Дэчиншадавпэлжээлин

Read in English

Сүм хийдийн нэр :
Дэчиншадавпэлжээлин,Зүүн хангайн хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
21

Ринчений жагсаалт дах нэр :
Зүүн хангайн хүрээ

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Увс

Сум :
Зүүн хангай сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Ачит Вангийн хошуу

Товч түүх :


Увс аймаг Зүүнхангай сум. Зоригт вангийн хошууны хүрээ Хуучин Засагт хан аймгийн Зоригт засаг төрийн бээл Наваанццэрэнгийн хошуу нутаг одоогийн Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант их гол Хар усны Рашааны булаг хэмээх газар 1794 оны үед хошуу засаг ноён Баатарын санаачилгаар зурхай, мамба, сожин , хайлангийн зэрэг ном сургууль үүсгэн тогтоосон нь Зоригт вангийн хошууны хүрээний их үүсвэр болжээ. 20-р зууны эхэн үеэр тус хүрээ нь 6 дуган, 4 дацан, 260 орчим лам хурдаг , жил бүрийн зуны эхэн сард майдар эргэж, зуны дунд сард маанийн бүтээл хийх, намрын эхэн сард ганжуур эргэх, намрын дунд сард 45 хоногийн хайлан хурах зэрэг хурал номын зан үйлийг хийдэг байв. Харин цам гарч байсан мэдээ үгүй байна. 1936 оны дундуур хүрээ хаагдсан бөгөөд хаагдахын өмнө тус хүрээнд 20 гаруй лам үлдсэн байжээ. / Монгол улсын үндэсний төв архив ФА-3, д – 7, хн – 527/

Байршлын тайлбар :
Түүхэн газар Хан хөхийн нурууны өмнөд хэсэгт байрлана. Хойт болон баруун, зүүн талаараа модтой уулсаар хүрээлэгдсэн ажээ. Гэхдээ зүүн талын уулс мод багатай юм. Урдуур нь гол урсана. Гол дуганын буурь голын эрэг дээр зүүнээсээ баруун тийш харсан байрлалтай. Нутгийн иргэдийн яриагаар бол хийдийн барилгын модыг ачиж явахад тэргэнд хөллөсөн шар үхэр гол гатлан ирээд гэнэт явахгүй яраглан хэвтсэнд тэр газар хийдийн цогчэн дуганыг босгожээ. Эргэн тойрон ойролцоо тахилгатай уул ус мэдэгдээгүй. Харин Зүүн хангай сум анх байгуулахдаа хийдийн туурин дээр буюу Сэрүүний Их голд төвлөрч байсан байна. Дараа нь 1964 онд сумын төв нүүжээ. Одоо энэ нутагт малчид намаржина. Хуучин хүрээний баруун талд Нарийн голын эхэнд мориор нэг өдөр явж хүрэх газар өндөр уулын оройд “Өвгөний овоо” гэж бий гэнэ. Түүнийг эрт үед тахиж байжээ. Одоо мэддэг хүн цөөрчээ. Тэр овооны дэргэдээс Хан хөхий нутгийн 100 овоо харагддаг гэсэн домог яриатай юм байна. Хуучин тууринаас 1 км орчим зайд зүүн урд талд багийн иргэдийн ачаа бараа хадгалах амбаар савууд байрлана. Эдгээр нь хуучин тууринаас холхон учир төдийлөн нөлөөлөөгүй. Харин хуучин туурь голын эрэгт малын хөл, голын гатлага газар ойрхон тул дарагдаж дагтаршан арилах талдаа оржээ.

GPS хаяг :
North 49° 17’  East 095°  14’

Нийт газрын хэмжээ :
Side1: 18 Side2: 18 Side3: 18 Side4: 18 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Гол дуганы шороон туурь бусдаас илүү тод үлдэж хоцорчээ. Газраас 20-30 см орчим өндөр өргөгдсөн шороон туурийн дунд 7 ширхэг модон баганын үлдэгдэл газарт шигдсэн байна. Зарим газраа чулуун шал, суурь байсан болов уу? гэмээр байдалтай юм. Өөр тодорхой ул мөр мэдэгдэхгүй болжээ.

Сүм хийд байгуулагдсан он :
1818 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1950 - Ярилцлагын дугаар:001

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
УВЗХ 018

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Рэгзэн лам агсан - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Адъяабазар лам агсан - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Цогт-Очир (УБ) - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Ишдорж лам агсан - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 1990.05 сар - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
77

Тэмдэглэл :
1. Б.Ринчений бүртгэлд “Зүүн хангайн хүрээ” гэж тэмдэглэгдсэн харин төвд нэрийг нь дардаагүй. Харин нутгийн хүмүүс Дэчиншадавпэлжээлин хэмээн нэрлэдэг байсан гэж батладаг. 7. Энд тэмдэглэсэн хэмжээ нь гол цогчэн дуганын суурийн хэмжээ болно. Гол дуганын дэргэд их том гэр байсан, гадуур нь модон хашаа байсан гэж нутгийн лам бидэнд мэдээлсэн. Гэхдээ тэдгээрийн ор суурийг сэргээх боломжгүй болсон. 11. Хүрээний лам нарыг тараасны дараагар дуганын барилгыг сумын агуулах барааны хадгалах байр болгон ашиглаж байсан, 1950 д он хүртэл нурж унаагүй байжээ. 13. Хүрээ хаагдахаас өмнө 77 ламтай байснаа 3 жилийн дотор 3 болсон гэж ахмадууд өгүүлнэ.

Хүснэгтийн дугаар :
УВЗХ 019

судалгааны баг :
Team А

Цэрмаа


Аман түүх

Газрын зураг :