Гэндэнпил
Сүм хийдийн нэр : Гэндэнпил
Байрлах аймаг :
Завхан
Сум :
Отгон сум
Товч түүх
Завхан аймаг Отгон сум. Шинэ Гэндэнпил хийд Хуучин тус хошуу нутагт байсан Халтарын хүрээ буюу Гэндэнпил дацангийн хурал номыг сэргээн 1990 онд урд хүрээ хийдэд шавилж асан өвгөн лам нар болох Лхажав Дамдин Намхай нарын үүсгэл санаачилга нутгийн сүсэгтэн олны дэмжлэгээр байгуулагджээ.1990 онд анх ийнхүү үүсч байгуулагдахдаа 6м:7м хэмжээтэй модон Цогчин дуганд шинээр барьж хурж эхэлсэн байна.Дуганын гадуур модон хайстай бөгөөд 1990 оноос хойш хийдийн дуган, хайс нь засвар үйлчилгээ хийгээгүй тул нилээд элэгдэлд орсон.Одоогоор тус хийд нь лам байхгүй учраас хуралгүй байна.Учир нь анх үүсгэн байгуулагч настай лам нар цагийн эрхээр цувж уван таалал болцгоосон ба шавь нар нь хот суурин газар бараадансан тул хийд дуган үндсэндээ эзгүйрсэн байна.Жилд нэг удаа цагаан сараар аймгийн төв болон ойролцоо сумдаас лам нар авчирж хурдаг байна.Хариуцах эзэн байхгүй учир дуганын гадаад дотоод байдал нилээд муудаж өнгө зүс алджээ. /Тус хийдийн малчин М.Санжшийрэвтэй хийсэн ярилцлагаас 2007.07.01/
Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Хангайн нурууны өмнөд хэсэг Говь-Алтайн нуруутай залгар уулзварт төрийн тахилгат Отгонтэнгэр (Богд Очирваань уул) уулын баруун бэлд Отгон сумын төвд шинэ сүм байрлана.Отгон сумын зүүн урд талаас Буянт гол урсан өнгөрч, говь руугаа орж Завхан голд цутгах нэг цутгалан юм. Отгонтэнгэр уул энэ сумаас 70 км зайтай байдаг.
Шинээр байгуулагдсан : Revived
Байгуулагдсан огноо: 1990
Ринчений зураг дах дугаар :
78
Ринчений жагсаалт дах нэр :
Халтарын хүрээ
Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан
Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : ЗАОТ 061
Аль урсгал болох : Гэлүг
Founders/Refounders :
3. Намхай (лам явсан)
2. Дамдин (лам явсан)
1.Лхажав (лам явсан)
Сүм хийдийн төрөл :
cүмхуучин хийдийн лам нар :
Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:
Сар тутмын хурал:
Жилийн хурал:
GPS хаяг :
North 47° 12’ East 097° 36’
Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Сүмийн дуганы барилга нь 6 х 7 м хэмжээтэй засвар үйлчилгээ хийгээгүй удсан, лам байхгүй учир эзгүй шахам байдаг тул нилээд элэгдэж хуучиран өнгө зүс алдсан байгаа. Дацангийн гадуур 1 метр 20 см өндөртөй модон хайстай, энэ нь бас нуран унаж байгаа. Эзэнгүй байдалтай бий, дэргэд нь төрийн тахилгат Отгонтэнгэр уул дүнхийнэ.
Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
М.Санжшийрэв / Завхан аймгийн Отгон сумын малчин иргэн /
Хэдэн фото зураг авсан :
12
Зураг авсан огноо: он :
2007-06-29 00:00:00
Materials:
| Temple ID | No | Authors name | Title/ description | Book/ Book extract/ leaflet/ other | Date Published | Where Published | Publisher | Collected by |
| ЗАОТ 062 | 0000-00-00 |
Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-29
Тэмдэглэл :
Отгон сумын төвд барисан шинэ дуганыг Гэндэнпил гэж нэрлэсэн нь Халтарын хүрээний хуучин нэрийг өгсөн гэнэ.
Одоогоор шинэ сүм дуганад суух лам байхгүй учир үйл ажиллагаа явуулахгүй буй. Санаачлан байгуулсан өвгөн лам нар уварч цувран ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Тэдний цөөн шавь нар хот хүрээ рүү шилжин суусан, ийм учраас дацан үйл ажиллагаагаа явуулахаа зогсоосон. Одоо хааяа, онц чухал ажил гарах үедээ зэргэлдээ, сум аймгийн төвөөс лам нар урин ирүүлж, ном уншуулдаг.
Отгон сумын Гэндэнпил хийд нь лам нар байхгүй, байнгын ашиглалтанд байдаггүй болохоор хуучирч муудсан байна. Хийдийн гадуур татсан намхан хашаа нь нурж унасан.
Фото зураг Билэг-Өмнөхийн аппаратанд буй. 2007 оны 6-р сарын 29-ны өдөр Отгон сумын нутагт байх Отгонтэнгэр уулыг сайн тахих төрийн тахилгын ёслол болов. Дөрвөн жилд нэг удаа хийдэг төрийн тахилга юм. Сумын төвөөс 70 гаруй км явж Отгонтэнгэр ууланд очиж тахилгын газрыг зорин өгсөхийн өмнө хаалт тавьж 1 автомашинаас 2000 төгрөг хураан авч байв. Энэ хаалтын цаана Отгонтэнгэр уулын бэлийг өгсөхийн наад талд улаан өнгийн шавар баримлаар Очирваань бурханыг /10 метр орчим өндөр/ босгожээ. Төрийн тахилгад Монгол улсын ерөнхийлөгч, Гандантэгчэнлин хийдийн хамба лам нарын олон хүмүүс оролцдог ажээ. Эхлээд уулын өвөрт байх тахилгын овоонд очино. Овоонд тахилганд очсон бүх хүн очиж болно. Дараа овооноос дээш 2 км орчимд байх "Бадар хундага" нууранд зөвхөн эрчүүд очиж янз бүрийн үнэт эдлэлээр өргөл өргөнө. Нутгийн хүмүүсийн хэлснээр нууранд өргөсөн зүйлийг хоёр дахин өсгөж өгдөг учир эртнээс ийм уламжлал гарчээ. Тахилгын судрыг овоон дээр уншина.
4д. Дугаын суурь нь 6 х 7 м хэмжээтэй гол шүтээн нь Очирваань.
Хүснэгтийн дугаар :
ЗАОТ 062
судалгааны баг :
Team А
Disclaimer
Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.
The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.
