байжээ.Хүрээний лам хуваргуудын тоо ч үсч XIX зууны сүүлч XX зууны эхэн үеэр нийт лам хуврагын тоо1000 гаруй болж байсан 1930-аад оны үед 800-гаас 900 лам сууж байв. Хүрээ нь сүсэгтэн олны өргөл айлтгал жандагийн хөрөнгөөр ихээхэн бэхжиж хөрөнгө мал арвижиж байлаа. Хүрээний 16 жасаас хамгийн баян нь диваажингийн жас байсан бөгөөд 2000 гаруй хонь 300-аад бод малтай байсан ба бусад жасууд нь 500- с дээш толгой малтай болсон байв. Цогчин дуган . Цогчин дацангийн тэргүүлэх бүрэлдхүүн нь тэргүүн хамба лам , цорж лам, даа лам нараас гадна аймаг бүрээс томидлогдсон 4 ловон лам ,4 дэмч, цогчны 2 гэсгүй, 2 ширээ унзад , аймаг бүрээс суусан 8 гүрэм уншигч нараас бүрэлдэж ажиллах бөгөөд тэд зөвлөлдөн хүрээний бүх талын ажлыг зохицуулж байв. Цогчин өдөр бүр байнгын тогтмол хуралтайгаас гадна жил бүрийн өвөл зун тус бүр 8 хоног цогчин “Эхийн хурал” эхлэн 14, 15-ны өдрийн их ерөөлөөр хурж дуусгана. Мөн жилд 2 удаа Дорчин гэдэг хурал хурж сор зална. Жил бүхрийн зуны дунд сард маанийн бүтээл , зуны адаг сард гэлэн, гэцэлүүдийн 45 хоногийн хайлан хурлууд болж байв. Мөн зуны эхэн сард шунхан барын ганжуур хурж байжээ. Дашгэндунжамбалин хийд анх байгууллагдсан 1735 оноос 1938 оныг хүртэл 203 жилийн дотор 20 хамба залгамжлан сууснаас өвөр зүүн багийн харьяат бурхан хамба хэмээн алдаршсан Дэмчигжав хамба байсан бол хамгийн сүүлчийн хамба нь ар зүүн багийн харьяат Да хүрээний Дашчоймболын гавьж Галсанзундуй хамба байжээ. Чойр дацан -Гандандаржаалин 1831 онд байгуулагдсан энэ дацанд лянх домыг зуны адаг сарын шинийн 3-нд лхав домыг намрын адаг сарын 22-нд лам чойм зодыг өвлийн ихэн сарын 25-нд жүс домыг өвлийн дунд сарын 15-нд хурдаг байжээ.Мөн энэ дацанд жил бүрийн зун гавжийн дамжааны 6 өдрийн их хурал болж 3 хүн гавжийндамьжаа барьдаг байв.Чойрын гол сахиус нь Гомбо, янсан ядам бурхад байв. Мамба дацан –Пунцагшампалин.1864 онд байгуулагдсан Мамбын гол шүтээн нь Оточ, Авид бурхан ба гол сахиус нь дамжин байжээ.Тус дацангаас Гэндэн, Пэрэнлэй, Шадав, Лувсан, Сандан нарын олон маарамбууд төржээ Дуйнхар-Ивамдитанчойнхорлин тус дацан 1843 онд байгуулагдсан одон орон зурхайн ухаан судалдаг байжээ.Хаврын адаг сард Сачиг гэдэг томоохон хурал хйиж дуйнхрын бурхныг гайхамшигтай урлан жанхар хйиж бүтээгээд дүлцэн болгож бүгсийн голын усанд өргөдөг байж.Энэ дацангаас Лувсандаржаа зээрэмбэ, Шанж зээрэмбэ нараас гадна Очир, Загд,Төмөр,Жадамбаа зэрэг олон арван зурхайчид төрж гаржээ. Жүд дацан-Шадавдаржалин. 1848 онд байгуулагдсан.Жүдийн дацанд агийн ухааныг сайн судалсан Чойрын гүн ухааныг дүүргэж гавж болсон лам нар аграмбын дамжаа барьж байв.Жүд дацангаас Намжил,Гүржав,Дамба,Данзан зэрэг олон аграмба төржээ. Диваажин-Ганданпилжээлин. 1876 онд байгуулагдсан, Жамсран бурхан тахина,Найданжүдэг чог хурна, Майдар-Ганданчойнхорлин, 1903 онд байгуулагдсан,Лүндэг хансар лам санаачлан байгуулсан.Энд Майдарын хурлыг улирал бүр,мөн Жамбын чого, Бурхан багшийн чого,шамбалын ерөөл зэрэг олон ном хурдаг байв. Гүнрэг-Гандансэвжидлин. 1907 онд байгуулагдсан.Гүнрэг бурхныг тахиж,улирал бүр Гүнрэгийн хурал хурна. Намжлан-Хансарлин. 1918 онд Жамсран шанзоб лам санаачлан бүтээсэн, Энд цагийн хурал хурж Улаан сахиус,Жамсран тахидаг байжээ. Гандан-Шунсран сүм. 1912 онд уулын Лүндэг хамба бүтээлгэсэн ба цагийн хурал хурна, Гол сахиусны дугана, Энэ сүмд Далай гүний хошууны гол сахиус Дамжин чойжил бурхныг залж тахина,Өдөр бүр сахиусаа тахихаас гадна намрын эхэн сарын 7,9, өвлийн адаг сарын 27.29-ний өдрүүдэд сахиусын их тахилгын хурал хийнэ. Дөрвөн аймгийн сүмүүд. Аймгуудын хурал улирал бүрт тус тусын аймагт харьяалагдсан бүх лам нар оролцож хийнэ.