Дэлгэрийн чойр хийд
Сүм хийдийн нэр : Дэлгэрийн чойр хийд
Чойр хийд
Байрлах аймаг :
Дундговь
Сум :
Дэлгэрцогт сум
Товч түүх
Дундговь аймаг Дэлгэрцогт сум. Шинэ Ганданчойндорлин хийд./ Дэлгэрийн Чойр/ Уг хийд нь Дэлгэрцогт сумын төвөөс баруун тийш 25 км газар Дэлгэр уулын бага газрын чулууны баруун хойно байдаг. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны Чойрын хийдийн хурал ном дэг жаяг ая данг сэргээн байгуулагдсан хийд юм. Анх 1990-ээд оны эхээр Чойрын хийдийн шавь явсан өвгөн лам Я.Гэмпил тэргүүтэй Ц.Мятав, Даваа, Санжмятав нарын хэдэн настай лам нар хийдийн туурин дээр нь 1991, 1997 онуудад хоёр дуган барьж хурж эхэлсэн гэдэг. Гэвч дуганын барилгын чанараас шалтгаалж буцааж нураагаад гэрт хурж эхэлжээ. Харин 2004,2005 оны үеэс шинээр Манзуширын дуган, Бадаргуулт цагаан өргөө хэмээх их гэр дуган баригджээ. Манзушир дуган баригдсан учир нь энэ хийдэд Зава Дамдины үеэс л ийм дуган байсан ба Зава Дамдиныг шавь нар нь Манзуширыг баясгагч буяны садан гэж хүндэтгэж байсан мөн лам хувраг хүн ардын оюун бэлгийн мэлмий хурц байг гэсэн арга билгийн үүднээс босгожээ. Хорин ханатай 12 баганатай, 216 уньтай их гэр дуганаа Бадаргуулт цагаан гэрэлт өргөө хэмээн нэрлэдэг. Ийнхүү том гэр дуган барьсан нь түүхэнд анх Өндөр гэгээнийг залахад их цагаан орд өргөө барьж их хурлыг тогтоов хэмээн тэмдэглэснээс санаа авсан тухай ярьж байна. Мөн энэ жилдээ багтаад сахиусын дуган нэмж барих ажээ.Тус хийдийн сахиус нь Сэтэв сахиус бөгөөд номын сахиус нь Доржжүгдэн мөн Балданлхам сахиусаа тахина. Манзушир дуганд язгуурын таван манзушир буй. Мөн хийдэд нэгэн сонирхолтой дурсгал байдаг нь Зава Дамдины сууж байсан таван ханатай монгол гэр юм. Уг гэрт Зава Дамдины хөргийг цул мөнгөөр хөөмлийн аргаар бүтээж 2005 онд залжээ. Хийдэд 20-р зууны эхэн үеийн нэгэн том хуучин чулуун суварга байх бөгөөд түүнийг Түвдэннамнангийн суварга гэдэг ажээ. Уг суваргыг тойруулан шинэ хийд найман цагаан жижиг суварга босгосон. Үүнээс гадна мөн хоёр чулуун суварга байдаг. 1997 онд Зава Дамдингийн мэндэлсний 130 жилийн ойд зориулан гэрэлт хөшөө босгожээ. Одоо тус хийд 15-20 ламтай өдөр тутмын болон сар жилийн хурал байнга хурдаг. Өдрийн хуралд цогчин , ерөөл, шинийн хоёронд цагаан дарь-эхийн мандал шиваа, шинийн найманд оточ манал, шинийн арванд цогчин, шинийн арван таванд сандуйнжүд, шинийн 25-нд санжидмолом, шинийн 29-нд сахиус, 30-нд ногоон дарь-эх уншдаг. Жилийн хурал зуны эхэн сарын 25-нд майдар эргэнэ, зуны дунд сарын 15-нд лус тахина, өвлийн адаг сарын 29 –нд ямандаг тэргүүтэй арван хангал тахиж битүүнд цэдэр лам хурна. Тус хийд монголын бурхан шашинтны төв Гандантэгчилин хийд, Булган аймгийн Вангийн хүрээний хийд, Энэтхэгийн Сэра дацан зэрэг хүрээ хийдүүдтэй харилцаа холбоотой ажилладаг ажээ. Ганданчойндорлин хийд нь манай хөдөө орон нутгийн сүм хийдүүд дотор лам , боловсон хүчин, аж ахуй материаллаг бааз, хурал номын цар хүрээ, үйл ажиллагааны тогтворжилт зэргээрээ харьцангуй бэхэжсэн хийдүүдийн нэг ажээ. / Ганданчойндорлин хийдийн тэргүүн лам Лувсандамдин, лам Намжил нартай хийсэн ярилцлагаас. 2007.07.08/
Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Дэлгэр /Дэлгэрхангай уул/Бага газрын чулууны баруун хойд талд Дэлгэрцогт сумын төвөөс баруун тийшээ 25 км-т оршино.
