Минжийн дуган
Read in English
Сүм хийдийн нэр :
Минжийн дуган,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
0
Сүм хийдийн төрөл :
мэдэгдэхгүй
Байрлах аймаг :
Сэлэнгэ
Сум :
Ерөө сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Баатар Вангийн хошуу
Товч түүх :
Сэлэнгэ аймаг Ерөө сум. Минжийн дуган. Энэ дуган нь Богд хаант Монгол улсын үеэс өмнө манай орны хойд хилээр нутаглаж байсан хамниган буриадуудын нутагт байжээ. Ерөөгийн Минжийн хангай буюу Хэнтийн нурууны хөвч уулсын салбарт байх уг дуганын хурал 1930-аад оны эхээр хаагджээ. Хаагдсан үндсэн шалтгаан нь орос монголын хилийн бүсэд ойрхон байсан Минжийн айл өрхүүдийг нааш нь нүүлгэж татаж ирснээс уг дуганын хурал ном бүрмөсөн тарж эзгүйрсэн байна. Хэзээ хэн анх үүсгэн байгуулсан нь тодорхойгүй уг дуган нь Минжийн хамниган буриадуудын омогийн дуган байв. Хамниганчууд өглөө цуглаж дуган дээрээ хурлаа хурчихаад дараа нь үдээс хойхно хөвч тайгаараа ан гөрөө эргүүлж буга гөрөөс намнаад явж байсан гэдэг. Иймд чухам бурханы шашны аль урсгалын хурал байсан эсвэл бөө мөргөлийн хурал номын газар байв уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Мөн уг дуганын лам нар ямар бурхан шүтдэг байсан нь тодорхойгүй бөгөөд хойд талын Бүрэнжаргал овоог тахиж байсан мөн ойролцоох хөвчийн шовх сарьдаг уулс болох Очир богд хайрхан, Буурал хайрхан хоёрыг тахиж байсан мэдээ байна. Уг дуган нь өндөр уулын хөвч тайгын бүсэд машин техникээр очих боломжгүй зөвхөн ердийн хөсөг буюу явганаар очиж болох газар байжээ. 1930-аад оны үед лам нар болон ойролцоох айл өрхийг нааш нь нутгийн гүн рүү татаад дуган нь хэвээр үлдсэн байжээ. Гэтэл 1940-өөд оны үед улаан Цэнд гэдэг нэртэй монголжсон орос оргодол уг дуганд бүгэх болсон учир орон нутгийн засаг захиргаанаас 1945 онд халх голын дайн болон чөлөөлөх дайнд оролцож явсан 17 идэр эрчүүдийг Минж рүү явуулж тэр оросыг баривчлуулах гэсэн боловч бүтээгүй ажээ. Дараа нь 1947 онд төлөөлөгч Лувсандагваар толгойлуулсан хэсэг хүмүүс дахин улаан Цэндийг барихаар Минжид очоод барьж чадаагүй учир өширхөж уг дуганыг бурхан тахилтай нь шатаасан гэдэг. Энэхүү Минж харуулын дуганын тухай Үндэсний Төв архивт “... Минж харуулын нутаг угаас бэрх уул усны дунд дөрвөн зүг зовхисоос хаанаас нь ч хүрэх хэцүү явцуу нутагт монгол харуулын түшмэл ард он удтал нэг дор холилдон суусан буриад айл өрх бүгд эвсэж бүтээн босгосон, суварга их хүрээнээс залсан Ганжуур ном зэрэг шүтээнтэй, сүм дуганыг барьж Богд ламын донид, Найдан чого, Ерөөл, Ганжуур зэрэг хурал номыг цаг цагт хурж буй. Энэ сүм дуганын нэрийг Зундуйдаржаалин хэмээнэ ...” гэж бичжээ. Энэ түүхийн баримт нь 1917-1919 оны хооронд холбогдох баримт бололтой. Холбогдох эх сурвалж 1. Монгол улсын Үндэсний Төв архив. Ф- 178. д-1 , хн – 52 2. Мандал сумын Хэрхийн 4-р багийн өндөр настан Цэнд-Очир гуайтай хийсэн ярилцлагаас. 2007.07.17/
Байршлын тайлбар :
Зүүн хараагаас зүүн хойд зүгт 200 гаруй км зайтай. Хан Хэнтийн дархан цаазат газарт Минжийн голд Ёл хаднаас зүүн тийш оршино. Минжийн голын Ёл хаднаас зүүн тийш 2км зайд нутгийнхан Ёлтын дуган гэж нэрлэдэг энэ дуганы тууриас хойш 10 гаруй км зайд Монгол Оросын хил байдаг. Мөн тууриас баруун зүгт 10 орчим км-т байх Буурал Богд-Очир хэмээх уулыг тахьдаг байжээ.
GPS хаяг :
North 49° 07’ East 108° 22’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 55 Side2: 120 Side3: 60 Side4: 120 Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Минжийн дугана нь Ёл хаднаас зүүн тийш 2км зайд ойн чөлөөний тэгш талбайд байрлажээ. Хойд талдаа жижиг толгоотой, зүүн хойд талдаа хужиртай, урд талдаа том уулын ам харуулан баригдсан байжээ. Тус дуган шатаагдсан тул туурин дээр их юм үлдээгүй хоёр ширхэг модон багана байсан гэх боловч биднийг очиход байхгүй болсон байв. Дуган байсан газар намагт автан бараг мэдэгдэхгүй болсон байлаа.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хүснэгтийн дугаар :
СЭЕР 030
судалгааны баг :
Team: Б