Өвлийн дунд сард аймаг тус бүрт даншигийн хангал яамалж хурдаг “Арван хангал” бурхдыг тахих 3 өдрийн хурал хурна, Өвлийн адаг сарын битүүний оройгоос Балдан лхам бурхныг шөнийн турш тахиж хоноод шиниин нэгний өглөө үүрээр Цэдэр хурж тэндээ золгодог байв. Тус хүрээнд зуны дунд сарын шинийн 3-нд108 баг бүхий бүрэн хэмжээний цам гардаг байсан ба өвлийн эхэн сард сор залдаг байжээ. Бас жил бүрийн намрын эхэн сарын 15-нд Майдар эргэх ёслол болж байв. Хүрээний дацан сүм дуган бүрт Энэтхэг Төвд болон өөрийн урчуудын урласан уран чамин хийц бүхий олон арван бурхад байжээ.Мөн дуган сүмүүд нь гадна талдаа алтан шармал ганжир, бодь гөрөөс, хонхнууд дотор талдаа торго хоргой дурдангаар хийсэн дүг, лавир зэрэг уран гоёмсог зүйлсээр чимэглэгдсэн байв. Бүгсийн хүрээ нь их хэмжээний ном судрын өв сантай байжээ.Чойрын дацанд Нартан барын Ганжуур 108 боть, Данжуур 242 боть, Цанидын таван гүн ухааны судрууд Жүдийн дацанд аг, тарнийн, Мамбын дацанд анагаах ухааны олон ном судрууд залагдаж байв. 1930-аад оны үеэс эхэлсэн нам төрийн бодлого шийдвэрээр сүм хийдийн оршин тогтнох байдал улам бүр хүндэрч 1931 оны намраас Бүгсийн хүрээний мяндаг тушаалтан зарим лам нарыг баривчлан сүм дуган дацангуудыг битүүмжлэн хурал ном хурах боломжгүй болжээ. Харин 1932 оны сүүлчээс шинэ эргэлтийн бодлого хэрэгжиж эхэлсэниий үр дүнд тус хүрээний үйл ажиллагаа сэргэж эхэлжээ, Гэвч 1937 оноос дахин сүм хийдийн эсрэг харгис арга хэмжээ авч явуулсны үр дагавраар лам нар олноороо баривчлагдан дацан хурлууд бүр мөсөн хаагджээ, 1938 оны 11-р сард тус хүрээнд үлдсэн цөөхөн лам нар Домын жавчаа гэдэг хурлыг сүүлчийн удаа хураад сүм дуганаа бүрэн хаажээ, Эзгүй хоцорсон хүрээний сүм дугун эд хогшлыг хураан зөөж бурхан ном судар тахилын хэрэглэлийг эвдэн шатааснаар 1938 оны эцэс гэхэд 200-аад жилийн түүхтэй Бүгсийн хүрээ мөхжээ. 1990 оноос Монголд өрнөсөн ардчилалын үр дүнд Бүгсийн хүрээг дахин сэргээх нөхцөл бүрдсэн ба энэ үеэр Бүрэн тогтох, Төмөрбулаг сумын ард олны дэмжлэгээр иргэн С,Сэнгээ, Агваан, О,Төмөрбаатар,С,Доржсүрэн Б,Дашзэгвэ нарын зохион байгуулснаар 1992 оны 8-р сарын 12-нд хуучин Бүгсийн хүрээний Цогчин дуганы туурин дээр баригдсан шинэ Цогчин Дашгэндунжамбалин сүмээ нээж цогчин хурал хуржээ, Нээлтийн анхны хуралд урд үед Бүгсийн хүрээний лам байсан Д,Дамба /ловон ламаар/, С,Готов /унзадаар/,сууж Мятав, Сосор, Гэндэн, Мандшир, Дашдаваа, Цагаан, Дамдинжав, Сэнгээ нар сууж эхэлжээ.Гэвч сүүлийн жилүүдэд байнга сууж хурах ламгүй, сүсэгтэн олны хөлөөс зайдуу, дуганы халаалтын асуудал шийдэгдээгүй зэрэг үйл ажиллагаа нь зогсож зөвхөн жилийн дүйцэн өдрүүдэд 1-2 удаа Мөрөн болон ойрын сумдаас лам нар цуглан хурал хурах болжээ. Одоогийн байдлаар энэхүү хүрээний туурь буюу сэргээгдсэн Цогчин сүм ньТөмөрбулаг сумын 4-р багийн нутаг сумын төвөөс баруун тийш 30 орчим км-т Тээл багийн төвийн доод талд Ганц модны булан гэдэг газар Бүгсийн голын хойд эргээс 800 орчим метрт байна. Туурийн хойт талд Арслант овоо, зүүн талд Дашдэрчин уул, баруун талд нь Дөшхайрхан уул бий. Уг Цогчин сүмийн өмнөд талаас авсан хэмжилтээр хойд өргөрөгийн N 490 17.60’ зүүн уртрагийн E 0990 55.195’ солбицолд байна.Тууриас зүүн хойш 300 орчим метр газарт Дашдэрчин уулын өвөр бэлд 3 метр өндөр бодь суварга босгосон ба шинэ сүмийн зүүн урд 30 орчим метр зайд 1,5 метр өндөр пайлуур чулуун дээр Бүгсийн хүрээг сэргээсэн тухай 1992 оны 08-р сарын 12-ны үйл явдлыг худам монгол бичгээр тэмдэглэжээ. Холбогдох эх сурвалжууд: 1.Ч.Банзрагч. Б.Сайнхүү. Монголын хүрээ хийдийн түүх. УБ.2004. 2.С.Готов. Бүгсийн хүрээ Дашгэндунжамбалин хийд. УБ. 1999. 3. Ц.Шарав. Ахай бэйсийн хошууны хүрээ. Мөрөн хот. 2002. 4. Хөвсгөл аймгийн нэвтэрхий толь. УБ. 2004. 5. Хамтын бүтээл. Хөвсгөлчүүдийн ном. Мөрөн хот. 1992. 6. Төмөрбулаг сумын 4-р багийн харьяат ,Дашгэндунжамбалин дуганы тахилч /сахиул/ О.Цэвээнлхазалтай хийсэн ярилцлага./2007.05.31./

