Түгээмэл амиржуулагч хийд

Сүм хийдийн нэр : Түгээмэл амиржуулагч хийд

Байрлах аймаг :
Ховд

Сум :
Ховд хот Жаргалант сум

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Шинэ сүм хийд нь Ховд аймгийн Ховд хот буюу Жаргалант сумын төвд байрлаж байна.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 1997 on this site

Ринчений зураг дах дугаар :
30

Ринчений жагсаалт дах нэр :
Өөлдийн шар сүм, Өөлдийн түгээмэл амаржуулагч

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : ХОХХ 076

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Д.Дондов / лам явсан /
Ц.Батбилэг / лам/
Соном / лам явсан /

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
1

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Цогчин хурал хурна.Айлтгал гүрэм уншлага уншина.

Сар тутмын хурал: 29-нд сахиус хурна.

Жилийн хурал: Битүүнд Лхам чойжин хурна.

GPS хаяг :
North 48° 00’  East 091°  38’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Гол цогчин дуганатай. Анх энэ барилгыг Өөлдийн шар сүмийг нураан авч ирэн лам нарын артель болгон барьж ашиглаж байсан бөгөөд хожим аймгийн ахуйн нийтийн ахуйн үйлчилгээний соёлын төв болгон ашиглаж байжээ. Дараа нь дахин шинээр сэргээгдсэн хийдийн дугана болов. Зориулалтын бус боловч том өрөөг нь уншлагын өрөө, гол хаалганы дотор баруун талд хамба ламын зүүн талд нь хийдийн няравын өрөө зэргийг гарган тохижуулжээ. Дуганы хойморт нь бурхан тахилга байрлуулж уншлагын газар болгож зохион байгуулжээ. Тохижилт гайгүй боломжийн хийдийн гадна үүдэнд хоёр жижиг арслан, хоёр жижиг хүрд бий. Хийд өөрийн эзэмшлийн хашаатай, манаач ажиллуулдаг байна.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Г.Даваанэмэх /Ховд аймаг Ховд хот Түгээмэл амиржуулагч хийдийн лам / утас:99843630
Э.Төрмөнх/Ховд аймаг Ховд хот Түгээмэл амиржуулагч хийдийн лам / утас:99437351

Хэдэн фото зураг авсан :
17

Зураг авсан огноо: он :
2007-07-08 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ХОХХ 075 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-07-08

Тэмдэглэл :
Ховд хотноо байрлаж байсан Өөлдийн шар сүм буюу Түгээмэл амарлуулагч хийдийг сэргээсэн учир ийм нэр авсан. Анх 1990 онд Буянт голын хойно Улаан толгойн өвөрт хуучин шар сүмийн туурин дээр нэг модон дугана, бариж, гадуур нь хашаа татаж, хашаан дотроо лам нарын 6-7 гэр барин үйл ажиллагаагаа сэргээсэн. 1997 онд хуучин байршил нь сүсэгтэн олноос хол байна гэсэн шалтгаанаар Ховд хотын төв рүү нүүсэн. тэр үед Ховд аймгийн удирдлагууд хуучин аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний клуб байж байгаад Шар сүмийг сэргээн засварлаж Түгээмэл амарлуулагч хийд үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Ховд хот нь Манжийн засаглалын үеийн Ховдын Санжийн хотын туурин дээр бий. Энэ хавьд тахилгатай уул газар үгүй. анх 1990 онд Өөлдийн шар сүмийг сэргээхэд тухайн үеийн аймгийн удирлагууд шинэ дэвшилтэт холбоо, ардчилсан холбоо зэрэг олон нийтийн байгууллагууд идэвхтэй оролцож, анхны шавь нар нь сүмээс Өөлдийн шар сүмд шавилж сууж байжээ. Алтайн урианхайн бага хүрээнд шавилж байсан Д.Доноров нарын өвгөн лам хөдөө нутгаас нүүн ирэн суужээ. харин Ц.батбилэг гэдэг залуу лам одоо Америкт байгаа. Энэ хийдэд шавилан суудаг арван ламын ихэнх нь хотод шашны боловсрол эзэмшсэн.

Хүснэгтийн дугаар :
ХОХХ 075

судалгааны баг :
Team А

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map

Scans

Site plan drawn by surveyors