Тээлийн дугана

Read in English

Сүм хийдийн нэр :
Тээлийн дугана,

Ринчений зураг дах дугаар :
198

Ринчений жагсаалт дах нэр :
Тээлийн хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Цахир сум Баянгол баг

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Сумын хуучин нэр :
Далай Чойнхор Вангийн хошуу Саарал адуутын баг

Товч түүх :


Архангай аймаг Цахир сум. Тээлийн дуган Хуучин Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошууны Саарал адуутын баг буюу Янсанжав тайжийн баг, одоогийн Архангай аймгийн Цахир сумын Баянгол багийн нутаг өвөр Тээлийн аманд байх энэхүү нэг дуган нь Тээлийн дуган гэж нэрлэгдсэн бөгөөд Хангай сумын нутагт дахь Зоогийн хүрээний харъяа жасаа хурал байжээ.Уг дуган 1880-аад оны үед баригдсан гэж үздэг бөгөөд 1932 оны сүүлчээр Зоогийн хүрээг хаагдахад бүрэн эзгүйрч 1940-өөд оны үед дуганыг нураажээ. / Цахир сумны иргэн өндөр настан Ламжавтай хийсэн ярилцлагаас 2007.06.30/

Байршлын тайлбар :
Цахир сумын төвөөс баруун тийш 55 орчим км-т Баянгол багийн нутагт Өвөр тээлийн аманд нэг дуганы туурь бий. Энэ дуганаас зүүн хойш 22 км-т Өвөр тээлийн Овоо хэмээх эртний тахилгат овоо бий.

GPS хаяг :
North 48° 39’  East 98°  78’

Нийт газрын хэмжээ :
Side1: У 8 Side2: Ө 6 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Өндөр уулын бүсэд байх энэхүү дуганы туурь одоо газрын хөрснөөс бүрэн арилсан байна. Мөн өвс ургамлаар битүү хучигдсан байна.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1955 он - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
5-6 лам

Тэмдэглэл :
Хуучин Далай Чойнхор Вангийн хошууны Саарал адуутын баг буюу Янсанжав тайжийн багийн нутаг байв. Одоогийн Цахир сум нь 1990 оноос өмнө Тариат сумтай нэгдэж байсан учир Тээлийн дугана нь Б.Риненгийн жагсаалтанд Тариат сумын нутагт бүртгэгджээ.

Хүснэгтийн дугаар :
АРЦА 023

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :