Shuteenii khiid

Read in Mongolian

Name(s) of Temple :
Shuteenii khiid,

Rinchen Number :
646

Rinchen Name :
Shuteenii khiid /Zuun shuteen zasgiin shuteen/

Type of Temple :
Monastic City

Aimag Temple located in :
Dornogovi

Sum Temple located in :
Mandakh soum

Old Aimag Name :
Tusheet Khan

Old Sum Name :
Achit gunii khoshuu

Precis History(In Mongolian only):


Дорноговь аймаг Мандах сум. Шүтээний хийд /Зүүн шүтээн засгийн хүрээ/ Түшээт хан аймгийн Ачит вангийн хошуу одоогийн Мандах сумын төвийн орчим Дөхөм гэдэг газар өмнөд талдаа аараг толгодтой хойд талаараа хадархаг толгодтой булаг худаг бүхий энэ орчинд Шүтээний хийд буюу Дашчойлин хийд төвхнөж байжээ.Шүтээний хийдийг анх үүсэн байгуулагдсан тухай эдүгээ Тагнуулын ерөнхий газрын архивт “...Найралт төвийн арванхоёрдугаар ( 1734 ) онд Мэргэн ван Гүршихийн хошууны Даш эрх дайчин гэгч өөрийн багт эвийн хурал үүсгэхээр ноёнд мэдүүлж зөвшөөрүүлэн монгол үсгийн юм судар авч анх эсгий гэрт Ерөөл, Магтаал Юм судар уншиж энд тэнд нүүж явсан.Дараа нь Даш эрх дайчингийн ахмад хөвгүүн Сүндэв туслагч болж 1732 онд 20 настайдаа ноёны тугыг авч 1000 цэрэг удирдан Өөлд, Зүүнгарын цэрэгтэй Эрдэнэзуугийн дэргэд байлдан дийлсэн учир үлэмж зэвсэг мал зүйл бас дуганы ганжир харанга, ширмэн тогоо зэргийг олзлон авч ирсэн.Энэ учир Тэнгрэийн Тэтгэсний тэргүүн /1736/ онд манж хаанаас Сүндэвт гүнгийн хэргэм шагнаж нэг сум өрхийг тасалж тусгай хошуу болгожээ.Сүндэв урьд байгуулсан хурлыг хошуу хурал болгож 40 ламтай олон төрлийн ном уншуулах болжээ.Тэнгэрийн Тэтгэсний есдүгээр /1744/ онд гүн Сүндэв Их хүрээнд ирж II богд Жибзундамба хутагтаас зөвшөөрөл авч Зүүн Хүрээний нэгэн хуучин дуганы модыг авч шинэ дуган болгон бариулж Цогчин хуруулан Зая бандида хутагтын хүрээнээс дэг жаяг авчээ.Тэнгэрийн Тэтгэсний арваннгэдүгээр /1746/ онд Түвдээс Ганжуурва хувилгаан нэртэй ламыг залж ирүүлэн хурал номын хэргийг удирдуулав.Банчин Богд Далай лам нараас шар үсгийн бичиг, модон бэрээ, Лхам бурхан зэргийг шагнаж ирүүлжээ.Ганжуурва хувилгааны заавраар Төр Гэрэлтийн хорин долоодугаар /1873/ онд том модон дуган барьж түүнээс хойш байшин барилга нэмэгдэж одоо энэ газар хэвээр сууж буй.Цогчин Чойр, Манба, Жүд, Дүйнхор зэрэг 6 дацантай 7 жастай.10 сүм дугантай.80 гаруй байшинтай болно.Хувилгаан Балдандорж, Шавран Намсрай нар тэргүүлэн явжээ...” хэмээн бичсэн баримт хадгалагдаж байна.Засгийн шүтээн хийд нь Очирваань шүтээнтэй, Гомбо сахиустай байсан ба 20 зууны эхэн үеэр 120-иод ламтай Цогчин, Жүд, Манал, Ламрин, Гүнбэний, Маанийн, Чойрын гэсэн 7 дугантай байжээ.Дуган дацангууд ар ардаа тус тусдаа сахиусын жижиг сүмтэй байв.Манбын дуган нь модон дуган байсан ба бусад нь модон шалтай чулуун дуган байв.Хийдэд Тож багш, Сандуйжад, Зандан багш зэрэг рдэм чадалтай лам нар Ёндон зурхайч Санда оточ бурханч лам Готовхаан нарын хүмүүс байжээ.Мөн гэлэн сахилтай лам нар олон байсан байна.Хаагдахын өмнө Цаннидын жасын нярав Данбаа, Ламрин жасын нярав Очирбат, Цогчин жасын нярав Лхамсүрэн Манбын жасын нярав Балдан гэдэг хүмүүс байв.Өдөр бүрийн Цогчин хурлаас гадна шинийн 8, 15, 25, 29-ний хурлууд тусдаа, мөн жилд битүүн Цагаан сарын хурал зулын 25-ны хурал гэж томоохон хурлууд болдог байв.Зуны эхэн сард Лүмбийн овоо Хөх булгийн овоог тахидаг байсан байна.Энд Цам гардаггүй бөгөөд Майдар жилд нэг удаа эргэнэ.Мөн Ганжуур эргэх Хайлан хурах, Нүгнээ сахих зэрэг хурал номын зан үйлүүд хийдэг байв.1937 оны эхээр Цагаан сарын хурлын дараа аймгийн дарга Гомбожав, сумын дарга Загдсүрэн, багийн дарга Жамбалдагва нарын хүмүүс ирж да лам Шагдарсүрэн, Манба да лам Батаа нарыг баривчлан бусад лам нарыг хүчээр тарааж дугануудыг лацдаснаар Засгийн шүтээн хийдийн хурал ном таржээ.Үүнээс 2 жилийн дараа дгануудыг нурааж балгас болгосон. /Мандах сумын харьяат Засгийн шүтээний хийдэд шавилж байсан өндөр настан Жамбалын Гонгор гуайтай хийсэн ярилцлагаас 2007.07.05

Description of location :
Хийдийн туурь сумын төвөөс баруун урд зүгт 3 км зайтай.Баруун талаар нь Бургасны гол баруун урд талд нь Шар ходын гол,задгай булагтай.Амны ус нь баруун дороо 50 м зайтай гар худаг одоо дарагдсан байна.Хойд талд хадат цохио баруун талаар нь саарь байна.Зүүн талд нь маанийн үсэгтэй толгой урд талд нь 300-д метр газарт 1 тахилгат овоо байна.Нэрийг Ухаа овоо гэж нэрлэдэг .

GPS readings :
North 44° 23’  East 108°  13’

Estimated site dimensions (metres) :
Side1: 600 Side2: 600 Side3: 600 Side4: 600 Side5: Side6:

Revived temple on site :
No

Status of site at time of survey :
2 том дуган 2 дацан 3-4 жижиг сүм байна.Зүүн хойд талаар нь 10 -д гэр,10-д байшингийн буурь зүүн урд талд нь нэлээд олон гэр байшингийн буурь байна.Гол дуган нь өндөр боржин хашлагатай довжоон дээр нь түүхий тоосго хөх зөнгөөр барьж ваараар дээвэрлэсэн гоёмсог барилга байна.Ер бүх бариллга байгууламжийг хөх зөн тоосгоор барьсан байна.

Old monastery/temple revived:
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Monks in Old Temple :
not clear
not clear

Form Number :
ДГМН 099

Survey Team :
Team E

Жамбалын Гонгор


Oral History :

Газрын зураг / Map

Site Plan

Site plan drawn by surveyors