Гандансэмплэн хийд
Сүм хийдийн нэр : Гандансэмплэн хийд
Байрлах аймаг :
Өвөрхангай
Сум :
Уянга сумын төв
Товч түүх
Өвөрхангай аймаг Уянга сумын шинэ хийд Одоогооос 300 шахам жилийн тэртээ байгуулагдсан хуучин Сайн ноёны хошуу хүрээ буюу Уянгийн хүрээний хурал номыг сэргээн энэхүү хийд нь 1990 онд шинээр байгуулагджээ.Анх Цэдэнжав Батуул, Гомбо, Өлзийбадрах, Дашзэвэг, Төгс, Сийлэгмаа нарын 7 хүн уг хийдийг байгуулах тухай санаачлага гарган нутгийн ард түмний дэмжлэгээр боссон байна.Одоо хийд дансандаа 42 ламын бүртгэлтэй байнга хруралд сууж хурдаг нь 20 гаруй лам бий.Хийдийн гол шүтээн сахиус нь Гомбо, Лхам бурхан.Өдар болгон Цогчин хурна сарын дүйтсэн өдрүүдэд ихэвчлэн Дарь эхийн Мандалшиваа, бурхан багшийн Чого, Говийн Лха, Манал, хангал зэрэг хурал хурна.Хуучин хүрээний нанслын дуганы туурин дээр 1997 онд Сайн ноён хан Намнансүрэнд зориулсан гэрэлт хөшөөг босгожээ.Цогчин дуганы өмнө талд 2 том маанийн хүрд мөн 1997-2005 онуудад босгосон 4 суварга буй.Хуучин Уянгийн хүрээнд тахигдаж байсан бурхан тахил өвлөгдөж ирээгүй харин ном судар нилээд хадгалагдаж үлдсэнн бололтой.Уянга сумын төв дахь энэхүү шинэ хийд нь хөдөө орон нутгийн сүм хийдүүдийн дотор материаллаг бааз, лам нарын тоо тогтвортой байж хурал номын үйл ажиллагаа нь харьцангүй бэхэжжээ. /Хийдийн ловон лам С.Төгстэй хийсэн ярилцлагаас. 2007.06.02/
Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Уянга сумын төв хуучин Сайн хааны хүрээний тууриуд буй газарт оршино. Баруун эрээт Хан хөгшин уул Шивээ овоо зэрэг уулс эргэн тойронд нь байна
Шинээр байгуулагдсан : Revived
Байгуулагдсан огноо: 1990
Ринчений зураг дах дугаар :
820
Ринчений жагсаалт дах нэр :
Сайн хааны хүрээ
Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан
Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : ӨХУЯ 027
Аль урсгал болох : Гэлүг
Founders/Refounders :
С.Төгс одоогийн ловон лам
Батуул
Өлзийбадрах
Дашзэгвэ лам
Сүм хийдийн төрөл :
cүмхуучин хийдийн лам нар :
Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Цогчэн
Сар тутмын хурал: шинийн 8 нд их манал,шинийн 15 нд ганжуур,9 эрдэнийн дашзодов,шинийн 29 нд 10 хангал
Жилийн хурал: Бурхан багшийн дүйцэн өдрүүдээр ганжуур,Говийн Лха,Дарь эхийн мандал шиваа
GPS хаяг :
North 46° 27’ East 102° 17’
Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Санй ноён хан Намнансүрэнгийн гэрэлт хөшөө хийдийн баруун хойд талд байдаг бөгөөд хийдийн баруун хойд талд 4 суварга барьжээ.
1993 он
1994 он
1997 он 2000 онд тус тус барьжээ,Анхны хамба Балдандоржийн дурсгалд зориулжээ.
Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Ч.Жамьянсэнгэ Өвөрхангай аймаг, хайрхан дулаан сум
С.Төгс Уянга сумын төв одоо хийдийн ловон лам
Хэдэн фото зураг авсан :
9
Зураг авсан огноо: он :
2007-06-02 00:00:00
Materials:
| Temple ID | No | Authors name | Title/ description | Book/ Book extract/ leaflet/ other | Date Published | Where Published | Publisher | Collected by |
| ӨХУЯ 028 | 0000-00-00 |
Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-02
Тэмдэглэл :
The interviewed monks mentioned that in the revival of the temple there were no monks who had been monks here before the purges involved. They became monks again after the democratic changes. Ch. Jamiyaansenge monk explained the importance of the number 40: originally, when the first temple of the Uyangiin khüree was established the Manchu Emperor ordered 40 monks to hold ceremonies there. The photo of the monks, who belonged to the monastery on the occasion of its revival, can be seen in the home of Togs monk, who is the head of the new temple and in Jamiyaansenge’s home as well.
1.Шинэ сүм хийдийн нэр үргэлжлэл:
-сүм хийдийн улсын бүртгэлийн дугаар: 1040707 (1995.03.28)
Хүснэгтийн дугаар :
ӨХУЯ 028
судалгааны баг :
Team: Д
Disclaimer
Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.
The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.