
Тэргүүн баян сүм
Read in English
Сүм хийдийн нэр :
Тэргүүн баян сүм,Содном завуулин,Алтан-Очиртын хийд,
Ринчений зураг дах дугаар :
565
Ринчений жагсаалт дах нэр :
Алтан-Очирт хийд
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Дорнод
Сум :
Матад сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Сумын хуучин нэр :
Үйзэн Бэйсийн хошуу
Товч түүх :
Дорнод аймгийн Матад сумын Алтан-Очиртын хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Үйзэн бэйсийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутагт, тал хээрийн бүсэд, Хөтөл хэмээх газарт, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т Алтан-Очиртын хийд буюу Содномзавуулин хийд оршиж байжээ. Хийдийн туурийн баруун хойно Бадрах уул, хойно нь Баруун зүүн Модон хэмээх овоо, зүүнтээ Чулуун хороот гэдэг хадтай ам, баруун талд нь Баяндэлгэр овоотой. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Тэргүүн буянт хэмээх Цоржийн хийд нь Түгээмэл билэгтийн 8-р он буюу 1846 онд лам Лувсан, Жамбал, Арилдий нарын санаачлагаар байгуулагдсан. Сүм, дуган дөрөв, гавж 29,маарамба 29, нийт 335 ламтай, жас дөрөв, үүнээс есөн адуу, хоёр үхэр, хоёр хонь, хоёр ямаа, 67 байшин, 28 эсгий гэртэй хийд байсан бөгөөд 1937 оны 11-р сарын 12-нд Засгийн газрын тушаалаар дотогшлон нүүж чадахгүй учир лам нарыг тараасан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалжид: Алтан-Очирын хийдийн гол сахиус нь Лхам, Цанидын дуганы сахиус нь Гомбо байсан. Зүүн, баруун хоёр хүрээтэй Цогчэн дуган, Цанидын дуган, Манбын дуган гэсэн гурван дугантай. Мөн сахиус залдаг Өвгөн дуган, Алтан-Очиртын шарилыг залж байсан нэг жижиг сүмтэй байжээ. Хийд суудаг, суудаггүй нийлээд 600 шавьтай. Өвгөн лам нар, ном заалгаж байгаа жаахан баньд нар нийлээд 100 арай хүрэхгүй хүн байнга сууж байжээ. Хурал ном, уншлагын хувьд хүрээ дэгтэй байсан. Байнгын хуралтай. Өглөөд Цогчэн,айлтгалууд оройд Дайнзан хурдаг. Цагийн хурал гэж зунд маани үрэл хурна. Цагаан сар болоход хуучны хурал хурна. Хуучны хурлын дараа Жаваан Чодва гэж төмөр утсаар хөдөлдөг хүүхэлдэй хийгээд лам нар дүр тоглуулна. Жаваан Чодвыг Дүйрэг, Дамбий, Чүлтэмрэнцэн, Вангаабазар, Тавний, Дамдин, Гончиг гэсэн урчууд хийдэг байсан.Хийдэд гавжийн дом тавьдаг байсан. Манбын дугандаа хайлан хурдаг байсан. Мялын цамтай, сор залдаг байжээ. Хийдийн мяндагтангуудын хувьд цогчэн Да лам нь Жанцан, да ламын дараагийн лам нь Дэмч, их унзад нь Осорсамбуу, бага унзад нь Өндөр Чүлтэмийн Ёндон, гэсгүй нь Тарзад, Чойрын шунлайв Түмэнгийн Гунгаа гэсэн хүмүүс байжээ. Цогчэн жас,Цанидын жас, Манбын жас, Нүгнээн жас гэсэн жасуудтай байсан. Хийдийн дуган, сүмүүд нь шавар чулуу, тоосгоор баригдсан байжээ. Холбогдох эх сурвалж: -Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004 -Сэтгэлийн тахилгат уул буюу Хатгины ойллогын арван гурван овоонд өргөсөн арван гурван чулуу, Г. Аким, Улаанбаатар 2003 -Дорнод аймгийн хураангуй түүх, А.Дамдинсүрэн, Чойбалсан 2001 -Да багшийн дурсамж яриа, Д.Дашдорж, Улаанбаатар 1988 -Ядамын Жүрмэдийн ярилцлага (1921 онд төрсөн Дорнод аймгийн Чойбалсан хот, Хэрлэн сумын өндөр настан)
Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд оршино. Хөтөл хэмээх нэртэй газарт. Баруун талдаа Баяндэлгэр овоотой. Хойд талдаа Баруун Зүүн Модот хэмээх овоотой, Баруун хойноо Бадрах уул(Эрдэнэ Бадрах), Зүүн талдаа Чулуун Хороот хэмээх хадтай ам. Могой талын үе гэдэг газартай. Баян-Дэлгэр Эрдэнэ-Бадрах уулыг тахидаг. Сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т оршино.
GPS хаяг :
North 47° 08’ East 115° 37’
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Хийдийн барилгуудын туурь тодорхой үлдсэн бөгөөд, чулуу, хөх тоосго зэрэг үлдэгдэл материал их. Туурийн байдал эмх цэгцтэй.
Сүм хийд байгуулагдсан он :
1850 он
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1936-1937 оны өвөл - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1940 он - Ярилцлагын дугаар:
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Date of Reviving:
хуучин хийдийн лам нар
600 лам
500 лам
Тэмдэглэл :
Б.Ринчений жагсаалтанд 564 дугаартай Бадрах овоо гэдэг газар байх Дашдандарлин хийдийг тус сумын иргэн Ганболдын хадам аав бидэнд туурийг зааж өгсөн. Алтан-Очирын хийд анх байгуулагдаж байсан гэж хэлснээр нэг бүртгэлд тооцлоо. Мөн тус жагсаалтанд байх 570 дугаартай Тэргүүн баян сүмийг Жүрмэд гуай Алтан-Очирын хийд мөн гэж гэлээ.
Хүснэгтийн дугаар :
ДОМТ 050
судалгааны баг :
Team: Ж
Ядамын Жүрмэд

Аман түүх
Газрын зураг :
Байршилын зураг
Site plan drawn by surveyorsЦуглуулсан баримтууд :
ДОМТ 050 | B065 | Хатагин Готовын Аким | "Сэтгэлийн тахилгат уул" буюу Хатагины ойллогын арван гурван овоонд өргөсөн арван гурван чулуу | ном/73хуудас/ | 0000-00-00 | Улаанбаатар хот | Ж | |
ДОМТ 050 | Чөтгөр дарсан Наваан Зоч | Чөтгөр дарсан Наваан Зоч | ном/109хуудас/ | 0000-00-00 | Дорнод аймаг | Ж |