Галттайн хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Галттайн хурал,

Ринчений зураг дах дугаар :
258

Ринчений жагсаалт дах нэр :
Галттайн хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Булган

Сум :
Хангал сум 1-р багийн Галттайн ам гэдэг газарт

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Дайчин вангийн хошуу

Товч түүх :


Булган аймаг Хангал сум. Галттайн хурал Хуучин Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу одоогийн Ханга сумын Хялгант тосгоноос урагш 6-7 км, Бугатын зоо хэмээх модот уулын хойд талд энэхүү цагийн хурлын дуган төвхнөж байжээ. Агваан гэлэн гэдэг хүний 19-р зууны сүүлч үеэр үүсгэн байгуулсан энэ дуган нь модон дуган байсан бөгөөд сар жилийн дүйчэн өдрүүдэд ойр орчмын хөдөө гэртэй байдаг лам нар цуглаж хурал хурдаг байжээ. Бусад үед мөнх зултай, тахилч ламтай байв. Уг хурал нь 1937 оны эхээр хаагдсан бөгөөд дуганыг 1940-өөд оны дундуур нураасан байна. /Хутагт ламын хийдэд шавилж асан 95 настай эдүгээ Улаан баатар хотын Дамбадаржаалин хийдэд хурж буй Очиржанцан гуайтай хийсэн ярилцлагаас 2007.08.08/

Байршлын тайлбар :
Ойн бүсэд Хангал сумын Хялганат тосгоноос урагш 6-7 км газар,Хангал сумын төвөөс зүүн хойш 18 км орчимд, Хялганат –Эрдэнэтийн төв замын Галттайн амны хэсэгт замаас зүүн хойш 300-аад метр газарт байна. Өмнөд талд Бугатын зоо хэмээх модот уул,хойд талд Гозгор хэмээх нүдэн уул байна.

GPS хаяг :
North 49° 25’  East 104°  24’

Нийт газрын хэмжээ :
Side1: У 8 Side2: Ө 6 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Уг тууриас хойно 50-аад метрт айлын өвөлжөө байх бөгөөд уг өвөлжөө 1980 оны дунд үед баригдаж одоог хүртэл ашиглагдаж байгаа тул хүн малын хөлд их дарагдаж битүү шарилж халгай ургасан учир одоо мэдэгдэх зүйлгүй болжээ.

Сүм хийд байгуулагдсан он :
ХIX зууны сүүл XX зууны эхэн

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1945 - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
16

Тэмдэглэл :
1 дуганд 16 лам хурж байсан цагийн хурал хурж байжээ. Уг дуган байсан Галттайн амнаас дээш 1 км орчимд хуучин хүүхдийн зуслан /Эрдэнэт хотын харъяа/ байсан бол одоо гүүний саам эмчилгээний сувилал болсон. Мөн тууриас чанх өмнө 500-600 орчим метрт Хялганатын ОБЕГ-ын салбар байгууллагуудын амралтын газар байдаг.

Хүснэгтийн дугаар :
БУХГ 041

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :