Дүвхэн хийд
Сүм хийдийн нэр : Дүвхэн хийд
Байрлах аймаг :
Архангай
Сум :
Цэцэрлэг сумын Хужирт баг
Товч түүх
Архангай аймаг Цэцэрлэг сум. Шинэ Дөвхөн хийд. 1995 онд Мухар хужиртын рашаан дээр Зая бандида Лувсанпэрэнлэйн 365 жилийн ойд зориулж Заяын өв санг судлах комиссын дарга Г.Жамцын үүсгэл санаачилга багийн ард иргэдийн дэмжилгээр дурсгалын суварга бариулах ажлыг багийн засга дарга П.Дагвадорж удирдан хийж гүйцэтгэсэн билээ.Хужиртын рашаан дээр баригдсан сүм хийдийг нутгийн малчин ард Т.Даваасамбуу лам Цогбадрах Доржсүрэн гэлэн хүү болон бусад олон түмний санаачилгаар 1995 онд суурийг нь тавьж 1997-1999 онд барьж дуусгажээ.1999 оны 7 сарын 8-нд Хужиртын рашаан дээр уг сүм дуганыг барьж дуусган ашиглалтанд авах ёслолын ажиллагаа болжээ.Анх ашиглалтад ороход лам С.Доржсүрэн Н.Амартүвшин Баяраа нарын лам нар хурж С.Доржсүрэнг тэргүүн ламаар өргөмжилжээ.Сүм дуганыг 1 сая 500 мянган төгрөгөөр үнэлж ард иргэдээс хандивласан малын үлдэгдэл 22 бог малыг Дөвхөн хийдийн мэдэлд шилжүүлсэн байна.Дөвхөн хийдийн шинэ дуган нь сумын төвөөс 18 км, Мухар Хужиртын рашаан дээр рашааны тахилгат овооны хойд талд буй.Дөвхөн хийдээс өмнө талд 300-гаад метр газарт 2006 онд босгосон 12 цагаан суваргатай Дөвхөн хийд одоо 4 ламтай бөгөөд өдөр тутам Цогчин шинийн 8-нд Манал, 15-нд Сандуйнжүд, битүүнд 10 Хангал тус тус хурж байна.Мухар Хужиртын рашаан бол жилдээ дундажаар 350 гаруй гал, 1500 гаруй хүмүүс цуглаж рашаан ууж биеэ сувилдаг юм.Сүм дуганыг цаашид бэхжүүлэх газар газрын рашаанчид мөргөлчин сүсэгтэн олны тусын тулд буян номын үйүл бүтээх ажилд тус хийдийн ловон лам С.Доржсүрэн гол үүргийг гүйцэтгэж байна.Тус хийд нь мөн Цэцэрлэг сумын төвд жижиг хэмжээний салбар дугантай. /Дөвхөн хийдийн ловон лам С.Доржсүрэнтэй хийсэн ярилцлагаас 2007.06.24/
Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Цэцэрлэг сумын Хужирт багийн нутаг сумын төвөөс баруун зүгт 18 км газарт. Мухар хужиртын рашаан хэмээх газарт оршино. Өмнө талд 9 суварга бүхий рашааны эх,хойд талд Овоот уул, баруун талд Бөөрөнхий, зүүн талд Хужиртын гол 3 км газар байна. Чанх өмнө талд 200 метр газарт рашааны тахилгат овоо байна.
Шинээр байгуулагдсан : Revived
Байгуулагдсан огноо: 1999 он 7 сарын 20
Ринчений зураг дах дугаар :
0
Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан
Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : АРЦЛ 004 Дөвхөн хийд
Аль урсгал болох : Гэлүг
Founders/Refounders :
С.Доржсүрэн лам.
Т.Даваасамбуу өндөр настан
Д.Гэлэнхүү өндөр настан
П.Цогбадрах өндөр настан
Сүм хийдийн төрөл :
cүмхуучин хийдийн лам нар :
Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:
Сар тутмын хурал: Цогчин хурна. Шинийн 8 нд Манал,шинийн 15 нд Сандуйн жүд, битүүнд 10 хангал хурна.
Жилийн хурал:
GPS хаяг :
North 48° 45’ East 101° 10’
Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Хийдийн дуганы ард талд нэг суварга байна. Баруун өмнө талын /300метр/ Рашааны эх дээр байх арванхоёр суваргыг 2006 онд болсон сумын 80 жилийн ойгоор босгож сүсэгтэн олны эргэл мөргөлийн газар болсон байна.
Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Сономцэрэнгийн Доржсүрэн тус хийдийн ловон лам
Хэдэн фото зураг авсан :
0
Зураг авсан огноо: он :
2007-06-22 00:00:00
Materials:
| Temple ID | No | Authors name | Title/ description | Book/ Book extract/ leaflet/ other | Date Published | Where Published | Publisher | Collected by |
| АРЦЛ 002 | 0000-00-00 |
Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-22
Хүснэгтийн дугаар :
АРЦЛ 002
судалгааны баг :
Team: Г
Disclaimer
Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.
The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.
