Ганданчойнпиллин хийд
Сүм хийдийн нэр : Ганданчойнпиллин хийд
Байрлах аймаг :
Завхан
Сум :
Тэс сум
Товч түүх
Завхан аймаг Тэс сум. Шинэ Ганданчоймпилин хийд Тэс сумын төвд 2003 оны5-р сард тухай үеийн сумын засаг дарга асан Д.Түвшинжаргал, одоогийн засаг дарга Н.Батбаяр, Увс аймгийн Өмнөговь сумын харьяат лам Буяндэлгэр иргэн Н.Чулуунбаатар нарын үүсгэл санаачилга нутгийн сүсэгтэн олны дэмжлэгээр энэхүү Ганданчоймпиллин хийд үүссэн байгуулагджээ.Тус хийд энэ сумын нутагт байсан Тэсийн доод хүрээний хурал номыг сэргээн байгуулаагүй цоо шинээр үүсч байгуулагдсан хийд гэж үүсгэн байгуулагчид нь үздэг ажээ.Дамдинчойжоо сахиустай энэ хийд нь Бурхан багш, Майдар, Дэмчиг, Цагаан дарь эх, Ногоон дарь эх, Аюус зэрэг шүтээнтэй.Анх настай голдуу 10 гаруй ламтай хурж байсан бол эдүгээ 2 ламтай үлджээ.өдөр тутмын Цогчин уншлага хрдаг ба сра жилийн дүйцэн өдрүүдийн томооохон хурал номыг гаднаас лам нар залж ирж хийхгүй бол өөрсдийн хүчээр хийх болмжгүй байжээ.Тус 2 лам нь шашны албан ёсны боловсрол зэрэг зиндаа байхгүй бөгөөд зөвхөн гэрийн сргалтаар л шашны боловсрол эзэмшсэн байна.2006 оны 11-р сарын 29-нд 12х10 хэмжээтэй шинэ Цогчин дуган барьж ашиглалтанд оруулжээ.Тус хийдийн Цогчин дуганын гадаад дотоод тохижолт өнгө үзэмж хурал номын зан үйлийн хэрэглэл хангалт зэргээрээ боломжийн түвшинд боловч лам нарын тоог нэмэгдүүлэх улмаар байнгын тогтмол хурал номто болох шаардлагатай ажээ. /Сумын засаг дарга Н.Батбаяр, хийдийн лам Б.Зоригт нартай хийсэн ярицлагаас 2007.06.15/
Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Завхан аймгийн Тэс сумын төвд байрлалтай. Тэс сум нь Хангайн нурууны салбар Тэсийн голын хөндийд Зүр багийн нутагт байгуулагджээ. Ойр орчимд тахилгатай уул ус мэдэгдэхгүй.
Шинээр байгуулагдсан : Revived
Байгуулагдсан огноо: 2003 оны 5-р
Ринчений зураг дах дугаар :
47
Ринчений жагсаалт дах нэр :
Гандан хүрээ, Тэсийн доод хүрээ
Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан
Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : ЗАТС 059
Аль урсгал болох : Гэлүг
Founders/Refounders :
1 .Д.Түвшинжаргал(засаг дарга асан)
2 .Н.Батбаяр (засаг дарга)
4. Н.Чулуунбаатар (дархан)
3 . Дархан (Лам, Увс аймаг, Өмнөговь сум)
Сүм хийдийн төрөл :
cүмхуучин хийдийн лам нар :
4-5 лам
Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Цогчин, Ганжуур, Данжуур
Сар тутмын хурал: Цогчин, Ганжуур
Жилийн хурал: Майдар эргэнэ. Жилд нэг удаа
GPS хаяг :
North 49° 39’ East 095° 47’
Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Гол дуганы хэмжээ нь 12*10м. Дуганыг 2006 оны 11 сарын 26-ны өдөр ашиглалтанд оруулсан. Хөрөнгийн эх үүсвэрийг иргэд, сүсэгтэн олны хандиваар бүрдүүлжээ. Барагцаалбал 5 сая төгрөг орсон гэнэ. Дуганы дотоод засал чимэглэл, бурхан шүтээнийг мөн өөрсдийн хүчээр бүтээсэн байна. Дугана дотор хурал хурна, шашны бусад зан үйлийг гүйцэтгэнэ.
Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Н.Батбаяр / Завхан аймаг, Тэс сумын засаг дарга/ Утас:014657-2204, 2206
Б.Зоригт /Завхан аймаг, Тэс сум, тус хийдийн үзмэрч лам/
Хэдэн фото зураг авсан :
9
Зураг авсан огноо: он :
2007-06-15 00:00:00
Materials:
| Temple ID | No | Authors name | Title/ description | Book/ Book extract/ leaflet/ other | Date Published | Where Published | Publisher | Collected by |
| ЗАТС 020 | 0000-00-00 |
Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-15
Тэмдэглэл :
1. Тэс сумын төвд сүүлийн жилүүдэд шарын шашны үйл хэрэг хоёр сүм хийд байгуулагдсны нэг нь энэхүү Ганданчойнпиллин сүм юм.
4б. Чойдорын Энхтүвшин 23 настай, Банзрагчийн Зоригт 44 настай сүмийн мэрэгч төлөгч юм. Шашны ном заагаад хоёр жил болж байгаа одоогоор хоёр ламтай байгаа. Аль аль нь шашны системтэй боловсрол эзэмшээгүй гэрийн сургалтаар багш даган ном уншиж байгаа юм байна.
4д. Сумын төвд шашны шинэ сүм байгуулах нутгийн олны санаачлагийг сумын удирдлагууд их идэвхтэй дэмжиж байна. Ийм учраас богино хугацаанд хөрөнгө мөнгө цуглуулах сүсэгтэн олны дэмжлэгээр хийдийн шинэ барилгыг барьсан. Цаашид дэмжинэ гэж хэлж байна. Шашны зарим зан үйлийг хийж эхэлсэн. 6-р сарын 12-14 -ны өдрүүдэд Завхан аймгийн төвөөс 15 лам нарыг залан авч ирж хийдэд анх удаа "Майдар эргэх" ёслол, зан үйл хийсэн гэж байв. Хийдийг тэргүүлж байсан Увс аймгийн Өмнөговь сумын харъяат лам Дархан нь Эрдэнэт хотод шилжиж ажилласан учраас шинэ сайн лам нар хэрэгтэй боллоо гэж ярьж байгаа. Биднийг ажиллах хугацаанд нутгийн зарим иргэд хийдийн засал чимэглэлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байлаа. Тэд энэхүү хийдийг хуучин Гандан хийдийг сэргээх гэж үзэхгүй эднийг шинээр байгуулсан, удахгүй улсын бүртгэлийн гэрчилгээ авна гэж яриж байв. Ийм учраас Гандан хийдийн хуучин нэрийг өгөөгүй. Шинээр Ганданчойнпиллин" хийд хэмээн нэрлэжээ.
4г. Шинэ сүмийг байгуулахад тухайн үедээ сум орон нутгийнхаа төрийн захиргааны байгууллагуудад ажиллаж байсан албан хаагчид идэвх санаачлага гаргасан онцлогтой. 1990-д оны эхээр хуучин лам явган хүмүүс их идэвхтэй оролцож байсан бол 2000 оноос өвгөн лам нарын тоо цөөрч санаачлагыг нутгийн удирдлагууд авсан бололтой юм.
6. Тухайн сүм хийд дахь шашны байгууламжууд нь тохижилт өнгө үзэмж дотоод засал чимэглэл сэлт нь хурал номын үйл ажиллагаа явуулах боломжтой. Гагцхүү лам нарын асуудал бий. Сүмийн тэргүүн байсан Увс аймгийн Өмнөговь сумын харъяат лам нь энэ жил 6-р сарын эхээр Эрдэнэт хотыг зорин оджээ.
Хүснэгтийн дугаар :
ЗАТС 020
судалгааны баг :
Team А
Disclaimer
Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.
The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.