Бор бургасын голын хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Бор бургасын голын хүрээ,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
5

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Цагаан голын хийд /Эетэй гүнгийн хийд, Цагаан соёны хүрээ /

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Баян-Өлгий

Сум :
Улаан хус сум /Бор бургас/

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Хуучин хошууны нэр :
Алтайн Урианхай-Эетэй гүний хошуу

Байршлын тайлбар :
Монгол Алтайн нурууны нэгэн салбар болох Баян хэмээх өндөр уулын ард Цагаан нуур сумын талаас орж ирсэн нэгэн их хөндий бий. Энэ хөндийг нутгийн иргэд Бор бургасны хөндийн түүгээр урсах голыг Бор бургас гол гэж нэрлэдэг байна. Ойр хавьд суурин гацаа үгүй, тахилгатай газар байсан эсэхийг хожим энд суурьшсан Казах иргэд мэдэхгүй, нутгийн уугуул Урианхайчууд аль эрт эндээс шилжин нүүжээ.

GPS хаяг :
North 49° 15’  East 089°  07’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 43 Side2: 25 Side3: 13 Side4: 6 Side5: 5 Side6: 5

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Бидний газарчин хоёр хэсэг газар үзүүлэв. Хоорондоо 1 км орчим зайтай. Эхний газар нь дэргэдээ тахилгын овоо байгаад хожим нураасан ул мөр бий. Эргэн тойронд нь хашаа мэт чулуун хүрээ татсан банйа. Нутгийн Казахуудын ярьж байгаагаар Бор бургасны гол тэдний оршуулгын газар бий болсноос хойш дээр өгүүлсэн хашаа гортигийн чулууг авч зөөсөөр дуусгасан ажээ. Харин хоёр дахь газар нь хүрээ мэт гортиг чулуу маш сайн хадгалагдсан. Урт нь 45 метр, өргөн нь 25 метр бий. Чухам энэ газрыг манай газарчин Ханатын эцэг сургуулийн захирлаар олон жил ажиллаж байсан өндөр настан хүн амьд ахуйдаа эрт цагт Урианхайчуудын хүрээ байсан Казахууд ирсний дараа тэд гэр дуганаа буулгаад гадуур хашаа гортигийг эвдэлгүй орхиод нүүж явсан гэж ярьдаг байжээ. Энэ гортиг чулуу нь өмнө талдаа хоёр, баруун талдаа нэг бүгд хаалга мэт онгорхой зайтай. Дотор нь баруун урд талд 6 Х 13 метр хэмжээтэй хоёр тасалгаатай байсан болов уу гэмээр барилгын суурь мэт чулуунууд, гол дунд нь 5 метр, 4 метр голчтой хоёр эсгий гэрийн буйр байсан нь мэдэгдэнэ. Ямартай ч энэ газрын туурийг олон жил Казахууд хөндөөгүй иржээ. Ойролцоо нь Монголчууд өвөлжиж байсан хашаанууд бий. Энд гэр дуганатай эсвэл ганц модон дуганатай жижиг хүрээ байсан байж магадгүй юм. Тодорхой бус байгаа.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар

Хүснэгтийн дугаар :
БӨУХ 084

судалгааны баг :
Team А

Газрын зураг :