1700-1719 онд Их хүрээ суурьшиж байсан газар

Read in English

Сүм хийдийн нэр :
1700-1719 онд Их хүрээ суурьшиж байсан газар,

Ринчений зураг дах дугаар :
0

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Түвшрүүлэх сум

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Сумын хуучин нэр :
Зоригт засгийн хошуу

Байршлын тайлбар :
Түвшрүүлэх сумын 2-р баг Халзайгийн давааны ам хэмээх газар Түвшрүүлэх сумын төвөөс зүүн урагш 21 км газарт

GPS хаяг :
North 47° 16’  East 101°  59’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Нэр нь үл мэдэгдэх томоохон байгууламжийн туурь газрын хөрснөөс 1 м өндөрт өргөгдсөн байна. Уг байгууламжийн урт 25 м өргөн мөн 25 орчим м байна. Баруун урагш 50-60 метрт нэгэн дурсгалын самбар босгожээ.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Тэмдэглэл :
Монгол улсын нийслэл Улаанбаатар хот анх 1639 онд Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ширээ цагаан нуур гэдэг газарт шаваа тавьснаас хойш /Нэр нь Өндөр гэгээний Шар бүсийн өргөө/1778 оныг хүртэл Хүй мандалд ирж суурьших хүртлээ 28-29 удаа нүүдэллэсэн байдаг. Үүний нэг нь хүрээний 6 дахь нүүдэл суурь буурь болох 1700-1719 оны хооронд суурьшиж байсан энэхүү газар юм. 1639-1921 оныг хүртэл нүүдэлчдийн нийслэл нь үндсэндээ халхын шарын шашны тэргүүн Богдын орд өргөө их хүрээ байсан газрыг нийслэл хэмээн үздэг байсан тул энэхүү газрыг судалгааны бүртгэлд авсан юм. Энэ тууриас баруун урагш 50-60 метрт Нийслэлийн ИТХТ,ЗДТГ-аас 2003 оны 10 сарын 29-нд нэгэн боржин чулуун дээр дурсгалын самбар босгосон байна. /Өндөр нь 1.70 см өргөн нь 50 см болно/ ....Энд Монгол улсын нийслэл Улаанбаатар хот 1700-1719 онуудад суурьшиж баймой... гээд худам монгол бичгээр бичжээ. Хөшөөний ар талд .Нийслэлийн ИТХТ, ЗДТГазар 2003.10.29-ний өдөр. хэмээн крилл үсгээр бичжээ. Уг гэрэлт хөшөөнөөс баруун хойш 40 орчим м зайд байх урт өргөн нь 25м:25м орчим байх харъцаа бүхий нэр нь үл мэдэгдэх томоохон байгууламжийн суурь далангийн шороон өндөрлөг газрын гадаргаас дээш 1-1.2 м өндөрт өргөгдсөн байна.

Хүснэгтийн дугаар :
АРТВ 055

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :