Юдагийн дугана

Read in English

Сүм хийдийн нэр :
Юдагийн дугана,

Ринчений зураг дах дугаар :
449

Ринчений жагсаалт дах нэр :
Юдагийн хурал /Гомбын шүтээн /

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Төв

Сум :
Мөнгөн морьт сумын 1-р баг

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Дархан чин вангийн хошуу

Товч түүх :


Төв аймаг Мөнгөнморьт сум. Юдагийн дуган. Смуын төвөөс зүүн урагш 33 км , 2-р багийн нутагт Юдагийн ам гэдэг газар Юдагийн хурлын нэг дуган байжээ. Энэ газар нь одоогийн Хэнтий аймгийн Цэнхэр мандал сум, Мөнгөнморьт сумдын хилийн зааг нутаг бөгөөд туурийн өмнө талд Юдагийн хар хошуу хэмээ хошуу бий. 1870-аад оны үед Хэрлэнгийн Зүүн хүрээний Дорлиг цорж гэдэг хүн үүсгэн байгуулсан гэх энэ дуганд сар жилийн дүйцэн өдрүүдээр Хөгшин хүрээ, Тэнүүний хүрээнээс 20-30 орчим лам нар цуглаж түр цагийн хурал хурдаг байжээ. Жамсран сахиустай энэ хурал нь Майдар эргэж Ганжуур эргэх зан үйлийг зуны эхэн сард хийдэг байв. Юдагийн хурал нь 1935 оны үед хаагджээ.

Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд: Сумын төвөөс зүүн урагш 33 орчим км-т Юдагийн ам хэмээх газарт 2-р багийн нутагт Цэнхэр мандал-Мөнгөн морьтын нутгийн хилийн заагийн наад талд Юдагийн хурал байсан нэг дуганы туурь бий. Өмнөд талын хошууг Юдагийн хар хошуу гэнэ.Тууриас баруун хойш Хаан Хэрлэн жуулчны бааз байна.Баруун талд Хэрлэн гол 2 км–т урсана. Хэрлэн голын баруун дэнжид Аягын ам хэмээх газар Хөгшчүүлийн хороолол нэртэй жижиг суурин байна.

GPS хаяг :
North 48° 03’  East 108°  24’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Юдагийн хурлын туурь ердөө мэдэгдэхгүй болсон. Нутгийн хүнээр газарчлуулж очиход газрын хөрснөөс дээш 15-20 см овоосон шороон далан л үлджээ.

Сүм хийд байгуулагдсан он :
1830-д он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1936 он - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1940-д он - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Зүүн хүрээний Дорлиг цорж - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
6-8 лам

Хүснэгтийн дугаар :
ТӨММ 054

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :