Шувуутайн хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Шувуутайн хийд,Шувуутын хийд,

Ринчений зураг дах дугаар :
722

Ринчений жагсаалт дах нэр :
Шувуутын хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Дундговь

Сум :
Хулд сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Говь түшээ гүний хошуу, дараа нь Дэлгэрхангай уулын хошуу, Богд хан уулын аймаг

Товч түүх :


Дундговь аймаг Хулд сум Харчин өртөөний Шувуутын хурал /Гандандашлин/ Дайчин Бэйсийн хошууны нутаг одоогийн Хулд сумын Шувуутын ус гэдэг газар энэ хурал19-р зууны сүүл үеэс төвхнөж иржээ.Харин тус хурлын үүссэн он цаг үүнээс ч өмнө бололтой. “Монголын хүрээ хийдийн түүх” /УБ 2004/ эмхтгэлд бичихдээ “...1733 онд Харчин өртөөний лам Дашдэлэг анхлан байгуулж Хангал зэрэг ном хуржээ.Шарангад усанд эсгий гэртэй үүссэн энэ хурал Баруун жирэм, Толой, Зост, Хөөвөр зэрэг газраар зөөж нүүж яваад 1887 онд Шувуутын усанд төвлөрсөн.1900 онд Зая гэгээнээс “Гандандашлин нэр олгожээ.Дашдэлэг, Ловон Бааваа, Бадамгарав, ловон цорж Бат, Самбуу, Жав нар удирдаж явжээ...” гэсэн баримтыг иш татсан байна. Тус хурал нь 20 гаруй ламтай Цогчин дуган сахиусын дуган гэсэн том жижиг 2 шавар дугантай байжээ.Лхам сахиустай ихэвчлэн ерөөл магтаал Дарь эхийн Мандал Шиваа уншиж сарын сүүлчээр хангал хурдаг байжээ.Шувуутын хурал нь 1936 оны дундуур хаагдаж лам нараас нь 4-5 лам баривчлагдан үлдсэн лам нар нь хар болж тарснаар хурлын 2 дуган эзгүйрчээ.Энэ 2 дугнаныг 1940-өөд оны эхэн үед нураасан байна.Эдгээр баримтуудаас үзвэл Шувуутын хурал нь манай орны хүн ам айл өрх харьцангүй нягтрал бага, сийрэг байдаг говь тал хээрийн бүс нутагт олон байсан өртөө хурлуудын нэг байжээ. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004

Байршлын тайлбар :
Б.Ринчен: Цагаан толгой уул/Луус сум / Майдар: Шувуут гэдэг газар Шувуутын баг сумын төвөөс 30 км-т зүүн тийшээ байна.

GPS хаяг :
North 45° 12’  East 105°  59’

Нийт газрын хэмжээ :
Side1: У100 Side2: Ө 70 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
50

Тэмдэглэл :
Шувуутайн хийд Энэ хийд нь хоёр дуганатай. Өртөө жасын бурханы шашны ном хурлын газруудад эрдэм мэдлэгийн охь манлай болсон олон арван хуврагууд шавилан суусны дотор судас барьж эм найруулах ухаанаараа богдын хүрээнд гайхагдсан Цэвэгжав маарамба, Д.Жигмэдсамба, Лувсанжамба, гэвш Х.Гомбо, Цагаан гэлэн нарын алдарт мэргэдүүд байсан ба эдгээрээс хурц түргэн ухаантай Падма гавжийг анхлан баривчилснаар хэлмэгдүүлэлтийн сүүдэрт өртсөн юм. Мөн Номонгийн Лувсандорж гэж Олдохын хийдийн алдартай маарамба байсан тэрээр Ранжүн багшийн гарын шавь болох энэ хүн Хулд сумын нутаг Могойт гэдэг газар төржээ. Номт гуай тухайн үедээ Төвд рүү явж ном үзсэн цөөхөн хүмүүсийн нэг байсан бөгөөд түүний тухай шавь болох Шашны Их сургуулийн захирал Ш.Сонинбаяр гуай хэлэхдээ: Багштанг Далай ламтай уулзаж байхыг харсан, Эртний Төвд хэлээр мэндчилж нэлээд зүйлийг ярилцацгаасан. Далай лам Энэ их эрдэмтэй хүнийг шинжлэх ухааны судлалын ажилд хүчийг нь ашиглах хэрэгтэй гэсэн гэдэг.

Хүснэгтийн дугаар :
ДУХД 020

судалгааны баг :
Team: Д

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors

Цуглуулсан баримтууд :

ДУХД 020  ATSF  П.Нямлхагва  Төгс жавхлант нутаг  Ном Хуудас : 30-31  0000-00-00  Улаанбаатар    Д