Description of location :
The site is located in a bay called Gants Modnii Tokhoi (Lone Tree Bay) north of the Teel Brigade centre which is 30 km. west of Tumurbulag sum, Khuvsgul province. To the north of the monastery is an owoo called Arslant Owoo, to the east is Dashderchin mountain and to the west is a sacred mountain called Dush Khairkhan. It is also 800 m. from the shore of the river, Bugsiin Gol.

GPS coordinates :
North 49° 17’  East 099°  55’

Total site area:
Side1: Side2: Side3: Side4: Side5: Side6:

Revived temple on site :
Yes

Site status at the time of survey :
Newly built Dashgendenjambalin datsan (datsan is a yurt shaped temple) is founded on the remains of the Bugs monastery and nearby is a dirt embankment left from previous constructions; datsan and religious schools.

Date of establishment of the monastery/temple :
1736, the Year of the Fire Dragon in the 12th sexagenary cycle

Date of closing and destroying the monastery :

Revival of the old monastery/temple:
Yes

Registration number of the revived temple:
ХӨТБ 002

Founder's name and title (if known):
Name and title : Lovon lam D.Damba - Interview Number: 001
Name and title : Demchigjav lam - Interview Number: 001
Name and title : Shagjbaatar - Interview Number: 001
Name and title : Unzad lam S.Gotov - Interview Number: 001
Name and title : S.Sengee - Interview Number: 001

Date of Revival:

Monks in Old Temple :
800-900 monks

Form Number :
ХӨТБ 010

Survey Team :
Team E

Цэвээнлозол


Oral History :

Газрын зураг / Map