Шинээр байгуулагдсан : Revived
Байгуулагдсан огноо: Early 1990s
Ринчений зураг дах дугаар :
735
Ринчений жагсаалт дах нэр :
Дэлгэр чойрын хийд
Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан
Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : ДУДЦ 034
Аль урсгал болох : Гэлүг
Founders/Refounders :
настай лам нар /хавсралтыг үзнэ үү/
Санжмятав
Я.Гимбэл
Даваа
Сүм хийдийн төрөл :
cүмхуучин хийдийн лам нар :
5
Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Цогчин
Сар тутмын хурал: шинийн 2нд Цагаан Дарь-Эхийн мандал шива, 8нд оточ манал, 15нд сандүйн жүд, 25нд Цогчид, 29нд сахиус, 30нд Дарь-Эхийн мандал шива
Жилийн хурал: Зуны эхэн сарын 25нд Майдар эргэдэг. Зуны дунд сарын 15нд Замбативийн нийт лусын сан тавьдаг, өвлийн сүүл сарын 26-29 Ямандаг тэргүүтэй 10н ханга
GPS хаяг :
North 46° 08’ East 106° 09’
Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Нэг дуган шинээр барьжээ.
Хавсралт материал #002, 003-г үзнэ үү. Хойд талд байшинтай суврага /2004 онд баригдсан/ Баоун талд нв 1997 онд гэрэлт хөшөө босгосон
3 овоо байдаг. 1991, 1997 онд анхны 2 дуган баригдсан. Одоо буулгасан.
In front of the temple of the Manzshir temple a beautiful garden was formed with newly planted trees. There is electricity gained from solar power and also a waterhouse. The temples are richly furnished due to the support of believers and foreign supporters. A Mongolian yurt which stands behind the Badralguu Tsagaan Gerelt örgöö is used for daily ceremonies in winter. A beautiful thangka of Tsongkhapa and a thangka of Shügden protector are placed on the altar. The temple of the Protector (Sakhiusnii dugan) is planned to build. The monastic area has a calm atmosphere as new temples are growing out form the ancient ruins. The Badralguu Tsagaan Gerelt örgöö is a nice sample of Mongolian architecture: the measure of the huge yurt reflects to the original dwelling of Avtai sain khan, the founder of Erdene zuu monastery. The circumambulation road (goroo) of Maitreya is paved with stones. (NB: There is some Mongolian script on this site form.)
Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Лувсандаржаапрэнлэйнамжил лам /Дундговь, Дэлгэрцогт, Чойрын хийдийн хамба/
Хэдэн фото зураг авсан :
52
Зураг авсан огноо: он :
2007-07-08 00:00:00
Materials:
| Temple ID | No | Authors name | Title/ description | Book/ Book extract/ leaflet/ other | Date Published | Where Published | Publisher | Collected by |
| ДУДЦ 035 | 0000-00-00 |
Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-07-08
Тэмдэглэл :
For more details on this temple see ДУДЦ 035 AM.pdf
Хүснэгтийн дугаар :
ДУДЦ 035
судалгааны баг :
Team: Д
Disclaimer
Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.
The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.
