Гичгэний дээд дугана

Read in English

Сүм хийдийн нэр :
Гичгэний дээд дугана,

Ринчений зураг дах дугаар :
189

Ринчений жагсаалт дах нэр :
Гичгэний дээд хурал /Бүдүүн Гичгэний хурал /

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Тариат сум Гичгэнэ баг

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Сумын хуучин нэр :
Далай Чойнхор Вангийн хошуу

Товч түүх :


Архангай аймаг Тариат сум. Гичгэний дээд дуган. Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Тариат сумын нутагт ойт хээрийн бүсэд Тариат сумын төвөөс зүүн урагш 38км явж, Гичгэнэ багийн төвөөс зүүн урагш 14км явахад Бүдүүн Гичгэнэ голын урд эрэг дээр нэгэн дуганын туурь бий. Энэ орчмын газрыг Өртөнт гэнэ. Дуганын баруун хойно 200-аад метрт Өртөнтийн овоо хэмээх тахилгат овоо бий. Дуганын туурь Гичгэнийн голын өмнөд эргийн өндөр ургасан дэрсэн дотор сууринд нь байсан бололтой газарт шигтгээтэй хэдэн чулуугаар баримжаалж олдоно. Уг дуганд мөнх зултай тахилч ламтай цагийн хурал байсан бөгөөд зөвхөн зун намрын улиралд л Тариатын хүрээнээс 10 гаруй лам гарч ирж хурал хурдаг байжээ. 19-р зууны дунд үеэр байгуулагдсан гэх энэ цагийн хурал 1932 оны сүүлээр хаагдаж дахиж сэргээгүй ба 1940-өөд оны сүүлч 1950-иад оны эхээр эзгүйрсэн дуган нь нураагджээ. /Тариат сумын иргэн өндөр настан Дашравдан гуайтай хийсэн ярилцлагаас 2007.06.28/

Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд Тариат сумын төвөөс зүүн урагш 38 км явж, Гичгэнэ багийн төвөөс зүүн урагш 14 км явахад Бүдийн Гичгэнэ голын урд эрэг дээр нэгэн дуганын туурь бий. Энэ орчмын газрыг Өртөлт гэнэ. Дуганын баруун хойно 200-д метрт Өртөмийн овоо хэмээх тахилгат овоо бий.

GPS хаяг :
North 48° 98’  East 100°  74’

Нийт газрын хэмжээ :
Side1: У 10 Side2: Ө 7 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Дуганы туурь Гичгэний голын өмнөд эргийн өндөр ургасан дэрсэн дотроос эрж хайж олоход сууринд нь байсан бололтой хэдэн чулуу бий.

Сүм хийд байгуулагдсан он :
1890-д он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937-1938 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1950-д он - Ярилцлагын дугаар:001

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар: 001

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
6 лам

Хүснэгтийн дугаар :
АРТР 030

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :