Бор хөндийн хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Бор хөндийн хурал,

Ринчений зураг дах дугаар :
389

Ринчений жагсаалт дах нэр :
Бор хөндийн хурал / Өвөр толгодын хурал/

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Төв

Сум :
Лүн сум 2-р баг

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Зоригт вангийн хошуу

Товч түүх :


Төв аймаг Лүн сум. Бор хөндийн хурал /Өвөр толгодын хурал/ Сумын төвөөс баруун хойш Баян нуурын чиглэлийн авто замаар 50 шахам км явж, замын зүүн хойд талд тус сумын 1-р багийн нутагт 8-10 км урт үргэлжилсэн Бор хөндий хэмээх тал хөндийн баруун хойд эхэнд нь энэ жасаа хурал байжээ.Бор хөндийн эх буюу энэ жасаа хурлын хойд биед байх аараг толгодыг нутгийн хүмүүс Өвөр толгод гэдэг учраас энэ жасаа хурлыг Өвөр толгодын хурал ч гэж нэрлэж байв.Үүсгэн байгуулагч байгуулагдсан он нь тодорхойгүй уг жасаа хурал нь 20-р зууны эхэн үеэр 1 жижиг модон дугантай цаг цагийн хурлаар 20-иод лам цуглаж хурдаг, Лувсан гэвш гэдэг лам толгойлдог байжээ.Энэ хурал нь Жамсран сахиустай байсан ба зуны эхэн сард Майдар эргэдэг лам нар нь Нүгнээ сахих ёс үйлддэг байжээ.Дээр өгүүлсэн Лувсан гэвш болон энд цуглаж хурдаг лам нар ихэвчлэн хойд талаасаа буюу одоогийн булган аймгийн Баян нуур талын хүмүүс байжээ.

Байршлын тайлбар :
Лүн сумын төвөөс баруун хойш 2-р багийн нутагт 60 км орчим явж /Лүн-Баяннуурын чиглэлийн хар замаар/ замаас зүүн хойд тал руу салахад 7 км урт үргэлжилсэн Бор хөндий нэртэй бэсрэг тал бий. /Хуучин тариалангийн талбай бүхий/. Энэ нь тал хээрийн бүсэд багтах ба уг хөндий талын баруун хойд эхэнд уг хурлын дуганы ул мөр байсан.

GPS хаяг :
North 47° 72’  East 105°  19’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Бор хөндий хэмээх энэ тал нь 1990 оноос өмнө Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйн тариа бригадын үр тарианы талбай байсан учир дуганы ул мөр бүрэн арилсан ба уг хөндийн баруун хойно байх Овоот толгой хэмээх өнчин толгойн бэлд байсан гэдгээр баримжаална.

Сүм хийд байгуулагдсан он :
1890-д оны дунд үе

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1950-иад он - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
Мэдэгдэхгүй

Хүснэгтийн дугаар :
ТӨЛҮ 020

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :

Additional Material / Нэмэлт материал