Их нартын хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Их нартын хурал,Их нартын жас,

Ринчений зураг дах дугаар :
630

Ринчений жагсаалт дах нэр :
Их нартын хийд

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Дорноговь

Сум :
Даланжаргалан

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Боржигон сэцэн вангийн хошуу

Байршлын тайлбар :
Их нардын хад гэж том ургаа хадан цохио бий. Энэ цохионы дотор хийдийн туурь байна. Баруун урд талд нь Нарийн ус гэж ундны устай худаг байна. Зүүн урд талд нь 1 дарагдсан худаг байна.

GPS хаяг :
North 45° 35’  East 108°  39’

Нийт газрын хэмжээ :
Side1: 350 Side2: 350 Side3: 350 Side4: 350 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Туурин дээр дээвэр нь нурсан 1 сайхан өрлөгтэй чулуун төвд маягийн дуган байна. Барилга байшинг нь дан хад чулуугаар түүхий шавраар барьцалдуулж барьсан байна. Зарим айлын сууцны байшин нь халуун хандтай байсан байна. Энд одоо хайлан сүмээс гадна 2 дөрвөлжин сүм, 1 гэр өргөө юм уу гэр дуган байсан буурь байна. Мөн баруун урд, зүүн урд нь 2 худаг байна. Туурийн голоор болоод өмнө хэсгээр айл шигүү суурьшиж байсан барилга, башин, гэрийн бууриуд байна.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
5 тахилч лам

Тэмдэглэл :
Их нардын талаар Айраг сумын өндөр настан С.Чойдор гуай болон түүний хөгшин Л.Гаагаа гуайн өгсөн яриа. 15.2 С.Чойдор гуай: Их нардын хурал гэж жаахан хурал байсан. Их нардын хадан дотор бий. Дуган сүм гэхээр юмгүй. Байнгын тахилчтай. Гэр дуганд л хурдаг. Зүүн Чойроос удирддаг. Жилдээ ганц зун л хурдаг. Бас Майдар эргэдэг. Гадуураа том сүмтэй, шарилын суврага байсан. Тэнд тэр Зүүн Чойрын Өвгөн Да лам гэж лам байсан. Тэр хүний шарилыг суваргалж тахидаг байсан. Байнгын 5 тахилчтай. 15.3 Л.Гаагаа гуай: Энэ хүн бол Чойдор гуайн хөгшин. Энэ хүний аавын аавын ах буюу өвөг эцгийн ах нь тэр Өвгөн Да лам гэж лам байжээ. Их нардын хадны том сувраганд түүний шарилыг чандарлаж суваргалсан гэдэг. Энэ лам Зүүн Жанжин Чойрын хийдэд хамгийн олон жил шавилсан лам гэнэ лээ. Тэгээд олон шавьтай. Хөдөөлөх үед нь шавь нар нь байнга дагадаг. Гаагаа эмээд энэ ламын хонх дамар, хаш хөөрөг дамжин иржээ. Боржигины түүхийг ганц мэддэг хүн байжээ Да лам. Миний 2 ах лам байсан. Бадамхатан гуай Боржигины түүхийг ярьж иржээ. Тэгтэл тэр хүн аль эрт нас барсан. Одоо Нүгнэйн жас энэ тэрийнх нь буурь байгаа. Харин тэр суврагын ор огт оргүй үрэгдсэн байна лээ. Их сонин. Олон жастай, жас болгон нь зун хурдаг. Сувраганд байнгын хүн ирж мөргөдөг. Тахилч 5 лам байсан: Балдан, Жанцан, Довдон, Хайдав, Дамбаринцэн гэж 5 хүн. Суврагын гүнгэрваан дотор тэр ламын дүрийг шуумалаар хийсэн байсан. Өвгөн Да ламын шавь нар багшаа хүндэлнэ. Миний эцэг Ламын Ламзав гэж хар хүн байсан. Надад Өвгөн Да ламын шавь нараа дууддаг дуудлаганы дамар нь, мөн хонх очир нь, хонхны дэвсгэр нь бас хүүхэд байхдаа тоглож байсан тоглоомын эсгий малгай нь байв. Ламын жинхэнэ нэрийг Яринпил гэдэг байсан. Тэр ламын тухай нэг домог ярья: Өвгөн Да ламыг хөдөөлж байх хоорондуур Чойрын хийд дээр гамин ирж гэнэ. Тэгээд лам нарын гэр байшинг шатаагаад явж. Бас Өвгөн Да ламын гэрийг шатаажээ. Тэгээл тэр ламын баринтагнаас шатаагүй үлдсэн жаахан тасархай олдсон. Тэрийг шавь нар нь хувааж аваад айл бүрээр тархаан шүтэж байсан. 14.а Зургийн дугаар: 58002603-2619 2617 Чулуугаар барьсан төвд маягийн маш гоё луганы балгас. Дээвэр хаалаг цонх хийчихвэл бараг бүтнээрээ.

Хүснэгтийн дугаар :
ДГДЖ 141

судалгааны баг :
Team: Е

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors