Ганданпэлжайлин хийд
Сүм хийдийн нэр : Ганданпэлжайлин хийд
Тэгшийн хүрээ
Байрлах аймаг :
Завхан
Сум :
Цэцэн-Уул
Товч түүх
Завхан аймаг Цэцэн уул сум. Тэгшийн хүрээ Засагт хан аймгийн Цэцэн сартуулын хошууны нутаг одоогийн Завхан аймгийн Цэцэн уул сумын төв байх Батсуурийн ам хэмээх газарт Тэгш голын хойд эрэгт энэ хийд төвхнөж байжээ.Ч.Банзрагч Б.Сайнхүү нарын эмхтгэн нийтлүүлсэн “Монголын хүрээ хийдийн түүх” /УБ 2004/ номонд “...Бадаргуулт төрийн зргаадугаар /1880/ онд Тэгш буянт хэмээх газарт Цаннидын сургууль үүсгэн байгуулж “Сайныг эрдэнэ болгогч” сүм бий болов.Энэ сүм нь Тэгш буянт хэмээх газар нутаглана... Сартуул вангийн хошуунд суух Сайн ерөөлт , Ачит хутагт Лувсандамбаас мэдүүлсэн нь: Хутагт би язгуураас Шар Сартуулыг эрхэлсэн номын хүн, 50 өрөөгийн нэгэн сүм байгуулж ном уншуулан Богд эзэнд айлтгаад “Дэдээчилин” нэр шагнуулав хэмээв...” гэж тэмдэглэсэн нь энэхүү Тэгшийн хүрээний гарал үүсэлд холбогдох баримт бололтой.20-р зууны 20-иод оны үед 6 дацан, 8 дуган, 2 сүм нилээд тооны суваргуудтай 600-700 орчим лам байнга сууж хурдаг 4 аймаг бүхий хүрээ байжээ.Мөн хүрээний ойролцоо Хятадын худалдааны мухлаг пүүсүүд Хятад худалдаачид амьдардаг байсан байна.Хийдийн лам нар зуны эхэн сард баруунталын Цагаан овоо хэмээх тахилгат овоог тахиж байв.Хүрээний гол сахиус нь Лхам сахиус бөгөөд сар бүрийн 29-нд сахиусаа тахих бөгөөд бэлгийн улирлын өвлийн адаг сарын 29-нд Цэдэрлхам шөнөжин хурж шинийн 1-ний өглөө дуган дугандаа золгоцгоодог байжээ.1930-аад онд эхэлсэн сүм хийд лам нарын эсрэг авч явуулсан бурангуй арга хэмжээний эхний үед тус хүрээ хийд өртөгдөн хурал ном нь хаагдаж томоохон дээд мяндагтан лам нар нь баривчлагдан доод дунд лам нарыг хүчээр хар болгон хөдөө гаргах, лам нарын артельд ажиллуулж эхэлжээ.Тус хийдийн туурь одоо Цэцэн уул сумын төвд байх бөгөөд Батсуурь уулын энгэрт байх туурийн хэсэг нь эвдэрч гэмтээгүй нилээд тодорхой мэдрэгдэнэ.Тэгшийн хүрээ нь Цэцэн сартуулын хошууны 2 том хүрээний нэг нь байсан бөгөөд 1990-ээд оны эхээр тус хүрээний хурал номыг сэргээн Цогчин дуганых нь туурин дээр шинэ цагийн Ганданпэлжээлин хийдийг байгуулан хурал номын үйл ажиллагаа явуулж байна. Холбогдох х сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2. Цэцэн уул сумын Ганданпэлжээлин хийдийн ловон лам М.Цэндаюуштай хийсэн ярицлагаас 2007.06.17
Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Шинэ сүм хийдийг Завхан аймгийн Цэцэн Уул сумын төвд хуучин Тэгшийн хүрээний туурин дээр барьж босгосон буй ийм учир ЗАЦУ-033 түүхэн газрын тэмдэглэлийг үзнэ үү?
Шинээр байгуулагдсан : Revived
Байгуулагдсан огноо: Early 1990
Ринчений зураг дах дугаар :
50
Ринчений жагсаалт дах нэр :
Тэгшийн хүрээ
Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан
Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : ЗАЦУ 033
Аль урсгал болох : Гэлүг
Founders/Refounders :
Баяр /өвгөн лам/
Жадамба /Өвгөн лам/
Г.Пүрэв /өвгөн лам/
Б.Дагвадорж /иргэн/
Сүм хийдийн төрөл :
cүмхуучин хийдийн лам нар :
1
Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:
Сар тутмын хурал: Нэг сард 4-5 удаа хурал хурна. Тэгшийн хүрээний ая дангаар шаардлагатай ойр зуурын хурал хурна.
Жилийн хурал: Богд ламын дүйцсэн өдөр Их цогчин, Бурхан багшийн дүйчин өдөр Найдан хурна. Сар сард тусгай хуваарь гаргаж хурна.
GPS хаяг :
North 48° 35’ East 095° 26’
Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
-Гол дацан нь 9х9м хэмжээтэй, гадна талаасаа их гоёмсог харагдана. Хурал ном хурах зориулалттай. Хашаан дотор 1990 онд анх хийд ажиллаж эхлэсэн шавар гэр дуган байна. Жасын зориулалттай хоёр жижиг барилгатай. Тэдгээрт хийдийн аж ахуйн зүйлсийг хадгална. Хашаан дотор хоёр суврага босгожээ. Нэгийг нь Тэгшийн хүрээний хамба багшийн дурсгалд, нөгөөг нь өвгөн лам Гончиг гуай өөрийн багш Лувсандамбийдомэйн дурсгалд зориулжээ.
-Хийдийн гаднах хашаа нь нилээд том, 100х370м талбай эзлэнэ, шинэ модоор барьсан сайн чанартай хашаа.
Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
М.Цэнд-Аюуш / Завхан аймаг, Цэцэн-Уул сумын Ганданпэлжээлин хийдийн ловон лам /
Хэдэн фото зураг авсан :
13
Зураг авсан огноо: он :
2007-06-17 00:00:00
Materials:
| Temple ID | No | Authors name | Title/ description | Book/ Book extract/ leaflet/ other | Date Published | Where Published | Publisher | Collected by |
| ЗАЦУ 035 | 0000-00-00 |
Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-17
Тэмдэглэл :
Ловон лам Майдаржавын Цэнд-Аюуш 2004 онд Улаанбаатар хотод шашны их сургууль төгссөн. Төгссөнөөс хойш ажиллаж байгаа. Тэгшийн хүрээний гол цогчин дуганы туурин дээр босгосон Ганданпэлжээлин хийд нь аж ахуйн болон барилга байшин, хурал ном, зохион байгуулалтын хувьд харьцангуй сайн бэхжсэн. Боловсролтой уншлагатай лам нартай. Биднийг очиход гол цогчин дуганд засвар хийж байлаа. Энэ засварыг Ловон лам Майдаржавын Цэнд-Аюуш гэр бүл, шавь нарынхаа хамт гардан гүйцэтгэж байлаа. Тэгшийн хүрээний хуучин туурин дээр гол цогчин босгосон учир хуучны Ганданпэлжээлин нэрийг авчээ. Тэгшийн хүрээг сэргээж хурал номын үйл ажиллагааг явуулдаг гэж үзэж байсан юм.
4Д. Гол сахиус нь Лхам сахиус, Балданлхам. 1995 онд Ганжуурын 108 ботийг залсан.
Хүснэгтийн дугаар :
ЗАЦУ 035
судалгааны баг :
Team А
Disclaimer
Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.
The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.