Дамбадаржаалин хийд

Сүм хийдийн нэр : Дамбадаржаалин хийд

Байрлах аймаг :
Дундговь

Сум :
Эрдэнэдалай сумын төв

Товч түүх


Дундговь аймаг Эрдэнэ далай сум Шинэ Дамбадаржаалин хийд Эрдэнэ далай сумын төвийн сангийн далай хэмээх энэхүү газарт байсан түүхт Угтаа сангийн далайн хийдийн хурал номыг сэргээн байгуулагдаж 1990 оны 9-сарын 29-ний өдөр анхны хурлаа хурж эхэлжээ.Дамбадаржаалин нь сангийн далайн хийдийн гол Цогчин дуганы нэр бөгөөд шинэ хийд энэхүү Цогчин дугандаа хурдаг байна.Анх хийдийг сэргээн босгох талаар нутгийн өндөр настнууд болох Даваасамбуу, Балчин гэлэн, Бадам унзад, Дондов гэсгүй нарын хүмүүс санаачилга гаргаж нутгийн сүсэгтэн олон идэвхийлэн дэмжжээ.Одоо тус хийд жил сарын дүйцэн өдрүүдээр хурдаг.Үүнд шинийн 8-нд Авьдийн чого, 15-нд Гүнрэг, 29-нд арван хангал хурна.8 ламтай одоогийн тэргүүн лам нь Батбилэг гэж лам байна.Жил бүрийн 8-дугаар сард Майдар эргэдэг.1996 онд шинээр 2 суварга бүтээж босгосон.Дамбадаржаалин хийд нь манай орны хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд бүрэн бүтэн үлдсэн хүрээ хийдийн хуучин дуган сүмд хурал номоо хурж буй цөөхөн хийдийн нэг ба цаашид лам нарын тоо чанарыг дээшлүүлж байнгын хуралтай болох зорилттой байна. /Дамбадаржаалин хийдийн даа лам Т.Намсрай, иргэн Ж.Шар нартай хийсэн ярилцлагаас 2007.06.22/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Сангийн далай овооны дэргэд байна.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 1990 or 1991

Ринчений зураг дах дугаар :
706

Ринчений жагсаалт дах нэр :
Сангийн далай хийд

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : ДУЭД 001

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Дондов гэсгүй
Даваасамбуу хамба
Бядрам унзад Дондов гэсгүй
Балчин гэлэн гэлэн

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал:

Жилийн хурал: Шинийн 8 Авидын чог,Шнийн 15 Гүнрэг 29нд 10н хангал

GPS хаяг :
North 46° 00’  East 105°  56’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
1996 онд 2 суварга босгосон байна

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Ж.Шар / Дундговь аймаг Эрдэнэдалай сум тус сумын иргэн/
Т.Намсрай / Дундговь аймаг Эрдэнэдалай сум тус хийдийн да лам/

Хэдэн фото зураг авсан :
11

Зураг авсан огноо: он :
2007-06-22 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ДУЭД 002 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-22

Тэмдэглэл :
улсын бүртгэлийн дугаар 1041576 ( 1998.06.25 ) Additional Information from 4D: According to a board in front of the temple, this building, which is the original Tsogchin temple of the old Sangiin Dalai Khiid, was taken into National protection in 1994 (233rd decision). For more details on this temple see ДУЭД 002 AM.pdf

Хүснэгтийн дугаар :
ДУЭД 002

судалгааны баг :
Team: Д

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map

Additional Materials

ДУЭД 002