Тэнүүний хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Тэнүүний хүрээ ,Шүхэрийн хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
448

Ринчений жагсаалт дах нэр :
Тэнүүний хүрээ / Дархан бэйлийн хүрээ/

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Төв

Сум :
Мөнгөн морьт сумын нутагт

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Далай дархан бэйлийн хошуу /Барайширын хошуу/

Товч түүх :


Төв аймаг Мөнгөнморьт сум. Тэнүүний хүрээ. / Шүхрийн хүрээ./ Хуучин Цэцэн хан аймгйин Далай Дархан бэйсийн хошуу одоогийн Мөнгөнморьт сумын төвөөс зүүн хойш 54 кмт Хэрлэн гол, Тэнүүний голын бэлчирт байх Тэнүүний овоо хэмээх бэсрэг овоот толгойн зүүн талд энэ хийд оршин тогтнож байжээ. Уг хийдийг үүсгэн байгуулагдсан тухай түүхийн дараахи баримт Үндэсний Түүхийн Төв Архивт хадгалагдаж иржээ. Үүнд “... Дархан бэйл Барайширын хошуунд Сайшаалт Ерөөлтийн арванесдүгээр / 1814/ онд засаг Цэмбэлжавын үед харьяат хошууны нутаг Тэнүүн голын хойд этгээд Гурван шавартай гэдэг газар сүм дуган байгуулж номын сургууль үйлдүүлэн үргэлжийн Цогчин, Ганжуур, Хайлан хурж эмийн судар зэрэг ном сургууль үйлдэн буй. Үүнээс өөр дацан хурал үгүй...” гэж Цэцэн хан аймгийн Чуулган даргын төлөөлөгчийн 1919 оны бичигт дурьдсан байна. Уг хийд нь 20-р зууны эхэн үеэр 5 дугантай, 3 жастай, 200 шахам лам хурдаг Майдар эргэх, Цам гарах, Ганжуур эргэх, Хайлан хурах, Нүгнээ сахих , Сор залах зэрэг хурал номын зан үйлийг тогтоосон дэг жаягийн дагуу тогтмол хугацаанд үйлддэг хийд байжээ. Уг хийдийн хурал номын үйлийн ая дан дэг нь төвдийн Дашлхүмбэ хийдийн дэгтэй байсан ба зуны эхэн сард Тэнүүний овоог тахидаг байв. Дээрхи баримтуудаас үзвэл сүм дуган лам нарын тоо, хурал номын цар хүрээ зэргээрээ хийд байсан бололтой. Хурлын үйл ажиллагаа нь 1936 оны сүүлчээр хаагдаж 1937, 1938 оны үеэс эхлэн сүм дуганыг нурааж эхэлжээ. Холбогдох эх сурвалж: 1 Ч.Банзрагч, Б.Сайнхүү “ Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2. О.Пүрэв, Р.Оюунбилэг “Төв аймгийн Мөнгөнморьт сумын түүх” УБ. 2003

Байршлын тайлбар :
Мөнгөн морьт сумын төвөөс зүүн хойш 54 км-т. Хэрлэн голын дээд гүүрээр гарч Хэрлэн голд зүүн хойд биеэс цутгах Тэнүүний голын цутгал /Хэрлэн гол, Тэнүүний голын бэлчир/-т байх Тэнүүгийн овоо хэмээх бэсрэг толгойн овооны зүүн талд энэ Тэнүүний хүрээний туурь буй. Энэ орчны газрын нэрийг Гурван шавартай гэж нэрлэнэ. GPS given for Mongonmorit Sum Centre.

GPS хаяг :
North 48° 12’  East 108°  28’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Тэнүүний хүрээний туурь нь одоогоор 5-8 байгууламжийн ул мөр, суурийн шороон далан, засмал чулуу зэрэг газрын хөрснөө мэдрэгдэх бөгөөд уг хоёр голын бэлчирт нутгийн ардууд олон жил өвс хадлан хадсан учир ул мөр нь нилээд баларсан.

Сүм хийд байгуулагдсан он :
1814 он, Сайшаалт ерөөлтийн 14-

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1935 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1940-д оны эхэн үе - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Засаг ноён Цэмбэлжав - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
170 гаруй лам

Тэмдэглэл :
Уг хүрээнд Цогчин ,Ганжуур, Хайлан хурдаг гурван жастай, 170 гаруй ламтай мянга шахам малтай байжээ.

Хүснэгтийн дугаар :
ТӨММ 057

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :

Additional Material / Нэмэлт материал