Зүүн Бүрхийн хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Зүүн Бүрхийн хурал,

Ринчений зураг дах дугаар :
450

Ринчений жагсаалт дах нэр :
Бүрхийн хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Төв

Сум :
Мөнгөн морьт сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Дархан чин вангийн хошуу

Товч түүх :


Төв аймаг Мөнгөнморьт сум. Зүүн Бүрхийн хурал. Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэн голын цутгал, сумын төвөөс зүүн хойш 7 кмт, Зүүн Бүрх голын ар дэнжид Батсүмбэр толгойн өвөр бэлд нэг дуган бүхий зодын хурал байжээ. 19-р зууны сүүлч үеэр байгуулагдсан гэж нутгийнхан ярилцдаг энэ дуганын үүсгэн байгуулагч нь тодорхойгүй ба энд 4-5 зоч лам нар сууж хурдаг байжээ. Хурлын тууриас зүүн урагш Зүүн Бүрх голын барун хөвөөнд оршдог эртний нэгэн дөрвөлжин хэрмийн орыг нутгийнхан нь бөө удган хоёрын суусан газар” Хараалчийн хэрэм” хэмээн домоглон нэрлэж иржээ. Зүүн Бүрхийн хурал нь 1934,35 оны үед хаагдаж улмаар үлдсэн дуганыг 1940-өөд оны үед нураажээ. /О.Пүрэв. Р.Оюунбилэг. “ Төв аймгйин Мөнгөнморьт сумын түүх” УБ 2003/

Байршлын тайлбар :
Өндөр уулын ойн бүсэд Мөнгөн морьт сумын төвөөс зүүн хойшоо 7 км газарт Зүүн Бүрхийн голын ар дэнжид /голоос 150 метрт/ Батсүмбэр толгойн өвөр бэлийн бяцхан дэвсэг дээр нэг дуганы туурь байгаа нь Зүүн бүрхийн хурлын дуганы туурь болно.

GPS хаяг :
North 48° 14’  East 108°  30’

Нийт газрын хэмжээ :
Side1: У 6 Side2: Ө 5 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Туурь одоогоор хэлбэр дүрсээ алдсан, суурийн өнцгийн бололтой хэдэн чулуу хавь орчны газраас ялимгүй өндөрт өргөгдсөн 6:5 метррийн хэмжээний шороон овгор далан үлджээ. Туурийн баруун талд 50-д метрт айлын өвөлжөө хойно Батсүмбэр толгойд Сүхбаатарын хөшөө хэмээх хуучин шон мод зоолттой бий.

Сүм хийд байгуулагдсан он :
1870-д оны үе

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1940-д оны сүүлээр - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
10-12 лам

Тэмдэглэл :
Дуганын туурийн орчимд том ширмэн тогооны хагархай, төмөр хадаас ,цүү, зэрэг олдворууд олноор үлджээ.

Хүснэгтийн дугаар :
ТӨММ 056

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :

Additional Material / Нэмэлт материал