Гандандаш хийд
Сүм хийдийн нэр : Гандандаш хийд
Байрлах аймаг :
Хөвсгөл
Сум :
Тариалан сум
Товч түүх
Хөвсгөл аймаг Тариалан сумын Гандандашлин хийд Тус сумын нутагт байсан хуучны 200 шахам жилийн түүхтэй Гөрөөчний хүрээ буюу Гандандашлин хүрээг мөхөөд 62 жил болсны дараа үйл ажиллагааг нь сэргээж 1990 оны 9 дүгээр сард Гандандашлин хэмээх нэр авч анхны хуралаа эхэлсэн.Тус хүрээг сэргээн байгуулахад сум орон нутгийн сүсэгтэн олон идэвхтэй дэмжиж тухайн үеийн аймгийн дарга асан Батчулуун, сумын засаг дарга асан Гунаажав иргэн Галсан Баасамбадам, Лувсансамбуу зэрэг хүмүүсийн зүтгэл оролцоотойгоор шинэ цагийн Гандандашлин хийд хурлаа эхэлжээ.Энэ үед хйидийн цорж ламаар Чүлтэм, ахлах унзадаар Дагважамц зэрэг 10-аад настай лам нар цуглаж хурлыг бүрдүүлж байв.Тус хийд нь хуучны Гөрөөчний хүрээний номын нэрээс эхлэн хурлын ая дан дэгийг өвлөн авсан төдийгүй мөн Гомбо шүтээнтэй тус үрээ нь одоогоор 5-6 ламтай өдөр бүхэн цогчин уншлага жандагийн ном хурдаг шинийн 8-нд манал, шинийн 15-нд сандуйнжүд 29-нд сахиусаа тахьдаг, битүүнд найдан чого хурж байна.Тус хийд нь Гөрөөчний хүрээний жас хурж байсан 100 гаруй жилийн настай гэр хэлбэрийн модон дуганыг 1990-ээд оны эхээр зөөвөрлөн авчирж Цогчин дуган болгон ашиглаж байснаа одоо сахиусын сүм болгожээ.Мөн тус хийдэд гөрөөчнйи хүрээнээс уламжлагдан ирсэн 1777 онд Түшээт хан Очирбатаас Гөрөөчний хүрээнд 50 шарын хамт бэлэглэж байсан чулуун дээр 9 эрдэнэ шигтгэн сийлбэрлэж урласан Мэгжиджанрайсаг бурхны чулуун хөрөг мөн 3 метр урттай, мөнгөн тоног бүхий 2 ширхэг их бүрээ тус тус хадгалагдаж байна.Гандандашлин хийд 1995 оноос майдар эргэж 2001 оноос ганжуур эргэх болжээ.Тус хүрээ нь өөрийн эдэлбэр газар хашаа сүм дуган зэрэг байгууламж материаллаг баазын хувьд хөдөө орон нутгийн зарим хийдүүдээс харьцангүй илүү бэхжсэн боловч хөрөнгө санхүүжилт лам нарын тогтвор суурьшил зэрэг орон нутгийн хурал номын газруудад нийтлэг байдаг бэрхшээлүүд ажиглагдаж байна. /Хөвсгөл аймгийн Тариалан сумын Гандандашлин хийдийн тэргүүн лам Даваасүрэнтэй хийсэн ярилцлага 2007.06.16/
Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Сумын төвөөс зүүн хэсэгт Бумбат толгойн өвөр Шивэртийн голын баруун эрэгт, төвийн баруун талд Улаан чулууны гол, өмнөд талд Зүлэгчийн хөндий байна. Ойт хээрийн бүсэд оршино.
Шинээр байгуулагдсан : Revived
Байгуулагдсан огноо: 1991 оны 7-р сар
Ринчений зураг дах дугаар :
130
Ринчений жагсаалт дах нэр :
Гөрөөчний хүрээ
Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан
Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : ХӨТР 057
Аль урсгал болох : Гэлүг
Founders/Refounders :
Нутгийн сүсэгтэн олон
Ловон лам Балжин
Гандан дархан унзад Дагважамц
Сүм хийдийн төрөл :
cүмхуучин хийдийн лам нар :
Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Цогчин, Жандагийн хурлууд
Сар тутмын хурал: Шинийн 29-нд Сахиус тахина, Шинийн 15-нд Сандуй Жүд хүрна.
Жилийн хурал:
GPS хаяг :
North 49° 36’ East 101° 58’
Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
-Цогчин дуган /модон 10*10м Fндөр 5м/
-Гэр дуган /хурлын зориулалтттай өвөл/ диаметр 8м
-1937-1939 онд хэлмэгдсэн 90 ламын дурсгалд зориулсан суварга /өндөр 3м/
-Хүрд /эргэл мөргөлийн/ дуганы үүдэнд 2 чулуун арслан
-Хийдээс зүүн тийш 300м зайд Бумбат толгойн орой дээр 2006 онд Бодь мөрийн суварга босгосон /өндөр 5м/
Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Г.Даваасүрэн / Хөвсгөл аймаг, Тариалан сум, тус хийдийн хамба лам / утас: 91991898
Хэдэн фото зураг авсан :
26
Зураг авсан огноо: он :
2007-06-16 00:00:00
Materials:
| Temple ID | No | Authors name | Title/ description | Book/ Book extract/ leaflet/ other | Date Published | Where Published | Publisher | Collected by |
| ХӨТР 015 | 0000-00-00 |
Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-16
Тэмдэглэл :
4. Энэ бүс нутгийн томоохон Хүрээ байсан Гөрөөчин хүрээг сэргээн залгамжилж гарч ирсэн боловч жинхэнэ буурин дээр биш 18км зайд сумын төвдөө байгуулагдсан.
Гандандаш хийдэд Гөрөөчин хүрээний жасын гэрлийг зөөвөрлөл авч ирж хурлын гэр болгосон ба мөн энд Гөрөөчин хүрээнд залагдаж байсан Түшээт ханы бүтээлгэж өргөсөн 9 эрдэнэ шигтгэж чулуун дээр сийлсэн Жанрайсиг бурхан, Гөрөөчийн хүрээний их бага бүрээ 2ш, их хэнгэрэг 1ш, ямаан гандан 2ш тус тус бий.
Хүснэгтийн дугаар :
ХӨТР 015
судалгааны баг :
Team: Г
Disclaimer
Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.
The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.