Улаан үзүүрийн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Улаан үзүүрийн хүрээ,Шаварын балгас,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Дашчойнхорлин, Дашгүндэглин

Төвд нэр Уайли:
*bkra shis chos 'khor gling, *bkra shis kun rtog gling?

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
35

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Үенчийн хүрээ, Улаан үзүүрийн хүрээ, Дашчойнхорлин, Дашгүндэглин

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Ховд

Сум :
Үенч сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Хуучин хошууны нэр :
Ховдын хязгаар Захчин хошуу

Товч түүх :


Ховд аймгийн Үенч сум. Үенчийн хүрээ / Улаан үзүүрийн хүрээ , Дашчойнхорлин, Дашгүндэглин/ Үенчийн улаан үзүүрт 1762 оны хар морин жилд Дашгүндэглин хийдийг тогтоожээ. Цаньд дацан бүхий энэ хурлын үүсгэн байгуулагчид нь Ойрадын үндсэн ламтан Чүлтэмренчин, Захчин гүн Жанцан нар байв. Зуу шүтээн нь мөнгөөр босгосон Зая Бандида Намхайжамцын дүр , мөн 8-р далай лам, Банчин Эрдэнэний ивээл айлтгалаар баруун зуугаас залж ирсэн хүрэл майдар бурхан, арван догшин сахиусны нэг Балдан Лхам нар байжээ. Энэ дацан нь Улаан үзүүрт өвөлжөөд Рашаатын аманд очиж зусдаг эсгий гэр дугантай нүүдлийн хүрээ байжээ. Үенчийн хүрээ 1931 онд цаг төрийн байдлаас болж Хятадын нутагт дүрвэж нүүхдээ хутагтын гэгээн , зуу шүтээнээ орхилгүй авч хил даваад эргэж 1933 онд Үенчийн цагаан түнгээр буцаж ирэхдээ Уушиг гэдэг газар хасгуудад баригдан дээрэм тонуулд өртжээ. Энэ үед лам нар зуу шүтээнээ хамуутай туранхай торомны бөхнөөс таар уутанд хийн дүүжилж нуужээ. Ийнхүү хамуутай цагаан тэмээг хасгууд тоолгүй үлдсэнээр зуу шүтээн нутагтаа эргэж иржээ. Нэгэнт энэ үед сүм хийдийн эсрэг арга хэмжээ авч явуулж байсан тул уг хүрээ дахин сэргэсэнгүй, лам нар нь хар болцгоож харин зуу шүтээнээ Манхан сумын Таван овооны Цахирын нурган гэдэг газар хадны ёроолд нуун залжээ. Хожим нь эндээс уг шүтээн алга болсон байна. Холбогдох эх сурвалж: 1.Ж. Цолоо.Б. Батжав “ Арвангурван сангийн орон” УБ 2004 2. Б. Банди, Ч. Дангаасүрэн “ Сэтгэлээс уяатай Үенч нутаг” УБ 2006

Байршлын тайлбар :
Монгол Алтайн нуруунаас эх аван өвөр тал руу нь буюу баруун тал руу урсан орж Үенчийн хавцалын дундуур дайран Алтайн цаадах их говийг зорин одох Үенч голын хөвөөн дээр Улаан үзүүрийн хүрээ байсан байна. Ойролцоо нь 1.5-2 км газарт зуны бууринд нь лам нарын тахиж байсан овоотой. 1940-1950-д оны үед нэг хэсэг хугацаанд хилийн цэргийн анги байрлаж байсан. Эдүгээ хамгийн ойрхон суурин газар нь Үенч сум 6 км-т байгаа. Хүрээний туурийн дэргэдүүр Булаг сум, хилийн боомт руу баруун аймгуудаас явах зам дайран гарна. Энэ замын дагуу голын гарман дээр 3-4 өрх айл сүүлийн жилүүдэд зоогийн газар буудал ажиллуулан аж төрж байна. Гэхдээ энэ нь хүрээний туурийн байдалд нөлөөлөхгүй зам холхон өнгөрнө.

GPS хаяг :
North 45° 59’  East 091°  57’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 1500 Side2: 50 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Түүхэн газарт хэд хэдэн нурсан шавар барилгын туурь балгас холоос харагдана. Ийм учир Шаварын балгас гэдэг. Дөхөж очиход шавар балгасын дээд, урд талаар цэргийн зориулалттай бололтой олон тооны нуувч маягийн ухсан газрууд бий. Ахмадууд Улаан үзүүрийн хүрээний шавар барилгын заримыг цэргийн анги тэр хэвээр нь ашиглаж, заримыг нь нурааж өөрчлөн тоосго шаврыг нь хэрэглэсэн гэж байгаа. Үнэхээр тийм бололтой. Туурийн ихэнх хэсгийг үерийн ус ухаж балласан байгаа. Харин лам нарын Улаан үзүүрийн хөтөл дээр талбай гарган хил хязгаар тогтоон зуны цагт байрлаж байсан гэх буурь нь хадгалагдан үлджээ. Гагцхүү газар нь хонхор, гүдгэр ихтэй тул зураг авахад бэрхшээлтэй байв. Бид бас хүрээний туурийн дээд талд чулуугаар хүрээ татан лам нар бууж байсан гэж газар очин хэлсэн газрыг үзэж зураг авав. Гэвч энэ нь лам нарын буйр биш харин эртний археологийн дурсгал байв. Нутгийн хүмүүс том лам нарын гэрийн буурь гэж байгаа нь сонирхолтой. Энэ нутгийн иргэд Үенчийн улаан үзүүрийн хүрээ хаана байсныг ялгаатай зааж өгч байсныг дурдах хэрэгтэй болно.

Сүм хийд байгуулагдсан он :
1890 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
100 лам
50 лам

Хүснэгтийн дугаар :
ХОҮЧ 100

судалгааны баг :
Team А

Газрын зураг :