Дашчойнхорлин хийд
Сүм хийдийн нэр : Дашчойнхорлин хийд
Байрлах аймаг :
Хэнтий
Сум :
Батноров сум
Товч түүх
Хэнтий аймгийн Батноров сумын Дашчойнхорлин хийд Дашчойнхорлин хийд нь Хэнтий аймгийн Батноров сумын төвд 1990 оны 7-р сарын 3-нд хуучин Дунд бүрдний хийдийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр, тус хийдийн туурин дээр Лувсанжамц, Д. Лувсандамдин, З.Лувсанжамц, Санга нарын санаачлагаар сэргээгдсэн. 1992 онд Цогчэн дуган ашиглалтанд орсон. 1996 онд Гандантэгчинлин хийдээс Майдар залсан. Мөн хийддээ модоор сийлсэн Гомбо бурхан залсан. 2000 онд хийд сэргээн босгогдсоны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Шарын шашны гэлүгийн урсгалын хийд. Өдөр тутам, сарын болон жилийн хурал хурдаг. Өдөр тутам Цогчэн, сар бүрийн 22-нд Манла, Сандуйн жүд,15-нд Оройн ерөөл, 29-нд Гурван сахиус буюу Гомбо, Махгал, Жамсран, 30-нд Жайв цогчэн, Түмэн маани хурдаг. Жилийн хурлууд нь Чойнпрүл жона, Ганжуур, Юм, Гонгор, Намсрайн даллага зэрэг болно. Одоогоор хийдэд 13 лам хурж байна. Хийдийн барилга байгууламжийн хувьд хурлын цогчэн дуган нэг, айлтгал хурах зориулалттай гэр дуган нэг, горооны зам, зургаан хүрд, дөрвөн суваргатай. Холбогдох эх сурвалж: -Батноров сумын түүхэн товчоо, Н. Лувсандорж, Б. Өлзийсайхан, Улаанбаатар 2003 он
Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Хэнтий аймгийн Батноров сумын төвд байна.
Шинээр байгуулагдсан : Revived
Байгуулагдсан огноо: 1990 оны 7 сарын 13-нд
Ринчений зураг дах дугаар :
522
Ринчений жагсаалт дах нэр :
Дунд бүрдийн хийд /Батноровын хийд, Дашчойнхорлин/
Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан
Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : ХЭБВ 105
Аль урсгал болох : Гэлүг
Founders/Refounders :
Лувсанжамц, Д.Лувсандамдин
Лувсанжамц, Санга
Сүм хийдийн төрөл :
cүмхуучин хийдийн лам нар :
4
Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Цогчин хурал
Сар тутмын хурал: Манал, Сандуйн жүд, Шинийн 15-нд Оройн ерөөл, 29-нд Оройн 3 сахиус /Гомбо, Лхам, Жамсран/ 30-нд Жайв Цогчин Түмэн маань
Жилийн хурал: Ганжуур, Юм, Чоймпрол жонба, Намсрайн даллага, Гонгор
GPS хаяг :
North 48° 05’ East 112° 03’
Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Хурлын гол чогчин дуган
Айлтгал хурах зориулалттай гэр дуган
Дөрвөн гороотой
6 хүрд 2 суурь
4 суваргатай
Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Г.Одбаяр /Хэнтий аймаг, Батноров сумын төвд, тус хийдийн чомбо/
Хэдэн фото зураг авсан :
19
Зураг авсан огноо: он :
2007-07-17 00:00:00
Materials:
| Temple ID | No | Authors name | Title/ description | Book/ Book extract/ leaflet/ other | Date Published | Where Published | Publisher | Collected by |
| ХЭБВ 113 | 0000-00-00 |
Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-07-17
Тэмдэглэл :
4а Дашчойнхорлин хийдийг 1990 оны 7 сарын 13-нд сэргээсэн байна.
4д. 2003 онд айлтгалын өргөө дуганаа барьсан. 1992 онд гол цогчин дугана нь баригдаж ашиглалтанд орсон.
Хүснэгтийн дугаар :
ХЭБВ 113
судалгааны баг :
Team: Ж
Disclaimer
Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.
The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.