Дэчинчойлин
Сүм хийдийн нэр : Дэчинчойлин
Байрлах аймаг :
Завхан
Сум :
Дөрвөлжин сум
Товч түүх
Завхан аймаг Шилүүстэй сум. Шинэ Дэчинчойлин дуган Хуучин Өргөн ширгийн хурал буюу нутгийн сүсэгтнүүдийн хэлдэгээр манай хүрээний хурал номыг сэргээн 1998 онд хуучин туурийн орчим Дэчинчойлин хэмээх шинэ дуганыг босгожээ.Уг дуганыг Дэмбэрэлдорж, Дончин нар үүсгэн санаачилж Гүрцого, Цэрэнсодном, Санжийшарав нар удирдан зохион байгуулж босгон 1998 оны 8-р сарын 18-нд анхны хурлаа хийж эхэлжээ.Дуганы гол сахиус нь Лхам бурхан бөгөөд шинийн 8-нд Дарь эхийн Мандал шиваа, Цогчин Алтангэрэлийн даллага, 9, 10-нд Гомбо Лхам Чойжоо хурдаг.2004 оноос эхлэн жил бүрийн зуны эхэн сард Майдар эргэх ёслол зан үйлийг гүйцэтгэж байна.Дуган дотор Бурхан багш Лхам сахиус болон бусад бурхад Ганжуур, Данжуурыг ботиудыг залсан байна.
Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Завхан аймгийн нутгийн говирхог бүсэд буюу Завхан голын хөвөөнд Дөрвөлжин сум байрлана. Сумын төв хэсэгт холбооны салбарын зэргэлдээ шинэ сүмийг барьжээ. Сумын төвийн баруун талд 45 км газар нутгийн гол тахилгатай Буурлын цагаан овоо байдаг.
Шинээр байгуулагдсан : Revived
Байгуулагдсан огноо: 1998 оны 8-р сарын 18-нд
Ринчений зураг дах дугаар :
79
Ринчений жагсаалт дах нэр :
Өргөн ширээгийн хурал / Лашид хувилгааны хурал
Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан
Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : ЗАШТ 063
Аль урсгал болох : Гэлүг
Founders/Refounders :
Баатархүү /багш/
Чимэд-Очир /лам явсан/
Хүрэлбаатар /Чимэд-Осорын хүү/
Сүм хийдийн төрөл :
cүмхуучин хийдийн лам нар :
8
Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:
Сар тутмын хурал:
Жилийн хурал:
GPS хаяг :
North 47° 38’ East 094° 59’
Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Хийдийн гол цогчин дуганыг ард түмний хандивын хөрөнгөөр барьж босгожээ. Хурал ном хурах, шашны зан үйлийг явуулах бололцоотой. Хийдийн баруун талд дундаа нэг өндөр дөрвөн талдаа найман жижигхэн оргилтой гоёмсог том цагаан суврага босгосон байна. Есөн оройтой энэ суврагыг Дөрвөлжин сумаас төрөн гарсан хөдөлмөрийн баатар, улсын аврага зэрэг алдартнуудад зориулжээ. Суврагын голд УИХ-ын гишүүн асан Ш.Отгонбилэгийн дурсгалын хэсэг бий. Бусад найман хэсэг нь өөр өөрийн эзэнтэй. Эдгээр нь нэг том суурин дээр боссон байдаг. Хийдийн мэдэлд 100х150 метр хэмжээний газартай, түүнийгээ гадуур нь хашаан дотор нь элсний нүүдлээс хамгаалан говийн шар хус мод хэд хэдийг тарьж ургуулсан.
Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Д.Батбилэг /Дөрвөлжин сумын иргэн уг хийдийн хамба лам /
Л.Оюунбаатар /Сумын соёлын төвийн эрхлэгч уг хийдийг ерөнхийд нь хариуцаж байгаа.
Хэдэн фото зураг авсан :
17
Зураг авсан огноо: он :
2007-07-03 00:00:00
Materials:
| Temple ID | No | Authors name | Title/ description | Book/ Book extract/ leaflet/ other | Date Published | Where Published | Publisher | Collected by |
| ЗАДР 072 | 0000-00-00 |
Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-07-03
Тэмдэглэл :
1. Дөрвөлжин сумын нутагт шарын шашны хүрээ хийд байгаагүй. Иймээс Дэчинчойлин хийдийг ард олны саналаар босгосон байна.
4в. Шинэ сүмийг үүсгэн байгуулагчийн нэг болох лам Чимэд-Осор агсан шинэ сүм барих хөрөнгийн эх үүсвэрийг хувиасаа гаргаж байжээ. Шинэ сүмээс өмнө хүмүүс аливаа хурал номын асуудал гарсан үед Эрдэнэ хайрхан сум явдаг байв.Одоо байдал өөрчлөгдсөн нутгийн иргэд сүмийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй итгэлтэй хандана.
4б. Хамба лам Батбилэг гэрээр ном заалган Эрдэнэ хайрхан сумын Долио хамбын шавь болж явсан, дараа нь Улиастайд дамжаа дүүргэжээ.
4д Энэ жил сумын хэмжээнд анх удаа Майдар эргэх зан үйлийг явуулжээ
4д. 2007 онд сумынхаа хэмжээнд Майдар эргэх зан үйлийг сүмийн зүгээс зохион байгуулсан .
Хүснэгтийн дугаар :
ЗАДР 072
судалгааны баг :
Team А
Disclaimer
Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.
The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.