Дашчоймболлин

Read in English

Сүм хийдийн нэр :
Дашчоймболлин,Засгийн шүтээн 1,

Ринчений зураг дах дугаар :
803

Ринчений жагсаалт дах нэр :
Шүтээн хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Өмнөговь

Сум :
Манлай сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Со засгийн хошуу

Товч түүх :


Өмнөговь аймагМанлай сум, Засгийн шүтээн хийд Түшээт хан аймгийн Эетэй гүний хошууны нутаг одоогийн Манлай суманд байсан Засгийн шүтээн хэмээх 200 шахам жилийн түүхтэй хийдийн тухай түүхийн дараах баримт эдүгээ архивын материалд хадгалагдан үлджээ. “...204 жилийн өмнө Найралт төвийн арванхоёрдугаар онд / 1734/ Мэргэн ван Гүршихийн хошууны Даш эрх дайчин гэгч өөрийн багт эвийн хурал үүсгэхээр ноёнд мэдүүлж зөвшөөрүүлэн монгол үсгийн юм судар авч анх эсгий гэрт ерөөл, магтаал юм судар уншиж энд тэнд нүүж явсан . Дараа нь Даш эрх дайчингийн ахмад хөвгүүн Сүндэв туслагч болж 1732 онд 20 настайдаа ноёны тугийг авч 1000 цэрэг удирдан Өөлд, Зүүнгарын цэрэгтэй Эрдэнэзуугийн дэргэд байлдан дийлсэн учир үлэмж зэвсэг, мал зүйл бас дуганы ганжир харанга, ширмэн тогоо зэргийг олзлон авч ирсэн. Энэ учир Тэнгэрийг Тэтгэсэний тэргүүн / 1736/ онд манж хаанаас Сүндэвт гүнгийн хэргэм шагнаж нэг сум өрхийг тасалж тусгай хошуу болгожээ. Сүндэв урьд байгуулсан хурлыг хошуу хурал болгож 40 ламтай олон төрлийн ном уншуулах болжээ. Тэнгэрийн Тэтгэсэний есдүгээр / 1744/ онд гүн Сүндэв Их хүрээнд ирж II Богд Жибзундамба хутагтаас зөвшөөрөл авчЗүүн хүрээний нэгэн хуучин дуганы модыг авч шинэ дуган болгон бариулж цогчин хуруулан Зая Бандида хутагтын хүрээнээс дэг жаяг авчээ. Тэнгэрийн Тэтгэсэний арваннэгдүгээр / 1746 / онд Төвдөөс Ганжуурва хувилгаан нэртэй ламыг залж ирүүлэн хурал номын хэргийг удирдуулав. Банчин Богд Далай лам нарааас шар үсгийн бичиг, модон бэрээ , Лхам бурхан зэргийг шагнаж ирүүлжээ. Ганжуурва хувилгааны заавраар Төр Гэрэлтийн хорин долоодугаар / 1873/ онд том модон дуган барьж түүнээс хойш байшин барилга нэмэгдэж одоо энэ газар хэвээр сууж буй. Чогчин Чойр, Манба, Жүд, Дүйнхор зэрэг 6 дацантай, 7 жастай. 10 сүм дугантай, 80 гаруй байшинтай болно. Хувилгаан Балдандорж, Шавран Намсрай нар тэргүүлэн явжээ...” гэсэн эх бичмэл баримт тагнуулын ерөнхий газрын архивт хадгалагдаж байна.Засгийн шүтээн буюу Дашчоймбол хийд нь Эетэй гүний хошууны хамгийн том хошуу хийд байсан бөгөөд 20-р зуунгы эхээр 300 гаруй ламтай байжээ.Дашчоймбол хийд нь Цам гарах, Майдар эргэх, Ганжуур эргэх, Нүгнээ сахих, Домын болон Гавжийн дамжаа барих зэрэг шашин номын бүх төрлийн зан үйлийг тогтсон дэг жаягийн дагуу хийж гүйцэтгэдэг байсан байна.1917онд тус хийдэд нэг удаа Данжуур хурахад цай 44 ширхэг, гурил 1513 жин, будаа 19 шуудай, үхэр 1, хонь 29, ямаа 35, шар тос 31 ваарыг зарцуулж байсан байна.Энэ хийд нь 1930-аад оны эхээр тухайн үеийн цаг төрийн байдлаас шалтгаалж томоохон лам нар нь баривчлагдан зарми нь ургашаа хил даван дөрвөж нилээд нь хар болсноор хурал номын идэвхитэй үйл ажиллагаа нь зогмонг байдалд орсоор 1934 оны сүүлч 1935 оны эхээр хаагджээ. Дээрх баримтуудаас үзвэл засгийн шүтээн хийд нь Эетэй гүний хошууны төдийгүй монголын өмнөд хязгаар говь нутаг дахь буддын шашны соёлын томоохон төв байжээ. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Саййнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2.Л.Мажаа “Өмнөнговь аймаг Бага толь-1” УБ 2001

Байршлын тайлбар :
Ард талд нь Ханбогд хэмээх хүрэн уул өмнө талд нь шүтээний Улаан овоо гэдэг ус байна. Манлай сумын төвөөс зүүн урагш 75 км-т оршино. Баянгол хэмээх гол саарьтай саарийн хойд эрэг дээр туурь байна. Гол сааринд нь хайлаас ургасан их цул элсэрхүү цайвар шороотой говь газар байна. Саарийн урдуур хөндлөн уултай түүний өвөрт бас нэг туурь байна. Нутгийн улс түүнийг энэ шүтээний анхны туурь сүүлд хүн мал тавьдаг газар болсон гэж хэллээ. Энэ хавийн газар их олон янзын өнгөтэй, алагласан газар байна. Бодвол шороон будгийн ордууд бололтой. Энэ газар нь Манлай сумын 1-р баг

GPS хаяг :
North 43° 53’  East 107°  43’

Нийт газрын хэмжээ :
Side1: 400 Side2: 500 Side3: 400 Side4: 500 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Одоо энд хийд байсан ором тун бүдэг үлджээ. Ихэнх дугана сүмийн буурь элсэнд дарагдаад мэдэгдэхгүй болжээ. Овгор овгор шороон далангууд л үлдсэн байна. Зүүн талд нь айл зусаж байна. Биднийг нутгийн малчин Р.Гүнгэрвээ замчилсан. Түүний хэлснийг бид дэвсгэр зураг дээр тэмдэглэсэн.

Сүм хийд байгуулагдсан он :
1732 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1930-д оны үе - Ярилцлагын дугаар:001

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
500 гаруй лам

Тэмдэглэл :
Энэ хийд нь сумаас зүүн урагш 75 км. 1732 оны үеп байгуулагдсан. Хошууны гол хийд үгүйрч Засгийн шүтээн нэртэй болсон. 5-6 дацантай байсан. Энэ хийдийн гал тогоо байсан гээд нэг байшин байж байгаад 1960-д оны үед устсан. 500-д ламтай байсАН. Ойр хавьд нь байх хийдүүд нилээд зайтай. Гол шүтээн нь Балданлхам сахиус. Зүүн өмнүүр хадат, арын толгойн хоолой дээр чулуу овоолгоотой, намхан гүвээ. Түүний араар уултай. Талбай нь тэгш биш. Хэмжээ нь 400х400. Хойт хэсэгт нь их шавар овоолгоотой. Тонуулчид ухсан тул байр байдал нь алдагдсан.

Хүснэгтийн дугаар :
ӨГМН 045

судалгааны баг :
Team: Е

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors