Асартын хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Асартын хийд,

Ринчений зураг дах дугаар :
527

Ринчений жагсаалт дах нэр :
Асартын хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Хэнтий

Сум :
Баян-Адрага сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Хөвчийн жонон вангийн хошуу

Товч түүх :


Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Асартын хийд Асартын хийд нь хуучин Сэцэн хан аймгийн Хөвчийн Жонон вангийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутагт, ой хээрийн бүсэд, сумын төвөөс 18 км-т,Дунд Хужиртайн ам гэдэг газар уг хийд оршиж байжээ. Зүүн талдаа Зүүний Гозгор, Хүүш уул, баруун талдаа Барууны овоо, хойноо Онон гол, урдаа Дунд Хужиртын ам зэрэг газрууд бий. Аман эх сурвалжид: Асартын хийд нь анх 1884 онд Баян-Адарга сумын Дундахын адаг гэдэг газар байгуулагдсан бөгөөд Балданбэрээвэн хийдийн салбар хийд байсан юм. Асартын шүтээн нь цагийн хуралтай, цагийн хуралд 30,40-өөд лам цугладаг, байнга суудаг нэг хоёр ламтай, хурлын ганц дугантай, Гомбо Махгал шүтээнтэй, нэг жастай хурлын газар байжээ. Холбогдох эх сурвалж: -Гүржавын Өлзий-хутагийн ярилцлага (Хэнтий аймгийн Баян-адарга сумын өндөр настан) -Гүржавын Цэрэндашийн ярилцлага (1921 онд төрсөн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 1-р багийн өндөр настан)

Байршлын тайлбар :
Ой хээрийн бүсэд:Дунд Хужиртын адаг гэдэг газарт бий .Хойд талдаа Онон гол ,урд талдаа Дунд Хужиртайн ам,зүүн талдаа Хүүт гэдэг уул .Сумын төвөөс 18 км-т Зүүн зүгт Зүүнтээ харагдаж буй Алтан ганжиртай Адаргын овоог тахидаг, Зүүнтээ Зүүний Гозгор байна.

GPS хаяг :
North 48° 39’  East 111°  11’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Үлдсэн хэсэг байхгүй.

Сүм хийд байгуулагдсан он :
1884

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ХЭБА 091

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Нутгийн удирдлагууд - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Сумын өвгөн лам нар - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : Not recorded - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
30-40

Тэмдэглэл :
1954-1998 он хүртэл энэ хэсэг газарт тус сумын Адрага бригадын төв байсан.Адрага багийн засаг дарга Мижидсандан уг газрыг зааж өглөө.

Хүснэгтийн дугаар :
ХЭБА 093

судалгааны баг :
Team: Ж

Өлзий-хутаг


Аман түүх

Гүржавын Цэрэндаш


Аман түүх

Газрын зураг :